Ч.БААТАРЧУЛУУН: Таныг дараагийн үед урьж байна

2013-07-03, 18:12
3,994
Үзэгч та сүүлийн өдрүүдэд “Таны амьдралд амт нэмсэн 1 жил” гэсэн сурталчилгааг телевиз, радио, цахим мэдээллийн хэрэгслээр үзэж, сонссон байх. Жир нэг хоолны амт чанарын тухай бус, таны амьдралыг сонирхолтой болгох “Амт”-ын тухай тэнд өгүүлсэн нь бий.
Ч.БААТАРЧУЛУУН: Таныг дараагийн үед урьж байна

Тодруулбал Монголын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт өөрийн гэсэн өнгө аясыг мэдрүүлсэн СКАЙМЕДИА үйлчилгээний 1 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байгаа юм. Ингээд та бүхнийг тус компанийн “Маркетинг, бизнес хөгжлийн алба”-ны захирал Ч.Баатарчулуунтай уулзуулж байна.

Сайн байна уу? Юун түрүүнд ойн баярын мэнд хүргэе. Сүүлийн өдрүүдэд “Амьдралын амт”-ын талаар их сонсож байна л даа...
    Хүмүүс ярьдаг л даа. Технологийн дэвшил нь хүн хоорондын амьд харилцааг үгүй хийж байна гэж. Харин бид үүнийг өөр өнцгөөс нь харж, мэдрүүлж байгаа юм. Тэр ч байтугай технологийн дэвшил хүмүүсийн амьдралд цоо шинэ мэдрэмж, харилцааны шинэ урсгалыг бий болгож, илүү сонирхолтой болгодог. Энэ утгаараа технологийн дэвшилд суурилсан шинэ үйлчилгээгээ хүмүүсийн “Амьдралыг амттай” болгох бас нэгэн хүчин зүйлийн нэг гэдэгт итгэлтэй байгаа юм.

Үүнийг та юугаар батлах вэ? Жишээлбэл өөрийнхөө амьдралд мэдрэгдсэн “Амт”-ын талаар ярьвал?
    Манай үйлчилгээ хэрэглэгчдэд илүү их мэдээлэл авах боломжийг нээж өгч байна. Жишээлбэл гэр дүүрэн интернэт /WiFi/ орчин үүсгэж, Монголд өмнө нь гарч байгаагүй дэлхийн шилдэг сувгуудыг санал болгож байна. Зөвхөн шилдэг гэхээс гадна эдгээр сувгууд нь дүрсний өндөр нягтрал /HD/, өвөрмөц сонин шийдэл бүхий нэвтрүүлэг хөтөлбөр /content/ зэргээрээ ялгардаг юм. Манай IPTV-д экстрим спорт, автомашин сонирхогчдын, бүх насны хүүхдийн, кинонд дурлагчдад зориулсан, хөгжим мэдээллийн гээд сонирхол бүхэнд нийцэх сонголтууд бий. Хүүхдийн суваг гэхэд л 2-5, 6-12, 13-18 нас бүрт зориулсан онцлог нэвтрүүлэгтэй байдаг.

Мөн технологийн дэвшил гэгдэж байгаа ухаалаг зурагт/smart/-аас гадна, хуучны зурагтыг ухаалаг дэлгэцийн нэгэн адил ашиглах боломж гарч ирсэн. Гэрийнхээ 21 инчийн хуучин зурагтаараа Youtube үзэж, Twitter-дэж, ТВ банкаар үйлчлүүлэх гээд өргөн боломж нээгдсэн байгаа. Төрөл бүрийн нэмэлт үйлчилгээнүүд, тэр дундаа өдөр тутмын зурхайгаа харах, цаг агаарын мэдээ үзэх, валютын ханш мэдэх гээд тоочвол шинэлэг зүйлс олон бий.

