Korstiaan De Jong: Монголын багш нар эх орондоо TESOL зэрэг эзэмших боломжтой

2013-07-04, 17:58
7,392
Бидний амьдарч буй өнөөгийн цаг үед төрөлх Монгол хэлээс гадна дэлхий дахинаа эрэлттэй бусад гадаад хэлийг эзэмших нь залуус бидний нэн тэргүүний зорилт болчихоод байна. Хэлтэй бол хөлтэй гэсэн ардын сайхан үг байдаг. Тэгвэл өвөг, дээдэс маань энэ үгийг зүгээр  ч нэг хэлчихээгүй бололтой.
Korstiaan De Jong: Монголын багш нар эх орондоо TESOL зэрэг эзэмших боломжтой
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ирээдүй хойчид гадаад харилцаа хэрхэн өргөжиж, зөвхөн дотооддоо эргэлддэг үе алсрана гэдгийг мэдсэн хэрэг. Одоо хүүхэд, залуус  хаана, ямар хэлний сайн сургалттай төв байна түүнийг зорих болж. Нэг үгээр хэлбэл гадаад хэлний мэдлэгтээ маш их анхаарах болжээ. Ингэхдээ дэлхий нийтийн түгээмэл хэл болох англи хэлийг хүн бүхэн сурахаар эрмэлзэж байна. Тухайн хүн хэрхэн сурах нь гадаад хэлний багшаас шалтгаалдаг билээ. Тэгвэл Монголдоо англи хэлний сургалтаараа тэргүүлдэг  “Jet” англи хэлний сургалтын төв  нь сургалтандаа цоо шинэ хөтөлбөрийг  нэвтрүүлж байгааг та бүхэндээ дуулгахад  таатай байна.

Учир нь гэвэл тус сургалтын төв “American TESOL Institute”-тай хамтран ажиллахаар болжээ. Тус  байгууллагатай хамтран ажиллах ажлын хүрээнд “TESOL”хөтөлбөрийг хэрэгжүүлж  англи хэлний багш нарыг сургалтад хамруулж олон улсын сертификат олгох юм байна. Ингэснээр багш нар маань дэлхийн өнцөг булан бүрт багшлах эрхтэй болно гэсэн үг. Ингээд энэхүү сургалтын талаар  “American Tesol Institute”-ээс урилгаар ирсэн багш Korstiaan De Jong-той ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу. Манай улсад анх удаа ирж байна уу?
-Сайн. Тийм ээ Монголд анх удаа ирж байна. Би танай улсын хүүхэд залууст англи хэлний хичээл зааж, тодорхой хэмжээний оюуны хөрөнгө оруулалт хийж байгаадаа маш их баяртай байна.



-Тэгэхээр “Jet” сургалтын төв нь “American TESOL Institute”-тэй хамтран ажиллаж байгаа бөгөөд таныг урилгаар багш нарт хичээл заана гэж сонслоо. Энэ талаар уншигчдад  дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Миний хувьд “Jet” сургалтын төвд урилгаар багшлах болсондоо таатай байна. Манай “American Tesol Institute” нь олон улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг салбартай томоохон нэр хүндтэй байгууллага юм. Тус төвөөс “TESOL” хөтөлбөр хэрэгжүүлж  англи хэлний багш нарын заах аргын тал дээр дагнан хичээл ордог. Өөрөөр хэлбэл багш нарт англи хэлний хичээл бус англи хэлний хичээлийг хүүхэд, залууст, оюутнуудад хэрхэн амар, хялбар, хүртээмжтэй, чанартай, зөв заах вэ гэдэг тал дээр анхаарч мэдлэг олгох юм л даа. Түүнчлэн тэрхүү ангийг хэрхэн зөв системтэйгээр удирдан авч явахыг эзэмшүүлэхэд сургалтын зорилго орших болно.

-“TESOL” гэж  яг юуг хэлээд байна вэ?
-Зарим хүмүүс гадаад, дотоодоор явахдаа өмнө нь сонссон хэрнээ сайн мэдэхгүй, мэдээлэлгүй байж магадгүй тиймээс би одоо та бүхэнд сайн тайлбарлаад өгье. Олон улсын “American Tesol Institute”–ээс дэлхийд  хүлээн зөвшөөрөгдсөн “TESOL” сертификат олгодог. Энэхүү  “TESOL” сертификаттай болсноор та аль ч улс, оронд англи хэлийг заах, багшлах эхртэй болно. Зарим орны тухайлбал, танай улсын гадаад хэлний, англи хэлний багш нар өмнө дандаа гадны улс  оронд дахин их, дээд сургуульд сурах ч юм уу тэгсэн тохиолдолд багшлах эрхээ сая нэг авдаг байсан шүү дээ. Энэ байдал ард хоцорлоо гэж ойлгож болно.

-Танай Институтын сертификатыг авчихвал Америкт ч багшилж болно гэсэн үг үү?
-Манай энэхүү сургалтыг сонирхож байгаа багш нартаа хандаж хэлэхэд англи хэлийг хоёр дахь хэлээ болгосон улс орнуудад багшлах эрхтэй болно. Төрөлх хэл нь англи хэл биш орнуудад гэсэн үг.



