Гранд-Каньон (Өндөр хавцал) дээрх шилэн талбай

2013-07-11, 21:07
16,185
Өндөр хавцал (Гранд-Каньон) дээр байрлах харах талбай нь урагшаа илүү гарсан тах (бас U хэлбэртэй гэдэг) хэлбэртэй ажээ. Энэхүү гайхамшиг нь Колорадо голоос холгүй Аризон хавцалын хамгийн захад нь байдаг байна. Тавцан 1450 метрийн өндөрт баригдсан бөгөөд тавцан хавцалын ёроол хоёрын хоорондох зайны өндөр 150-240 метрт хэлбэлздэг.
Гранд-Каньон (Өндөр хавцал) дээрх шилэн талбай

Хуалапаи овгийн индианчууд Гранд Каньоны орчимд ямар нэгэн алдартай зүйлийг бий болгохын тулд 1200 метрийн гүнтэй ёроолгүй ангалын захад "Skywalk" гүүрийг барих зөвшөөрөл өгчээ. Шил, металлаар хийгдсэн энэ байгууламж нь 30 сая доллараар боссон байна.



Гранд-Каньон бол байгаль эхийн нэн гайхалтай бүтээлүүдийн нэг билээ. Колорадо гол хадан уулын чулууг яран гүн хавцалаар олон сая жилийн турш урссан гээд төсөөлдөө. Тэдгээрийн ер бусын хэлбэр, маш том хэмжээ нь хэн нэгний сонирхолыг татахгүй үлдэнэ гэж үгүй биздээ. Хэрвээ  эргэн тойрны байгалийн сайхан дээр бага зэрэг экстрим нэмчихвэл, тэнд төрсөн мэдрэмж, сэтгэл хөөрөл дахин дахин зүрх сэтгэлийг энэ газар луу татах болно.





Энэ өргөн том харах талбайн үүрэг гүйцэтгэдэг гүүр нь ”Тэнгэрийн зугаалга” (Skywalk) нэртэй ажээ.



Skywalk-ийн барилга 2004 онд эхэлж, гурван жилийн дараа буюу нээлтийн ёслол 2007 оны 3 сарын 20-нд болжээ. Мөнгө олох америк уламжилалаар хожим нь энэ гүүрийн ойролцоо бас жижигхэн жуулчлалын төв босгожээ. Гүүр жуулчны баазыг оруулаад, нийт цогцолборийн өртөг 31 сая доллар болжээ.



Өнөөдөр "Skywalk" гүүр нь Гранд-Каньоны алдартай аялал жуулчилалын цэгүүдийн нэг болсон.



Ёроолгүй ангал руу өнгийх, тунгалаг шалтай энэ ер бусын талбай нь"U" үсэг шиг хэлбэртэй, гүүрний өргөн 3 метр ажээ. Талбайн шал болон хамгаалах ханыг тусгай олон үетэй шилээр хийжээ.



"Skywalk" гүүр нь 70 мянга гаруй килограмм ачаалал даах чадвартай боловч, нэгэн зэрэг 120 –иос илүү хүн оруулдаггүй байна.



























Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()