Шатахууны шинэ эринийг эхлүүлсэн НАНО брэнд хэрэглэгчиддээ ирлээ

2013-07-04, 17:59
10,389
“Наадмаар “НАНО” – тай. Тун удахгүй” гэсэн реклам 07 сарын 03-ны өдөр тайлагдлаа. Энэ бол шатахууны шинэ эринийг зарлаж байгаа “Нано” тодотголтой шатахуун юм.
Шатахууны шинэ эринийг эхлүүлсэн НАНО брэнд хэрэглэгчиддээ ирлээ

Цагдаа, түргэн тусламж, онцгой байдал, хурдны машинууд, чоперчидийн мотоциклуудыг нано шатахуунаар цэнэглэснээр нано шатахууны нээлтийн ажиллагаа Петровис компанийн 29-р шатахуун түгээх станц дээр эхэлсэн юм.

70 гаруй жилийн түүхтэй Петровис, НИК ХХК нь Нанотехнологийн F2-21® eeFuel® /Ф2-21 ифүэл/ шингэнээр баяжуулсан НАНО-92, НАНО-ДТ гэсэнхоёр төрлийн шатахууныг Монгол улсад анх удаа хэрэглэгчиддээ худалдаалж эхэллээ.

Нано шатахууны талаар хурдны машинуудаа цэнэглүүлж байгаа Idriftклубийн залуусаас сонирхоход “Бид нано шатахууны туршилтын үеэр машинуудаа цэнэглэж үзсэн. Түүнээс хойш хөдөлгүүрт хүч нэмэгдсэн нь мэдэгдэж байгаа. Тиймээс бид нано 92-ыг сонгосон. Мөнманай клубэнэ сарын 7-нд “Drift and music” наадмыг зохиохоор төлөвлөж байна. Тэр үед “нано” шатахууны талаар хүн бүр сонирхож болно” гэв.

“Харанга” хамтлагийн сонголт “НАНО”
Нээлтийн арга хэмжээнд БОНХ-ийн сайд С.Оюун, Ерөнхийлөгчийн байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нар оролцсон юм.

БОНХ-ийн сайд С.Оюун “Агаарын бохирдол сүүлийн үед үнэхээр хүнд байдалтай байгаа.Сүүлийн арван жил өсөлттэй байсан агаарын бохирдол энэ онд буусан дүнтэй гарч байгаа нь сайшаалтай. Хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөөгүй нано технологийн түвшний бүтээгдэхүүнээр хэрэглэгчиддээ үйлчилж салбартаа пионер болж байгаа Петровис-НИК ХХК хамт олондоо баяр хүргэе” -гэлээ.

Харин Ерөнхийлөгчийн байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт “Монголын төр, мэргэжлийн байгууллагууд энэ бүтээгдэхүүн дээр дүгнэлт, судалгаа гаргасан ч ард түмэн хэрэглээд үзэхэд бүх зүйл харагдах биз ээ. Тэр үед төрийн зүгээс дэмжих хэрэгтэй гэж бодож байна” гэв.

Үүнээс үзэхэд холбогдох газруудын албан тушаалтнууд ам сайтай байсан юм. Энэ үед “Харанга” хамтлагийнхан ирж “Нано” шатахуунаар машинаа цэнэглэж олныг сонголтоороо уриалж байсан.

Жолооч бүр нано шатахуун хэрэглэвэл агаарын бохирдол 20 хувь буурна
Сүүлийн үеийн мэдээгээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлын үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт орж гамшигийн түвшинд хүрснийг бид мэднэ.

Автомашинаас гарах хорт хий, утаа нь нийслэл хотын агаарын бохирдлын 20 хувийг эзлэж байна гэсэн дүн мэдээ бий. Гэтэл нано шатахуун нь  олон улсад агаарын бохирдлыг 21-98 хувь хүртэл бууруулдаг болох нь батлагдсан байна. Хамгийн аймшигтай нь энэхүү хорт утаа нь хүний амьдрах хугацааг 9 жилээр багасгаж байна гэсэн судалгаа гарчээ.Хэрвээ жолооч бүр нано шатахууныг хэрэглэвэл агаарын бохирдлыг 20 хувь бууруулах боломжтой гэсэн үг юм.

Иймээс Петровис-НИК  компанийнхан “Агаарын бохирдлын эсрэг бидний сонголт НАНО” байхыг монголчууддаа уриалж байна.

Нано болон жирийн шатахууны ялгаа
Нано шатахуун нь жирийн шатахуунтай харьцуулахад тасралтгүй тэсэрч байдаг тул бүрэн шаталт явагдах гол үндэс болдог байна. Энэ тэсрэлт нь шаталтын хоргоны хананд үүссэн бохирдлыг цэвэрлэж дахин бохирдохоос хамгаалдаг. Цэвэрхэн ханатай хөдөлгүүрт халалт үүсэхгүйгээс гадна хорт хий, утаа ялгаралт багасдаг байна. Харин Нанотехнологи гэдэг нь аливаа зүйлийг молекулын түвшинд нь сайжруулж, тухайн бүтээгдэхүүнийг илүү үр дүнтэй, чанартай болгохыг хэлдэг байна. 1 нанометр нь = 1/1 000 000 000метр хэмжээ юм.

Нано шатахууныг НҮБ-аас үнэлжээ
НҮБ-аас нано шатахууныг хамгийн үр нөлөөтэй шатахуун хэмнэгч, авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааг бууруулагч төдийгүй хотуудад учраад буй агаарын бохирдлыг багасгагч гэж онцолсон байна.

20 гаруй жилийн турш тасралтгүй судлаж, олон орны 20 гаруй тэрбум км замд туршиж баталсан Нанотехнологийн F2-21® eeFuel® шингэнийг АНУ-ын H2OIL/Эйч2ойл/ Корпораци бүтээсэн бөгөөд дэлхийд хамгийн шилдэг байгальд ээлтэй бүтээл болоод байна.

Нано шатахуун нь Олон улсад шатахууны зарцуулалтыг 28хувь хүртэл хэмнэж автомашины хорт хий, утааг 98 хувь хүртэл бууруулж туршигдсан гайхалтай бүтээгдэхүүн бөгөөд монгол улсад хийсэн туршилтын дунджаар шатахуун зарцуулалтыг 10 хувь хүртэл хэмнэж туршигдсан юм байна. Гэхдээ автомашины эдэлгээ, хэрэглэж байсан шатахууны чанар, түүний үлдээсэн бохирдол болон хөдөлгүүрийн онцлог, шинж чанараас хамааран дээрх үзүүлэлт янз бүр гарах бөгөөд тогтмол хэрэглэснээр хүрэх боломжтой аж.

Нано шатахуунаа Петровис НИК зуны турш урамшуулалтай үнээр худалдаална
Петровис, НИК ХХК  өөрийн борлуулалтын өргөн сүлжээ Монгол улсын 21 аймгийн 400 гаруй шатахуун түгээх станцаараа шат дараатайгаар худалдаалахаар төлөвлөж байна.

Тэд нээлтийн урамшуулал болгож хэрэглэгчиддээ зориулан зуны турш НАНО 92-ыг А92 бензин, НАНО ДТ-ийг дизель түлшний үнээр худалдаалахаар болж байгаагаа дуулгасан юм.

Нээлтийн төгсгөлд нано шатахууны туг өргөсөн чоперчид, хурдны машинуудын цуваа“Харанга” хамтлагийн “Замд гаръя” дууг эгшиглүүлэн замд гарлаа.

























































































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.