-Ер нь энэ сургалтад хамрагдсанаар тухайн багшийн хувьд гадаад харилцаанд ямар гарц бий болох вэ?
-Гадаадын оронд англи хэлийг заах нь англи хэлний багш нарын хувьд мэдлэг, карьераа дээшлүүлэх маш сайхан боломж шүү дээ. Манай “TESOL”  зэрэгтэй багш нар Ази, дундад Ази, өмнөд Америк, Европ, Энэтхэг зэрэг орнуудад ихэвчлэн ажилладаг. Эдгээр орнуудад англи хэлний багш нарын эрэлт ихтэй байдаг гэсэн үг л дээ. Ер нь манай инстутыг төгссөн багш нарыг өөрийн орондоо урилгаар ажиллуулах сонирхол гадны орнуудад байдаг юм билээ.

-Өөр ямар боломжууд байна вэ?
-Өмнө нь хэлсэнчлэн дэлхийн аль ч оронд англи хэл заах эрхтэй болно. Мөн багшлах карьераа өсгөнө. Учир нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “American TESOL Institute”-ын сургалтыг амжилттай төгссөнөөр дэлхийн өнцөг булан бүрт ажиллах үүдийг өөртөө  та нээж байгаа юм. Мөн мэдлэгийнхээ хүрээг тэлж өөр бусад гадаад орнуудаар ажиллаж амьдралын хэв маягаа өөрчлөх таатай нөхцөл бүрдэнэ шүү дээ.

-Танай сургалтын давуу тал?
-“American TESOL Institute” нь амжилттай төгсөгчдөдөө ажлын байр олоход нь тусладаг онцлогтой. Ингэхдээ гадаадын олон байгууллагатай хамтран ажиллаж таныг ажлын байртай болоход маш хямд үнээр зуучилж өгөх болно. Манай сургалтыг төгссөнөөр таны цалингын үнэлэмж хүртэл эрс нэмэгдэнэ. Таныг гадны улс орнууд урилгаар ажиллуулдаг учраас байр, хоол бүх зүйлийг тухайн байгууллагаас хариуцаж гаргадаг. Энэ нь таньд хувийн хөрөнгөө нэмэгдүүлэх эдийн засгийн бүрэн боломж гарч ирж байна гэсэн үг.

-Энэ удаа хичнээн цагийн хичээлийг багш нарт орох вэ?

-Нийт 180 цагийн хичээлийг багш нартаа орохоор хичээлийн программаа гаргаад байна.

-Ер нь олон орноор явж хичээл зааж байсан мэргэжлийн хүний хувьд монголын багш нарын гадаад хэл заах арга барил ямар вэ, дутагдал нь юунд байна вэ?
-Монголын багш нарын хувьд англи хэлний хичээл орохдоо 100 хувь англиар ярьж хичээлээ ордоггүй нь сул тал. Сургалтыг 100 хувь англи дээр орох хэрэгтэй. Тухайн зааж буй үгээ англиар хэлээд тайлбарлахдаа ч юм уу монголоор ярьдаг. Хичээлийг 100 хувь англиар ярьж байж л суралцагчид харилцаандаа сайжирна шүү дээ.

-Хичээл хэзээнээс эхлэх вэ. Бүртгэл эхэлчихсэн үү?
-Танай үндэсний баяр наадмыг өнгөрөөгөөд буюу долдугаар сарын 19-нөөс хичээл эхэлнэ. Бүртгэл эхэлчихсэн явж байна.

-Сургалтад хамрагдах сонирхолтой багш нар ыг ямар шалгуураар элсүүлэх юм бол оо?
-Мэдээж англи хэлний мэдлэгийн түвшингээс хамаарч ангиа бүрдүүлэх болно. Хичээл зөвхөн англи хэлээр явагдах болно.

-Зөвхөн монгол гэлтгүй бусад орны багшлах сонирхолтой  иргэд хамрагдаж болно гэж сонссон юм байна. Энэ үнэн үү?
-Тэгэлгүй яахав. Зөвхөн Монгол улсын иргэн гэлтгүй гадаадаас ирсэн цаашид англи хэлний багш хийх сонирхолтой иргэд чөлөөтэй хамрагдаж болно. Тухайн иргэн заавал энэ эрхийг олж авахын төлөө өөр орон руу бус Монголд эзэмших бүрэн боломж нээгдэж байна шүү дээ. Энэ бол маш том боломж.

-Ер нь аливаа улс орны гадаад хэлийг сурахад юуг анхаарах ёстой вэ?
-Танхимд сурсан зүйлээ амьдрал дээр байнга хэрэгжүүлж дадлага хийж байх нь хамгийн зөв сургалт. Хамт олонтойгоо харьцаж, ганцаараа ч болов байнга ярьж байх хэрэгтэй. Ингэснээр та харилцаа буюу ярианы хэлийг маш сайн эзэмшинэ. Гадаадын ямар ч оронд очсон таны хэрхэн ярьж байгаагаар чинь дүгнэж ажилд авдаг. Энэ бол бичигдээгүй дүрэм. Харин манай Монголын залуусын англи хэлний мэдлэг хаана ч очсон төрөлх хэлээс ялаагүй цэвэрхэн ойлгогдог. Тайвань, Хятад ч юм уу аялга нь ойлгогдохгүй байх тохиолдол бий. Харин харилцаа тал дээрээ жаахан дутмаг юм шиг санагддаг.

Энэхүү сургалтын төлбөр нь 889$ бөгөөд дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг гадны улс орон зорихгүйгээр  харьцангуй хямд үнээр эх орондоо та эзэмших боломжтой боллоо.

Лавлах утас: 327610



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.