Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэр охин 5 настай Жослин Рохас байлаа. Цагдаагийнханы мэдээлсэнээр хулгайч түүнийг гэрийнх нь хашаан дотроос хулгайлжээ. Охины эх яаралтай цагдаа руу утасдаж, эргэн тойронд түүний зургийг наасан байна. Охиныг хулгайлсан тухай байнга мэдээгээр ярьж байлаа. Боггс найзынхаа хамт бас эрэлд оролцохоор шийдэж, дугуйгаа унаад бөглүү гудамжаар явж эхэлсэн байна.
Тэгж яваад тэд алга болсон охинтой адилхан охин суух нэгэн хүрэн өнгөтэй машиныг ажиглажээ. Хөвгүүдийн үгээр жолооны ард 50-70 насны эрэгтэй хүн сууж байсан байна. Хөвгүүд машины араас гүвээний бэлд зогсох хүртэл нь 15 минут хэртэй дагжээ.
“Хэрвээ тэр зогсоогүй бол, би түүний машин дээр үсэрч гарах байсан. Гэвч биднийг мөшгөж байгааг ажиглаад, тэр зогсож, охиныг буулгасан. Охин шууд л над руу гүйж ирээд ээж рүүгээ аваачиж өгөхийг гуйсан ”-хэмээн Боггс батлан хэлжээ.
Дараа нь залуус аварсан хүүхдээ цагдаагийн газар аваачиж өгсөн бөгөөд удалгүй эх нь түүнийг авахаар ирсэн байна.

“Энэ бол үнэхээр хачирхалтай явдал байлаа. Би амьдралдаа тоглоомонд ихээр хожсон юм шиг мэдрэмж төрсөн “- хэмээн Боггс өөрийн “адал явдлын” талаар нүд нь гялалзан яржээ.