Өнөөдөр Европ, зүүн өмнөд Азийн орнуудад моодонд орж байгаа нэг зүйл бол гэртээ үзэж байсан кино, нэвтрүүлгээ ажил дээрээ, нийтийн тээвэрт, ер нь л хаана ч үргэлжлүүлэн үзэх боломжтой олон дэлгэцийн үйлчилгээ юм. Онлайн ТВ-ийн энэ үйлчилгээг Монголдоо анх удаа нэвтрүүлсэн амжилтаар бид 1 жилийнхээ ойгоо угтаж байна. Үүнийг л бид “Амьдралд амт нэмсэн 1 жил” гэж тодотгож байгаа юм.

Таны ярианаас нэг зүйлийг анзаарч байна л даа. Асар олон ажлыг, амтыг 1 жилийн хугацаанд хэрэглэгчдэд хүргэхээр хичээнгүйлэн ажиллажээ. Сурталчилгааны төгсгөлд “Амт нэмэх дараагийн үед бэлэн үү?” гэж асууж байна. Та бүхэн хэрэглэгчдэд чухам юу амлаж чадах вэ?
    Манай салбар нь өөрөө шинэ салбар. Шинэ салбарт, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг учраас хоцрох эрх бидэнд байхгүй. Бидний ашиглаж байгаа техникийн үзүүлэлт, боломжууд ч түрүүнд байх гэсэн бидний энэ хүсэл эрмэлзэлд яв цав нийцэж байна. Өнгөрсөн хугацаанд хүрсэн амжилт маань манай салбарын онцлог, эрч хүчтэй, залуу сэтгэлгээтэй манай хамт олны тэмүүлэлд байгаа гэж болно.

    “Дараагийн үед бэлэн үү?” гэж асууж байгаагийн хувьд учиртай. Бид 1 жилийн хугацаанд зах зээлд байрших, ажлаа жигдрүүлэх, өнгө төрхөө олох гээд олон зүйлд өөрийгөө бэлтгэсэн, туршлагажсан цаг хугацаа байсан. Харин одоо бол бид илүү туршлагатай, боловсон хүчний чадавхтай, техник технологийн хувьд жигдэрсэн компани болжээ. Дараагийн үед бид хэрэглэгчдэд үзүүлж байгаа HD сувгуудын чанар болон тоог нэмэгдүүлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг 100%-д хүргэх, видео сангаа өргөжүүлж, шинэ бүтээгдэхүүн гаргах, олон дэлгэцээрээ үзүүлэх ухаалаг үйлчилгээнүүдийнхээ төрлийг нэмэх зэргээр анхдагч болсоор байх болно гэдэгт найдаж болно.  

    Өнгөрсөн хугацаанд мэдрүүлсэн “Амт”-ыг Улаанбаатар хотын хэрэглэгчид л илүү мэдэрсэн шиг санагддаг юм. Дараагийн үед саяхан сүлжээгээ оруулсан Оюу Толгой, Налайхын Городок шиг өргөн хүрээг хамрах уу?
    Орон нутгаас санал их ирдэг л дээ. Бид дараагийн үед мэдээж аймаг орон нутагт, томоохон хотуудад сүлжээгээ нэвтрүүлэх болно. Мөн Улаанбаатар хотдоо хамрах хүрээгээ өргөтгөхийн тулд ажиллах болно.

    Нэг жилийн хугацаанд хамт байсан, байсаар байх хэрэглэгчдэд, мөр зэрэгцэн ажилласан, ирэх жилүүдэд ч мөр зэрэгцэн ажиллах хамт олондоо хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү. Тэдэнд  урмын сайхан үг хэрэгтэй байх.
Жилийн өмнө шинэ хамт олон бүрдэж ажилласан. Манай үйлчилгээний суурь болсон техникийнхэн, иргэдэд үйлчилж ажилласан үйлчилгээ борлуулалтынхан, сурталчилан таниулах ажиллагааг манлайлсан маркетингийхан, шилдэг залуусаар эгнээгээ зузаатгасаар байгаа хүний нөөцийнхөн гээд нийт хамт олондоо баярын мэнд хүргэе. Бид хийснээсээ илүүг хийх хүсэл тэмүүлэл, эрч хүчтэй гэдэгт итгэлтэй байна. Мөн хэрэглэгч таныг шинэ бүхэнд бэлэн байж, дараагийн үед хамтдаа орохыг урьж байна.





Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.