Монгол киноны ертөнцөөр аяласан наадмын нэг өдөр

2013-07-16, 17:59
10,642
М-Си-Эс Группын 20 жилийн ойг тохиолдуулан тус группын бүрэлдэхүүнд багтдаг Юнител, Юнивишн компаниуд “Монгол кино HD” төслийнхөө хүрээнд 7 сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд “Дэлгэцийн сор бүтээлийг дэргэдээс нь” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Монгол киноны ертөнцөөр аяласан наадмын нэг өдөр

Хүрэлцэн ирсэн наадамчин олон “Цогт тайж”, “Гарьд магнай”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Тунгалаг Тамир” зэрэг алтан үеийн кинонуудын үзэгчдийн сэтгэлд хоногшсон, бидний амьдралдаа жишээ татан ярих дуртай онцлох хэсгүүдэд өөрсдөө гол дүрийг бүтээж, зураг авалтанд оролцон нэгэн өдрийг Монгол киногоо дурсан санаж, эх түүхээ танин мэдэж өнгөрүүллээ.



Мөн Архивын Ерөнхий Газар болон Монголын Театрын музейд хадгалагдаж буй хуучны Монгол киноны ховор нандин гэрэл зураг, зурагт хуудас, камер хэрэгслийг дэлгэн тавьж, кино сонирхогчдын нүдийг хужирласан юм. Задгай кино театрт HD формат руу хөрвүүлсэн киноны дээжээс сонирхуулахын зэрэгцээ “Мандухай сэцэн хатан”, “Нандин-Эрдэнэ” зэрэг киноны шилдэг дуу, хөгжмийг эгшиглүүлсэн нь цугласан олны сэтгэлийг сэргээж, зүрхийг огшоож байлаа.



Үндэсний их баяр наадмын үеэр наадамчин олныг Монгол киноны ертөнцөөр аялуулсан уг арга хэмжээ нь энэ жилийн наадмыг өргөн дэлгэр болгоод зогсохгүй, Юнител группын хувьд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буйн тод илрэл боллоо.

Одоогийн байдлаар “Монгол кино HD” төслийн хүрээнд нийт 20 гаруй хуучны хальсан дээр хадгалагдаж байсан алтан үеийн дэлгэцийн бүтээлийг HD формат руу хөрвүүлжээ.

Ингэснээр хуучирч, дүрс нь шарласан киноны хальсыг сэргээн засварлаж, Монголын ард түмний оюуны их өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхий нийтэд сурталчлан таниулахад бодитой хувь нэмэр оруулж байна.































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.