Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Днепр мөрний эрэг дээрх асар том паркаас бүх л булчингаа хөгжүүлж болох тренажёруудыг олж болно. Эдгээрийг хаягдал төмөр, машины сэлбэг, барилгын блок, банз бусад хаягдал зүйлсээр хийжээ.
Үнэхээр гайхалтай. Юм хийе гэсэн сэтгэл, хөдөлмөр шингэсэн байгаа нь илт байна.
Бидний одоо үзэж буй эдгээр зургуудыг Кирилл Головченко “Kachalka” төслийн хүрээнд авсан бөгөөд түүний бяцхан тэмдэглэлийг орчуулан хүргэе.
Зурагчин Головченко: “өөрийн төслийн сэдвийг сонгохдоо эхний ээлжинд тэдгээрийн зах зээлийн үнэ цэнийг биш, харин “сонирхолтой харагдах” байдлыг илүү үзсэн” -гэж ярилцлагандаа онцлон тэмдэглэсэн байна. Гадаа задгай талбайд байгаа тренажёрийн заал бүр 2010 оноос түүний сонирхолыг татсан ажээ. Тэр үеэс хойш Головченко энэ паркт 1-2 долоо хоногийн хугацаатайгаар зураг авахаар 5 удаа ирж байжээ.
“Би эхлээд ихэд гайхсан. Анх хараад л энэ паркт сэтгэл татагдсан гэж бодож байна. Дараа нь дахин сайтар нарийвчлан харахад улам их сэтгэгдэл төрүүлсэн” -хэмээн зурагчин хэлжээ. Эдгээр төмрөн бүтээлүүд, тэдний өнгө хэлбэр музейд л тавих хэрэгтэй юм шиг. Хэрвээ хүсвэл орчин үеийн land art ч болгомоор...
Кирилл Головченкод Киевийн задгай талбайн фитнес төвийн хэлбэр нь төдийгүй, өнгө нь их сонирхолтой байжээ. Гандсан цэнхэр - түүний үзэж байгаагаар зөвлөлтийн нийтлэг өнгө юм. “Үүнийг хараад бид цаг хугацааны ямар үед нь оршиж байгаа нь ойлгомжгүй болж байсан. Инээдтэй юм. Миний бага насыг санагдуулж байна”- хэмээн тэр ярьжээ.

Германы хэвлэл мэдээлэлийн албаныхан Головченкогийн авсан "Kachalka" төслийг ихэд сонирхож байлаа. Германы алдартай "NEON" сэтгүүл шинэ түүний хэд хэдэн зургийг хэвлэсэн байна. “Украйны бодибилдерүүд гадаа байх үнэ төлбөргүй тренажёрын талбайд сард 70 евро төлдөг. Бидний хэзээ ч очдоггүй германы фитнес клубийн сарын эрх эзэмшигч хүмүүсээс илүүтэйгээр тэнд Украйн хүмүүс ханатлаа хичээллэж, эрүүл саруул биетэй болж байна” -гэж шүүмлэгч Якоб Шренк (Jakob Schrenk) нь нутаг нэгт германчуудаа шүүмжлэхийн сацуу, Головченкогийн бүтээлийг өндөрөөр үнэлсэн байна.
“Kachalka” төслийн зурагнуудыг германы бас нэг "GEO" хэмээх сэтгүүл хэвлэн гаргажээ. “Фото сурвалжлага Украйнчуудын орчин үе рүү тэмүүлэх сэтгэлийг гайхалтай дүрсэлсэн байна. Фитнес-парк нь Украйныг ЗХУ-ын хавчилтаас чөлөөлсөнийг харуулсан урлагийн жинхэнэ бүтээл болсон, тиймээс түүнийг ЮНЕСКО-ийн дэлхий нийтийн соёлын өвийн жагсаалтанд оруулах хэрэгтэй“- хэмээн сэтгүүлийн уншигчдын нэг санал бодлоо бичжээ.