Үл мэдэгдэх өвчнөөр шаналж буй бүсгүй

2013-07-12, 23:33
21,993
50 настай английн иргэн Хелен Стивенс (Helen Stephens) хэмээх эмэгтэй нэгэн үл мэдэгдэх өвчний улмаас аварга биет мэт болж, биеийнх нь булчин шөрмөс бүр чангарч, хатуурч байгаа гэнэ. Тэрээр өдөр бүр өөрийн өвчний оношийг тогтоохыг хүсэж, яагаад өдөр ирэх бүр том биетэй болоод байгаагаа ойлгохгүй байгаа гэнэ.
Үл мэдэгдэх өвчнөөр шаналж буй бүсгүй

Хелен Стивенс 14 жилийн өмнөөс цээжнийх нь булчин өвдөж, бусад булчингууд нь чангарч хөдөлж чадахгүй болсноор эмнэлэгт хандсан байна. Бүсгүйн хэлсэн зовиурын дүнд эмч нар “stiff person syndrome” хэмээх оношийг тавьсан бөгөөд энэ нь булчингийн хэмжээ маш хүчтэй өвдөлтөөр нэмэгддэг өвчин аж. Гэтэл шинжилгээний хариугаар энэ онош батлагдаагүй бөгөөд онош тодорхойгүй учир эмчилгээ хийх боломжгүй байсан байна. Үүнээс хойш 14 жил өнгөрсөн ч эмч нар өвчний оношийг тодорхойлж чадахгүй л байна.

www.caak.mn

Тиймээс бүсгүй хүний тусламжгүйгээр амьдрах боломжгүй болжээ.

“Өглөө бүр би харанхуй өрөөнд сэрдэг. Өвчин маань хөдлөх үед миний булчингууд маш том болж, хатуурдаг бөгөөд өвчин намдаах тариаг ч хийхэд хэцүү байдаг” -хэмээн бүсгүй хэлжээ.

www.caak.mn

Эмч нар түүнд тариа бичсэн боловч энэ тариа ч төдийлөн нөлөө үзүүлэхгүй байгаа гэнэ.

Харин эмч нар саяхан нэгэн шинжилгээг хийсэн бөгөөд энэ шинжилгээ нь бүсгүйн ирээдүйн эмчилгээнд тус болно гэдэгт итгэлтэй байгаа аж.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()