Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Хувцасны өрөөний онгорхой хаалганаас айх. Энэ айдсыг “аучлоклаустрофобия” гэдэг байна.

2. Харанхуйд унтахаас айх - Никтофобия харанхуйгаас айх өвчин. Судалгаанаас харахад насанд хүрсэн хүмүүс илүү их өвддөг байна.

3. Тунгалаг биш ус руу орохоос айх - Энэ үнэхээр хачирхалтай айдас бөгөөд тодорхой нэр ч байдаггүй байна. Мэдээж бохир ус руу орохыг хэн хүсэх билээ дээ.

4. Шүдний эмчээс айх айдас - Энэ айдаст мөн л нэршил байдаггүй байна.

5. Эрвээхэйнээс айх - Аалзнаас айх айдас байж болох ч, эрвээхийний айх нь яагаад ч юм хөгжилтэй санагдаж байгаа биз.

6. Аврах шатнаас айх - Энэ айдас нь өндрийн айдастай холбоотой болов уу.

7. Шилэн шалан дээр зогсохоос айх - Өндрөөс айх айдастай холбоотой бас нэгэн айдас.

8. Эмэгтэй хүнээс айх айдас - Эмэгтэй хүнийг хараад айх айдсыг гинекофобия гэдэг бөгөөд харин эрэгтэй хүнээс айх айдсыг андрофобия гэдэг байна.

9. Нэг давхраас айх - Ийнхүү айдастай хүмүүсийг хоёр ангилдаг бөгөөд энэ нь газар хөдлөхөд байшинд дарагдахаас эсвэл хажуугаар өнгөрч буй хүмүүсээс айх айдаст багтдаг байна.

10. Чернилэн өнгөнөөс айх айдас - Энэ бол порфирофобия хэмээх өвчин бөгөөд ийм өвчтэй хүмүүс нэлээд тохиолддог байна.

11. Халим болон аварга загаснаас айх - Хэрвээ та зүгээр л далайн аварга амьтнаас айдаг бол энэ асуудлыг ойлгож болно. Харин үүнээсээ болоод далай руу ч ойртож чадахгүй бол нэлээд асуудалтай байна гэсэн үг шүү.

12. Сүлжээгүй газар байхаас айх - Тиймээ, энэ асуудал хүн бүртэй тохиолдож болох бөгөөд номофобия гэсэн нэртэй юм байна.

13. Шүршүүрээс айх - Аблутофобия хэмээх энэ өвчнөөр өвчлөгсөд нэлээд байдаг байна.

14. Жоомноос айх - Жоомноос айх өвчнийг катсаридафобия гэдэг бөгөөд энэ төрлийн айдастай хүн нэлээд их байдаг болов уу.

15. Шатаар буухаас айх - Бас л өндрийн айдастай холбоотой нэг өвчин болов уу. Хэрвээ өндөр шатнаас айдаг бол цахилгаан шатыг ашиглах нь тохиромжтой биз.

16. Савангийн хөөснөөс айх - Эбуллиофобия хэмээх энэ өвчинтэй хүмүүс бас л найз нөхдийнхөө доог болдог.

17. Суултуураас амьтан гарч ирэх айдас - Албан ёсны нэршил байхгүй ч зарим тохиолдолд суултуураас амьтан гарч ирэх гэж буй санагдах нь элбэг тохиолдол юм.

18. Олон хүнээс айх - Олон хүнээс айх айдсыг агорафобия гэдэг байна.

19. Гүүрэн дээгүүр эсвэл доогуур явахаас айх – Гефирофобия гүүртэй холбогдолтой айдсыг ийнхүү нэрлэдэг байна.

20. Үхлээс айх - Үхэл хэзээ нэгэн цагт ирэх нь тодорхой учир энэ зүйлд санаа зовж цагаа үрэх хэрэггүй.

21. Шатахаас айх - Энэ бас нэгэн утгагүй айдасны нэг аж. Түүхэнд зүв зүгээр байж байгаа шатсан тохиолдол гэж байдаггүй байна.

22. Бодлыг чинь мэдэх вий гэхээс айх - Хэдийгээр биелэшгүй мэт санагдаж байгаа ч зарим нэг хүмүүс үнэхээр ийм айдастай байдаг гэнэ шүү.

23. Бие гажихаас хамгаалах - Биеийн тамираар хичээллэдэг хүмүүсийн хувьд энэ айдас байх ч, энгийн иргэдийн хувьд утгагүй зүйл бололтой.
