Хүн бүрт байдаггүй 6 содон гар утас

Орчин цагт бусдаас ялгарсан гар утсыг худалдан авах боломж бий болов уу? Өвөрмөц дизайн, брэндийн ер бусын түүх, компаниа уналтад оруулсан дутагдал ч юм уу, эсвэл тэс өөр үйлдлийн систем, сонирхолтой функц гээд ямар ч байсан гойд содон талаараа эзнээ “чимэх” тийм гар утаснуудын талаар одоо танд танилцуулъя. Мэдээж бусдаас ялгарах дуртай хэн бүхэнд сонголт үргэлж байдаг. Гол нь эрж хайхад л багагүй цаг зарцуулах хэрэгтэй. Харин бид танд туслая.
Хүн бүрт байдаггүй 6 содон гар утас
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Фейсбукофон: HTC First
Давуу тал: Facebook Home – нэмэлт цэсийг үйлдвэрээсээ “өвлөсөн”, дундаж ангиллын смартфон. Хоёр цөмтэй процессор, 4.3 дюймийн дэлгэцтэй.

Марк Цукерберг өөрийн биеэр танилцуулж байсан. Facebook-ийг ашиглахад бүрэн зориулагдсан анхны утас юм. Хар, цагаан, улаан, усан цэнхэр өнгөний сонголттой.

Үнэ: 99.9 доллар. АНУ-д зарагддаг.



2. Highscreen Omega Prime XL.

5.3 дюймийн IPS дэлгэцтэй, хоёр SIM хийдэг, Qualcomm MSM8225Q Snapdragon S4 Play–ийн дөрвөн цөмтэй хүчирхэг процессортой нь 1.2 ГГц-ийн давтамжтай. Арай жижиг дэлгэцтэй (4.7 дюйм) Highscreen Omega Prime хэмээх өөр төрөл нь байдаг.



Корпусын сонголттойгоороо зарагддаг анхны утас. Өнгө өнгийн корпусууд нь дагалддаг учраас хүссэн үедээ өнгийг нь сольж болно. Highscreen нь сурталчилгаанд мөнгө үрдэггүй учраас худалдан авагчдаасаа “брэнд” хэрэглэсэн хөлс нэмж нэхдэггүй давуу талтай.

Үнэ нь монгол мөнгөөр 500,000 орчим.





3.    Firefox-ын смартфонууд. ZTE open болон Alcatel OneTouch Fire
Давуу тал: Хямд төсөр, загвар сайтай, смартфон. Одоогоор Дэлхий даяар энэ утсыг 100 доллараас илүү үнээр зарж байгаа газар байхгүй аж. OC Firefox–ын систем Sony, Huawei болон LG-ийн утсууд дээр гарах магадлалтай байгаа.

Үнэ: 100 доллар.





Испани, Бразиль, Колумб, Мексик, Венесуэль, Польш, Унгар, Черногорт зарагдаж байгаа.



4. OwnFone
Давуу тал: Хэмжээ жижиг, үйлчлүүлэгч дээр 100 хувь төвлөрсөн: өнгө, хэмжээ, товчлуурын тоо нь үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу үйлдвэрлэгддэг.



“OwnFone” гар утсаар зөвхөн дуудлага хийх болон хүлээн авч л болдог. SMS, тоглоом, интернетийн аль нь ч байхгүй. Контактын номеруудаа өөрөө зохиож өгдөг. Ганцхан товчлууртай утас ч захиалж болно гээд бод доо. Ерөнхийдөө OwnFone–ийг орчин үеийн смартфонуудыг ашиглаж мэддэггүй хүүхдүүд болон хөгшдөд авч өгөхөд тохиромжтой.

Үнэ нь: 55 фунт стерлинг.
Их Британид зарагддаг.



5. OPPO Find 5
Давуу тал: 5 дюймийн Full HD дэлгэцтэй, Qualcomm Snapdragon S4 Pro – дөрвөн цөмтэй профессортой. Нарийхан корпустай – 8.9 мм. 13 мегапикселийн камертай.





Oppo Find5 нь хачирхалтай зүйлд мөнгөө үрэхээс татгалздаггүй хүмүүст зориулагдсан гэхэд болно. Худалдан авагч нь: “Би жинхэнэ хятад утас барьдаг” гэж бахархалтайгаар хэлж болно. Эсвэл таны утсыг Леонардо Ди Каприо өөрөө рекламддагаар ч гайхуулж болох юм. Дашрамд дурьдахад “Титаник”-ийн од маань энэхүү утасны рекламанд тоглосноороо 5.000.000 долларын цалин авсан байна.

Үнэ: 900,000 мянга орчим төгрөг болох ажээ.



6. Polytron Technologies – тунгалаг гар утаснууд.
Давуу тал: Удахгүй технологийн бодит байдалд нэвтрэх футурист төсөл.



Үнэ: 1,133,000 – аас 1,350,000 төгрөгөөр авч болох юм байна.

Зарагдаж байгаа газар: одоохондоо борлуулагдаагүй, OEM үйлдвэрлэгчид судалж байна.  



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()