Хүмүүс хананы завсар гацсан эмэгтэйг хий үзэгдэл гэж боджээ

2013-07-22, 20:02
21,761
Хятадын зүүн зүгт орших Аньхой (Anhui) мужид хачирхалтай явдал болжээ. Нутгийн оршин суугчид хананы хооронд гацсан эмэгтэйг хий үзэгдэл гэж үзээд түүнд туслаагүй байна.
Хүмүүс хананы завсар гацсан эмэгтэйг хий үзэгдэл гэж боджээ

Орой гэр лүүгээ яарч явсан эмэгтэй замаа товчлохоор шийдэж хоёр тоосгон хананы хоорондох нарийхан зайгаар явж эхэлжээ. Эхлээд бүсгүй урагшилсаар байсан боловч сүүлдээ барилгын хоорондох зай нарийссаар байжээ. Гэвч тэр цааш чихэлдэн явсаар сүүлдээ хаашаа ч үгүй гацжээ.

Өөрөө гарах гэж оролдоод бүтэхгүйгээ мэдээд, өрөвдмөөр хоолойгоор тусламж дуудаж эхэлжээ. Хашгирах дууг байрны оршин суугчид сонссон ч, тэднийг болгоомжлоход хүргэжээ. Харамсалтай нь хятадууд хий үзэгдэл дуу чимээ гаргаж байна гэж бодоод онцгой байдлын албаны ажилтнуудыг дуудсангүй.

Дараагийн өглөө хятад бүсгүй хажуугаар өнгөрч яваа хүний алхаа сонсоод хамаг хүчээ шавхан тусламж дууджээ. Энэ удаа түүнд аз таарчээ. Болсон явдлын учрыг сонсож мэдсэн залуу гал унтраагч нарыг дууджээ.

www.caak.mn

Гал унтраагч нар удалгүй ирж бүсгүйг аврахаар шууд л ажилдаа орсон байна. Тэд ханыг хэсэглэн нурааж хананы завсараас ямар ч тэнхээ тамиргүй, хувцас нь урагдаж, шороо тоос болсон бүсгүйг татаж гаргажээ.

www.caak.mn

Иймэрхүү зүйл 22 настай оюутан Кортни Мэллад тохиолджээ. Род-Айленд мужийн нэгэн их сургуульд сурдаг бүсгүй нэлээд уучихаад гэр лүүгээ явж байхдаа бас л дөт замаар явахыг хүсчээ.

Бүсгүй 20 сантиметр нарийн завсараар чихэж орсоноор түүний аялал дуусжээ. Америк бүсгүйд хажуугаар нь өнгөрч явсан хүмүүс хашгирахыг нь сонсоод тусласан байна. Хүмүүс гал сөнөөгч нарыг дуудсан бөгөөд тэд ханыг нурааж, хагас цагийн дараа согтуу оюутныг чөлөөлжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()