Түүний гавал нь зүсээд авчихсан бялуу шиг болжээ

2013-07-06, 18:24
26,760
Тархи нь аймшигтай гэмтсэн 43 настай будагчин залуу ярих боломжгүй болжээ. АНУ-ын шүүх түүнд нөхөн төлбөр болгож 58 сая доллар олгуулахаар шийдвэр гаргажээ.
Түүний гавал нь зүсээд авчихсан бялуу шиг болжээ

Баарны хамгаалагчид зодуулж, гавлын яс нь гэмтсэний дараа тэрээр ярихаа больсон байна. АНУ-ын дээд шүүх хамгаалалтын албаны компанийг буруутай гэдгийг тогтоож, хохирогчид нөхөн төлбөр төлөхийг үүрэг болгожээ.

Шүүх  хуралд ялсанаар тэрээр нэг ёсондоо рекорд тогтоосон байна. Хамгаалалтын албаны компани түүнд төлөх ёстой нөхөн төлбөрийн хэмжээ Калифорни мужид нэг хүнд урьд өмнө төлж байсан хэмжээнээс хамгийн их нь болжээ.



Чай хэмээх энэ залуу гэмтэлээ нууж өмссөн малгайгаа авахад хурал болж байсан танхимд нийтээрээ цочирдон уулга алдсан байна.

 “Түүний гавал талыг нь зүсээд авчихсан бялуу шиг”- гэж өмгөөлөгч Федерико Сейр хэлсэн байна.

Мид-Уилшир дүүргийн нэгэн цэнгээний газарт бармен хамгаалагч хоёр түүний хамаатнууд руу дайрахаар нь зогсоохыг оролдох үед Чайг зодож хүчтэй гэмтээжээ.

 “Ямар ч бэлтгэлгүй, лицензи ч байхгүй хамгаалагч Чайг бороохойгоор зодож, 8 удаа хөлөөрөө толгой руу нь, 4 удаа толгойгоор нь явган замын хажуу руу цохисон байсан.” – хэмээн хуульчид мэдэгджээ.

“Энэ бол зүгээр байсан хүнийг үнэхээр аймшигтай хэрцгийгээр зодсон гэмт үйлдэл.” -гэж Чайг өмгөөлж байхдаа Сейр хэлжээ. Тэрээр Сезар Чавесийн иргэний эрхийг хамгаалах хөдөлгөөний нэртэй удирдагчийн хүү Фернандо Чавестай хамт Чайгийн эрхийг хамгаалж байсан ажээ.



Өмгөөлөгчийн хэлсэнээр хамгаалагч Эмерсон Кинтанилья, зодооныг өдөөн турхирсан бармен хоёр ул мөргүй алга болжээ. Цааш нь өмгөөлөгч: “Чай болон будагчин хийдэг түүний ах, хоёр үеэл нь  ажлынхаа дараа цэнгээний газар очжээ. Хамаатны нэг нь барментэй маргалдаж, улмаар  хамгаалагч Кинтанилья нь Чайгийн хамаатнуудыг зодож эхэлсэн байна. Чай дундуур нь орж, хамгаалагчыг болихыг гуйсан боловч өмгөөлөгчийн ярьсанаар хамгаалагч Чайг цохиж ухаан алдуулжээ.”

Түүнийг эмнэлэгт авчирахад гавлын ясны хагас нь бутарсан байжээ. Эмч нар түүний амь насыг аварч чадсан ч тархи нь маш хүчтэй гэмтсэн байжээ. Тэрээр цаашид хэзээ ч ярьж чадахгүй бөгөөд насан туршдаа 24 цагын асрамжинд байх юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()