1. Асаалттай тоос сорогчийг нүд рүүгээ чиглүүлбэл..?
Сергей Аксенов хэмээх гэмтлийн эмнэлгийн эмч хэлэхдээ: Хэрвээ асаалттай тоос сорогчийг нүд рүүгээ чиглүүлбэл төдийлөн муу зүйл тохиолдохгүй ч сарын турш улаан нүдтэй явах магадлалтай гэнэ. Учир нь сорох үед судас өргөсөх юм байна.
2. Яагаад эрчүүдийн бэлэг эрхтэн өглөө хөвчирдөг вэ?
Энэ нь нойртой шууд холбоотой бөгөөд урт болон богино хугацааны гэсэн нойр байдаг. Богино хугацааны нойр нь 15-20 минут үргэлжилдэг бол урт хугацааны нойр цаг гаруй үргэлжилнэ. Богино хугацаанд унтах үед бидний судасны цохилт нэмэгдэж, биеийн халуун өсч, эрчүүдийн эрхтэн хөвчирсөн байдалтай болдог байна. Ингээд богино хугацааны нойр, урт хугацааны нойр солигдох мөчид та сэрвэл зүүднээс тань үл хамааран таны эрхтэн хөвчирсөн байж болох юм.
3. Яагаад ам руугаа чийдэн хийж болох ч, гаргаж болдоггүй юм бол?
Ам руу чийдэн хийхэд маш хялбар байдаг. Таны эрүүний булчин тухайн үед ачаалалгүй байсан учир амаа том нээхэд ч хялбар байх болно. Харин ингэж утгагүй алхам хийсний дараа эрүүний булчин тань ачаалалтай болж чийдэнг гаргахад нэлээд төвөгтэй байдаг байна.
4. Удаан норохоороо арьс яагаад үрчлээтдэг вэ?
Удаан хугацаанд усанд байсан арьсны хамгаалалтын тосон бүрхүүл арилснаар ийнхүү арьс үрчлээтдэг байна. Арьс, гоо заслын эмч Марианна О’Донохью хэлэхдээ: Биднийг усанд ороход арьсны дээд давхарга маш их хэмжээний усыг шингээж авдаг гэнэ. Харин доод давхарга ус шингээж, тэлэх чадваргүй байдаг учир дээд давхаргын арьс үрчлээтэж жижигсдэг байна. Бидний биенд 75% ус агуулагдсан байдаг. Арьсны хамгаалалтын давхарга үүсгэгч тос үгүй болсноор арьсанд доторхи шингэн гадагшилж багассанаар усгүйжилт явагдаж хүний арьс үрчлээтэж хөгширдөг гэнэ.
5. Эмэгтэйчүүд “Виагра” уувал яах вэ?
Юуны түрүүнд “Виагра” гэгч юу болох, эрчүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдэх нь зүйтэй болов уу. Анх энэ бэлдмэлийг цус багадалт болон хоолойны архаг үрэвслийг эмчлэх зориулалттай үйлдвэрлэж байжээ. Нэмэлт судалгаа явуулсны дүнд энэ бэлдмэл зүрх болон бэлэг эрхтэнд нөлөөлдөг болох нь батлагдсан байна. Ийнхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр залуучууд нэг шөнийн дотор 8 удаа, дунд насны залуучууд 3-5 удаа, харин ахимаг насны эрчүүд 2 удаа бэлгийн харилцаанд орох чадвартай болсон байдаг аж. Гэхдээ энэ бол сэрэл хөдөлгөх бус харин сэрлийн алдагдлыг эмчлэх зориулалттай юм байна. Тэгвэл эмэгтэй хүн уувал яах бол? Түүнд ямар ч өөчрлөлт орохгүй бөгөөд цусны даралт ихсэх шинж тэмдэг л илрэх гэнэ.