Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Зээлийн карт
1950 онд “Diner’s Card” компани анхны зээлийн картыг гаргажээ.
2. Калоригүй буюу калори багатай хийжүүлсэн ундаа.
«Kirsch Bottling» компани 1952 онд анхны калори багатай, дэглэмийн хийжүүлсэн ундааг танилцуулжээ. Түүнийг зохион бүтээсэн Химан, Моррис Кирш хоёр чихрийн шижингээр өвчлөгсдийн хэвтдэг Европын Сувиллын өвчтөнгүүдэд зориулж, анхны сахаргүй ундааг бүтээсэн нь энэ аж.
1958 онд “Royal Crown Cola” компани хоёр дахь калоригүй ундааг гаргасан нь “Diet Rite” юм байна.3. Бөмбөлөгтэй дезопарант
Тэр үед анхны дезодарантыг гарахаас өмнө хөвөнд шингээж түрхдэг хлоргидрат алюминийн хөлсний эсрэг түрхлэг “Everdy” хамгийн өргөн хэрэглэгддэг байжээ. Анхны бөмбөлөгтэй хөлс дарагч нь хэт зууралддаг, бас их удаан хатдаг байв. Гэвч ганц сайн тал байсан нь хувцасны цаанаас ч тааламжтай сайхан үнэр нь үнэртдэг байжээ.
4. Өнгөт зурагт
АНУ-д өнгөт зурагт 1953 онд “мэндэлжээ”. Өнгөтөөр гардаг сувгууд цөөн, бас их үнэтэй байсан учраас ийм зурагт нийтийн хэрэглээнд нэвтрэх гэж арав гаран жилийг үдсэн юм байна. Америкийн телевизийн хамгийн анх өнгөтөөр цацагдсан нэвтрүүлэг нь 1954 оны “Сарнайн парад” ажээ.
5. Шарах шүүгээ
Анхны шарах шүүгээр “Raytheon” компани танилцуулсан байна.
6. Автомат хаалга
Ди Хортон болон Лью Хьюитт нарын зохион бүтээгчид салхитай үед хүмүүс хаалгыг татаж, түлхэхдээ хүндрэлтэй тулгардгийг анзаарснаар анхны гулгадаг автомат хаалгыг бүтээсэн байна.
7. Наалддаг бэхэлгээ
Ийм наалддаг зүйл байгаагүй бол хүүхдүүд хөөрхөн пүүзээр гангарч үзэхгүй байсан биз ээ. Ер нь 6 нас хүртэлх хүүхдийн гутал гэж бараг байхгүй байх байсан биз.
8. Машины гурван тэнхлэгт аюулгүйн бүс
“Volvo” компани 1959 онд анхны гурван тэнхлэгт автомашины хамгаалалтын бүсийг толилуулжээ. Мөн ондоо үүнийгээ “Volvo 122”-ийн стандарт бүс болгожээ.
9. Хэт авиа
Анх 1956 онд Глазго-д хэт авиаг эмнэлгийн үзлэг оношлогооны зорилгоор ашиглажээ. Гэвч 70-аад оныг хүртэл хэт авиан шинжилгээ өргөн хэрэглээнд нэвтрээгүй байна.
10. Хийн бөмбөлөгтэй савлагаа
Ийм савалгааны хийтэй бөмбөлөгнүүдийг хагалах “таашаалыг амсаж” үзээгүй хүн гэж бараг үгүй байх. Тэгвэл ийм савлагаа санамсаргүй байдлаар бүтээгджээ. Альфред Филдинг болон Марк Чевнес нар 3D ханын цаас хийх гэж байгаад ийм савлагааг бүтээчихсэн байна.
11. Жирэмслэлтээс хамгаалах эм
Энэхүү эмний анх үүссэн түүхийг 1960-аад оны сексийн хувьсгалтай холбодог боловч үнэн хэрэгтээ 1950-иад онд бүтээгдсэн юм байна. Хүнс болон эмийн бэлдмэлийн хяналтын албанаас энэхүү эмийг 1957 онд зөвшөөрсөн боловч жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор биш, сарын тэмдгийн ноцтой доголдолоос хамгаалах зорилгоор хэрэглэхийг зөвшөөрчээ. 1960-аад оныг хүртэл энэ эмийг албан ёсоор жирэмслэхээс хамгаалах эм гэж хүлээн зөвшөөрөөгүй байж.