1. Риз Уизерспун, Райан Филлипп хоёр жүжигчин Эбби Корнишоос болж салсан байна. Залуу нь араар тавьсан.
2. Тони Паркер, Ева Лонгория хоёр. Хоёр жилийн дараа жүжигчин бүсгүй нөхрийнхөө байнгын хууран мэхлэлтээс болж салах өргөдөлөө өгчээ.
3. Уэйн Руни эхнэрээ жирэмсэн байхад нь хүртэл араар нь тавьж байжээ.
4. Сиенна Миллер, Жүд Лоу-ыг эхнэрээс нь салгаж суусан ч жүжигчин түүнд үнэнч байсангүй.
5. АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, Моника Левински хоёрын хайрын роман хүмүүсийн зэвүүцэлийг маш их хүргэсэн билээ. Гэвч Хиллари Клинтон нөхрийнхөө сул талыг уучилж гэр бүлээ хадгалж үлдэж чадсан байна.
Билл Клинтон, Моника хоёр.
6. Виктория, Дэвид Бекхэм нар ч бас л хэцүү үеийг амссан ч нөхцөл байдлыг цаашдын хамтын амьдралд газар авахаас өмнө зогсоож чаджээ.
7. Брэд Питт сайхан бүсгүй Анджелина Жолигийн төлөө Женнифер Энистонийг хаясаныг бид бүхэн мэднэ.
8. Эштон Катчер залуу бүсгүйг сонирхох болж, ийм харилцааг Деми Мур тэвчиж чадаагүй байна.
9. Кристен Стюарт кино найруулагчтай учир ургуулжээ. Гэхдээ олны өмнө уучлал гуйн гэмшиж буйгаа илэрхийлсэний дараа Паттисон найз бүсгүйгээ уучилжээ.
10. Саяхан хамгийн сайхан хосуудын нэг Криштиана Роналда, Ирина Шейк нар түр салсан юм. Салалтын шалтгаан нь алдарт хөлбөмбөгчин маань модель, сайхан өгзөгөө гайхуулагч Андресса Урач-тай нэр холбогдсон явдал ажээ. Сүүлийн үеийн мэдээгээр тэд эргэн нийлж, Нью-Йорк хотоор зугаалж байгаа сурагтай.
11. Диана гүнж, хан хүү Чарльз нар албан ёсоор салахаас нилээд өмнө “далд” харьцаагаа нуухаа больжээ. Тэд тус тусдаа өөр амаргуудтай байсан юм.