Пхукет арлын шөнийн амьдрал

2013-07-02, 04:55
29,145
Тайландад биеэ үнэлэх явдал хэт замбараагүй дэлгэрсэн нь жуулчид болон орон нутгийн амрагчдад зориулсан амралтын бүсүүдийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа аж. Ингээд бүгдээрээ нэгэн аялагчийн "Пхукет" арлын шөнийн амьдралтай танилцсан фото тэмдэглэлийг сонирхоцгооё. "Шөнө, Пхукет" гэдэг хоёр үгийг сонсмогц танд зугаа цэнгэл, шөнийн цэнгээний газрууд, түргэн хоолнууд, жуулчид, тэгээд мэдээж биеэ үнэлэгчид төсөөлөгдөж байгаа биз.
Пхукет арлын шөнийн амьдрал

Тайландын жуулчдын бүс хэзээ ч шөнө “амардаггүй”. Хэзээ ч үгүй. Хөгжим, бүжиг, таксичид, маш олон төрлийн хоолны худалдаачид гээд Тайланчдын жуулчдын бүс холимог амьдралаар шөнөдөө буцлана. Гэхдээ дан эдгээр гэрэл зургуудаар Тайландыг дүгнэж, үзэн ядах, эс бөгөөс хэтэрхий дурлах хэрэггүй шүү. Энэ бол аялал жуулчлалын бүс, энэ бол бизнес шүү дээ.

Тайландын зугаа цэнгэлийн бүсийн хамгийн онцлог тал нь бүх биеэ үнэлэгчдийн 70 хувь нь хүйсээ солиулагч байдагт оршино. Заримдаа эрэгтэй хүн гэдэг нь харваас илт байхад зарим нь хэтэрхий үзэсгэлэнтэй учраас ялгаж танихад үнэхээр бэрх. Харин бидний хувьд бол тэдний амьдралыг гэрэл зурагт буулгасныг танд дамжуулж байна.

Эхний ээлжинд Пхукетийн шөнийн амьдрал гудамжны наймаачид, тук-тук таксины жолоочгүйгээр өрнөнө гэж үгүй. "Тук тук" гэдэг нь нээлттэй, маш жижигхэн автобуснууд юм. Арилжаа наймааны хувьд эрдэнэшишээр эхлээд, шарсан харх хүртэл идэж болох бүхнийг зарна. Бүгд харьцангуй хямд үнэтэй.



Таксины жолооч нар замын дэргэдэх зогсоол дээр улаан шоргоолзны үүр шиг олуулаа багшрах нь худалч хүнд сая саяараа байна гэлтэй. Жуулчид бараг таксины жолооч нараас цөөхөн аж. Ийм тук-тук-ээр зорчиход монгол мөнгөөр дунджаар 13 мянга орчим төгрөг байдаг.







Далайн гаралтай хүнсийг хаа сайгүй зарна. Энэ нь жуулчдын гол дуртай зоог юм. Зоогийн газар бүр цэсэндээ хавч, Черноблийн аварга сам хорхой болон төрөл бүрийн загасыг заавал багтаасан байдаг.



Энд тэндгүй байх Буддын шашны төрөл бүрийн хөшөө барималууд шөнийн амьдралыг зэмлэнгүй харна.



Хэнд ч хэрэггүй шахам жижиг сажиг зүйлсийг зарах хамгийн жижиг “гарын” наймаачид.



Хэрэгтэй хэрэггүй зүсэн зүйлийн барааг тэд зарна.



Жуулчдыг амарч байх хооронд тайландчууд зогсоо зайгүй хөдөлмөрлөж, будааныхаа мөнгийг олох горьдлого тээнэ.



Арай ядмагхан Вегаст байгаа мэт мэдрэмж...



Зарим нь Тайландаас биеэ үнэлэгч авч, зарим нь өөрсдийнхийгөө дагуулж ирнэ.



Дэлхий даяар тархсан МакДональдсийн алиалагч зочдоо Тай маягаар урина.



Уугуул иргэдэд нь энэ бүх зугаа цэнгэл гял цал амьдрал хэдийнэ уйтгартай болжээ.



Гэвч мөнгө олох ёстой. Тайландчууд үйлчилгээ удаантай боловч их хөдөлмөрч.



