Итали гал тогооны хамгийн алдартай 8 орц

2013-07-14, 18:51
13,175
Итали гал тогоо нь газар дундын тэнгисийн хүнсний бүтээгдэхүүн билээ. Энд энгийн эрүүл ямар ч химийн хольцгүй улаан лооль, сармис, оливын тос, ногооны салат, самар зэрэг зөвхөн байгалийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг цуглуулсан ажээ. Газар дундын тэнгисийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсэнээр таны бие бялдар улам сайжирах болно. Тодруулж хэлвэл, илүүдэл жингээ хаяж, бие махбод дахь сахарын хэмжээ тогтворжин, түүнчилэн депресст орох эрсдэл буурдаг. Амьдралын эрүүл хэв маяг, итали гал тогоо гэсэн үгс нь ижил утгатай юм. Эндээс та бүхэн Италичууд хоолондоо ямар хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэгийг мэдэх болно.
Итали гал тогооны хамгийн алдартай 8 орц

1. Оливын тос
Хоногт хэрэглэх хоолондоо оливын тос нэмээрэй, тэр таны хоолыг ер бусын сайхан үнэртэй болгодог. Жирийн тосыг оливын тосоор солихын бол өөхний хэмжээ багасч улмаар биеэн дэх холестерины зохицуулалтанд тус болдог. Үүнээс гадна хүйтэн шахалтын оливын тос нь их фенол агуулдаг бөгөөд зүрхний ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Италичууд шиг хооллохыг хичээгээрэй, тэд салат болгондоо хүйтэн шахалтын оливын тос, нимбэгний шүүс нэмдэг байна. Мөн түүнчлэн шинэ ногоог шарахдаа оливын тос хэрэглэдэг ажээ.

www.caak.mn

2. Сармис
Эртний римчууд сармисыг шидтэй гэж үздэг байжээ. Өнөөдөр ч сармис антибиотикийн болон мөөгөнцөрийн эсрэг шинж чанартай болох нь батлагджээ. Римчүүд болон грекүүд халдвараас сармисаар л хамгаалж байжээ. Харин орчин үеийн судалгаагаар сармис хавдараар өвдөх эрсдэлийн төвшинг бууруулдаг болохыг харуулсан байна. Түүнчлэн сармис нь цусны бүлэгнэлийг арилгах чадвартай учир зүрхэнд сайнаар нөлөөлдөг байна. Сармис яагаад бидний биед ийм тохиромжтой байдаг юм бол?
Яагаад гэвэл тэрээр сульфид мэтийн бодисуудыг агуулдаг юм. Гэвч жижиглэн хэрчсэн эсвэл зүссэн сармисыг 10-15 минутаас илүү байлгаж болохгүй. Сармисны ашигтай чанаруудаас гадна өвөрмөц сайхан үнэр нь итали гал тогооны олон хоолонд зайлшгүй хэрэгтэй байдаг. Оливын тосонд шарсан сармисыг салат болон соусанд нэмээрэй.

www.caak.mn

3. Далайн бүтээгдэхүүнүүд
Далайн бүтээгдэхүүнүүд итали гал тогооны чухал уураг юм. Италичууд янз бүрийн хоолондоо загаснууд болон нялцгай биетнүүдийн бүх төрлүүдийг хэрэглэдэг ажээ. Хулд загас эсвэл тунец зэрэг нилээд тослог далайн амьтад зүрхний ажиллагаанд зайлшгүй шаардлагатай зүйлсийг өгдөг. Креветк, мидии, кальмар, далайн алгана зэрэг нь бие махбодыг хангалттай уурагаар хангаж өгдөг. Загас болон далайн бүтээгдэхүүнийг ядаж долоо хоногт 2 удаа хэрэглээрэй.

