Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Мехран Карими Нассери, Сэр Альберт нэрээр алдартай
Энэ бол нисэх буудалд амьдарч байсан хамгийн алдартай, хамгийн урт хугацааны түүх билээ. Тэрээр Стивен Спилбергт "Терминал" киног бүтээх санааг анх өгчээ. Энэхүү Ираны дүрвэгч Парисын Шарля де Голля нисэхт бараг л 18 жилийн турш амьдарсан байна. Иранаас дүрвэн Их Британийг зорих гэж байсан тэрээр бичиг баримтаа алдаж, 1988 оны 8 сарын 26-аас 2006 оны 7 сарын хооронд ийнхүү Шарля де Голля нисэх буудалд амьдрах болжээ. 2006 онд түүнийг өвчтэй гэсэн шалтгаанаар эмнэлэгт хэвтүүлж, 2007 онд эмнэлэгээс гарч Парисын асрамжийн газар амьдрах болсон байна.
2. Санжай Шах
Кенийн иргэн энэ залуу Их Британид түр оршин суух эрхтэй боловч цагаач биш юм байна. Ингээд тэрээр Их Британид амьдрах эрх олж авахыг хүсэж хүсэлт илгээсэн боловч Британийн засгийн гаар татгалзсан хариу өгснөөр эргэн Найроби нисэх буудал дээр очиж жил гаруй хугацааг буюу 2004 оны 5 сараас 2005 оны 6 сар хүртэл ийнхүү амьдарчээ. Бусад хүмүүсээс ялгарах онцлог нь тэрээр буудалд сайн дураараа үлдсэн байна. Үүний ачаар тэрээр Британийн иргэн болох эрхийг, онгоцны билетийн хамт олж авчээ.
3. Захра Камалфар, Ираны дүрвэгч эмэгтэй
2006 оны 5 сараас 2007 оны 3 сарын 14-ийг хүртэл хоёр хүүхэдтэй иран эмэгтэй Шереметьевын нисэх буудалд амьдарч байжээ. Захра болон түүний нөхрийг 2004 оны 7 сард Тегеранд болсон эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцсон хэмээн баривчилсан бөгөөд 2005 оны 4 сард Захраг хүүхдүүд рүү нь хоёр хоногоор явуулж, харин нөхрийг нь цаазалжээ. Цаазын ялд өртөх вий гэдгээс айсан тэрээр хүүхдүүдээ авч Казакстан руу ах дээрээ очих шийдвэрийг гаргасан байна. Тухайн үед охин Анна нь 17, хүү Давид нь 10 настай байжээ. Шереметьевогийн нисэх буудлаар гэр бүлийн гишүүд хуурамч бичиг баримтаар Герман улс руу гарч чадсан байна. Харин Германы удирдлагууд хуурамч бичиг баримтыг илрүүлж эргэн Шереметьево руу илгээсэн байна. 2006 оны 11 сард Оросын удирдлагууд Захраг хүүхдүүдийнх нь хамт Иран руу буцаахыг оролдсон ч Захра судсаа ханаж, харин Анна эм уусан байна. Үүнээс болоод Иран руу буцаах үйл ажиллагаа зогссон бөгөөд 2007 оны 3 сарын 14-нд тэдэнд Канад руу нисэх эрхийг өгчээ.
4. Хироши Нахара, хамгийн нууцлаг хүн
Хироши Нахара хэмээх энэ Япон эрэгтэй, 2008 оны 9 сарын 2-нд Мексик руу жуулчны визээр явж байжээ. Гэвч хэнд ч үл мэдэгдэх шалтгаанаар 2008 оны 12 сарын 28-ыг хүртэл Бенито Хуареса хэмээх нисэх буудалд амьдарсан байна. Дараа нь мөн л нууцлаг байдлаар гэртээ амьдрахыг санал болгосон нэгэн эмэгтэйн хамт явсан гэх яриа гараад байгаа аж.
5. Фенг Женгу
Бараг л 3 сарын турш нисэх буудалд амьдарсан байна. Учир нь хэдийгээр Фенг Хятад улсын иргэн байсан ч түүнийг Хятад руу орохыг хориглосон бөгөөд ийнхүү тэрээр эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэрээр Японы нисэх буудалд байсан бөгөөд буудалд байх зуур хэд хэдэн Хятадын дипломатууд түүн дээр ирж түр хугацаанд ч гэсэн Япон руу орж байгаач гэсэн хүсэлтийг тавьсан байна. Харин үүний дараа Хятад улс руу орох эрхийг нь өгнө гэсэн бөгөөд энэ үнэн байсан ч тэрээр гэрийн хорионд суух болжээ.
6. Британийн иргэн Харри Питер Остин
Нислэгээ өнгөрөөчихсөн тэрээр Филлипины нисэх буудалд 23 хоногийг өнгөрүүлсэн байна. Тэрээр нисэх буудалд шинэ оноо угтахаас өөр аргагүй болжээ. Гэхдээ л хувь тавилан түүнд гэр рүүгээ буцах боломжийг шинэ оны бэлэг болгон өгчээ.
7. Германы иргэн Хайнц Мюллер
46 настай, нисгэгч асан Хайнц Мюллер, интернетээр танилцсан бүсгүйтэйгээ уулзахаар Рио де Жанейро-д иржээ. Харамсалтай нь болзооны эмэгтэй ирээгүй бөгөөд хайрандаа шатсан залуугийн мөнгө нь ч дуусчээ. Тэрээр аялалаа Бразилийн Кампинас нисэх буудалд өндөрлөсөн бөгөөөд 13 хоногийн турш амьдарсан байна. Харин түүнийг сэтгэцийн өвчтэй байж магадгүй хэмээн үзэж сэтгэцийн эмнэлэг рүү авч явжээ.
Видео.