Энд ирсэн гадаад жуулчин болгон жам юм шиг л ийм цоорхойтой гэрийн углааш худалдаж авах аж.



Мопедууд. Энд мопед маш олон байдаг.



Ийм их. Энэ юу ч биш.



Ийм олон мопедийг тавьсан нэг зогсоолыг ганц хүн харгалзана.



Тук-тукийн зогсоол.



Ингээд бид “Бангла Роад” хэмээх алдартай гудманд хүрч ирлээ. Энд л жинхэнэ хөл, толгой нь эргэсэн газар даа.



Хэдэн зуугаараа холхих нүцгэн шахам биеэ үнэлэгчдийн нэгийг хог ачдаг хүн их л шохоорхон харна.



Аль нэг нь эрэгтэй л байж таарна. Тийм биз дээ?



Энд даашинзтай болгоныг эмэгтэй гэхэд хэцүү.



Гудамжны илбэчин. Дундад зууны үеийнхтэй л ижил: “Би таны гурван зуун долларыг атгандаа хийлээ, би-би-ди-бу, за таны мөнгө ингээд алга болчихлоо. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.” -гэх маягийн илбэ үзүүлнэ.



Биеэ үнэлэгчид ч гэсэн эмэгтэй л хүн болохоороо цэцгэнд дуртай байдаг. Урьд нь эр хүн байж байгаад хүйсээ солиулснууд нь ч гэсэн цэцгэнд дуртай. Тиймээс цэцэгний наймаа их ашигтай ажээ.



Эндэхийн биеэ үнэлэгчдийн дунд шинэ болон залуу нь их “эрэлттэй”. Бага, залуу настайгууд нь их өндөр үнээр “явдаг” байна. Үүнтэй холбоотойгоор биеэ үнэлэгч бүрээс насыг нь асуухад гадаад байдлаа үл харгалзан, бараг бүгд л 16-тай л гэж хариулдаг.



Гудамжны нүх бүрт уушийн газар, цэнгээний газрууд байрлана. Бараг тухай бүрт нь стриптиз үзүүлэх ажээ.



“Энэ бүхнээс би ямар их залхаж байна гээч, найзууд минь.” -гэсэн шиг харж байгаа биз?



Тайландын биеэ үнэлэгчид бүгд л аятайхан биетэй. Харин царайны хувьд янз бүр. Нөгөө нүүрийг нь дарж байгаад... – гэдэг чинь л энд ашиглагддаг байх.



Гэхдээ үнэхээр хөөрхөн царайтай, бас гоё биетэйгүүд нь ч бий.



Гэвч жуулчид өнөөх “дэрний дүрмийг л” барих зорилготой энд ирдэг.



Маш бага мөнгөөр нэлээн далайцтай “найрлах” боломж ч их тохиолдоно.



Шөнийн харанхуй гудамжинд ийм “туулайхантай” таарвал тусламж эрэн орилж гүйсэн нь аминд, бас бүсэлхийнээс дооших, ар хэсгийн эрүүл мэндэд өлзийтэй гэсэн.



Хүмүүст өөрийн биеийг хямдаар санал болгох төрөл бүрийн шөнийн эрвээхийнүүдийн удаа дараагийн “гуйлт” таалагддаг мэт харагдсан.



Иймэрхүү эрвээхийнүүд.







Тайланд тамхи үнэхээр аймшигтай. Шууд утгаараа амнаас унамаар. Дотор нь тамхины навч биш, хог хийчихсэн л гэлтэй. Татах боломжгүй. Тиймээс тамхины наймаачид барааныхаа доор худалдаж авахыг хүссэн “гуйлт” бичиг өлгөдөг.



Ямар хараа булаам дүр төрх вэ? хэхэ...



Хайрт үйлчлүүлэгч минь хаана байна вэ? Зургийн аппараттай жаал минь замаас холд л доо, ажилд минь саад болоод байна.



Креатив санаа.



Цагаа нөхцөөх.



Морины хөшөө.



Тэндэхийн хэдэн зуун гудамны нэг. Ямар олон байна аа.



Өнхрүүш



Биеэ үнэлэгчдийн 99% нь камернаас зугтаж, тал тал тийшээ таран гүйлдэнэ. Инээмсэглэж байгаад л зурагаа даруулдаг нь бас байна аа.



Ээж охин хоёр уу?





Коп кун каа (Баярлалаа)



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()