www.caak.mn

4. Үр тарианууд
Хөндий гоймон, хүүхдийн будаа, талх боовны зүйл зэрэг амуу тарианы бүтээгдэхүүнүүд нь газар дундын тэнгисийн хоолны үндэс юм. Үр тариа нь нарны эрчим хүчийг хуримтлуулах чадвартай учир амуу тариа нь тун ашигтай юм. Мөн олон төрлийн витамин, бичил элементүүд болон бусад маш ашигтай зүйлсийг агуулдаг ажээ. Ашигтай үр тариануудыг агуулсан цагаан хоол нь зүрхний өвчин, сахарын өвчин, бусад архаг өвчинүүдээс хамгаалж болох юм. Италичууд тостерт шарсан улаан лооль, сармис, базиликтай үрийн талханд ухаангүй дуртай байдаг. Оливын тос, сармис, Пармезан бяслагтай пастад ч мөн дуртай.

www.caak.mn

5. Шошнууд
Шош бол италичуудын хоолны хамгийн гол зүйлийн нэг юм. Шошинд хүний биед зайлшгүй шаардлагатай уураг байдаг учир махыг оролж болдог. Шошнууд юугаар орлуулашгүй амин хүчил, нүүрс төрөгч, В-гийн төрлийн витамины комплексүүд агуулдаг бөгөөд бүдүүн гэдэсний хорт хавдараас урьдчилан сэргийлэх, зүрхний өвчинөөр өвдөх эрсдэлийг бууруулах чадвартай, түүнчлэн чихрийн шижинг эмчилэхэд тусладаг юм. Хоолныхоо цэсэнд шош агуулсан хоол нэмвэл, эрч хүчээр дүүрэн байх болно. Италичууд шошыг хаа сайгүй хэрэглэдэг, уламжлалт гоймонтой хоолондоо ч, пиццанд ч, эсвэл шоштой ногооны шөл хийдэг.

www.caak.mn

6. Ногоо (идэж болох ногоон ургамлууд )
Итали хүн байна гэдэг хүнсэндээ ногооны янз бүрийн төрлийг хэрэглэх, түүнийг үнэлэх гэсэн үг ажээ. Ялангуяа рапин, “итали броккол”. Ногоо нь махтай, анчоус загас, халуун чинжүүтэй маш сайн зохицдог. Салатны навч хоолны хамгийн гол зүйл, энэ нь бие махбодыг А,С,К зэрэг олон төрлийн витаминаар хангахаас гадна, зүрхэнд ашигтай, түүнчлэн хавдарын өвчиний эсрэг үйлчилгээтэй бодисыг агуулдаг байна. Өдөр тутмын хоолондоо ногооны янз бүрийн төрлийг тухайлвал, мангольд, байцаа, эскарол, коллард зэргийг оруулаарай. Италичууд ногоог оливын тосонд ихээхэн сармистай нунтаг, улаан чинжүүтэй шарах дуртай.

www.caak.mn

7. Самарнууд
Самарны моднууд Италид чидун жимсний модтой адил өргөн тархсан билээ. Самарыг закуск маягаар хэрэглэхээс гадна янз бүрийн соус, салатанд нэмдэг байна. Самар зүрхэнд маш тустай бөгөөд уураг, Е витамин, фолат, кальци, магни зэргээр баялаг, аргинин, аминхүчил агуулдаг учир цусны судсыг эрүүл байхад тусалдаг байна. Нунтаг самарыг салатанд хийх, мөн самартай талх хэрэглэж, соусанд нунтаг самар хольж байгаарай.

www.caak.mn

8. Улаан дарс
Хундага улаан дарсгүй ямар итали оройн хоол байх билээ? Яг энэ улаан дарс л эрүүл мэндэд чухал тустай шүү дээ. Дарс нь холестериныг бууруулж, цусан дахь сахарыг тохируулдаг. Үүнээс гадна улаан дарс хоол боловсруулалтанд маш сайн тусалдаг байна. Оройн хоолны дараа 150 мл улаан дарс ууж бай. Жишээлвэл, Кьянти, Монтепульчиано эсвэл бусад дарсийг ууснаар сайхан нойрсох болно.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()