Итали гал тогооны хамгийн амттай 10 хоол

2013-06-28, 19:16
35,648

Итали улс Дэлхийн гал тогоонд олон төрлийн ер бусын өвөрмөц, бас амттай хоолнуудыг бэлэглэсэн билээ. Дэлхийн олон хүн өглөөний цайндаа халуун эспрессо кофе чанаж, өдрийн хоолондоо шпагетти бэлдэн, гэртээ пицца захиалж иддэг. Италичуудын хувьд хоол гэдэг бол амьдралын том баяр баясгалан болохоос биш тогоочийн ур чадварын гайхуулал биш ажээ. Гал тогооны хөшигний ард тогооч нар үйлчлүүлэгчдэд бүхий л мэдрэмжээр нь таашаалыг өгөх хоолыг хэдэн ч цагаар хамаагүй хийж, тэр хоорондоо өөрсдөө ч гэсэн хоол хийх явцаасаа таашаал авдаг байна. Ингээд бүгдээрээ Италийн хамгийн гайхалтай 10 хоолтой танилцацгаая.

Итали гал тогооны хамгийн амттай 10 хоол
 
1. Брускетта. (итал. bruschetta) Төв Италийн уламжлалт, эгэл ардын хоол. Орчин үед “антипасто” закуск гэж нэрлэдэг. Ихэвчлэн хоолны өмнө, хоол идэх дуршлыг нэмэгдүүлэхийн тулд иддэг байна. Брускетний хачиртай талх, тосноос ялгаатай тал нь гэвэл талхыг нь шарахаасаа (грилл, торон шарагч юмуу хайруулын таваг дээр тосгүй шардаг) өмнө урьдчилан хатаадагт оршино. Брускетийг бэлдэхэд чиабатта гайхалтай тохирдог.



2. Парминьяна тахиа. Пармезантай улаан лоолийн соусанд болгосон тахианы цээж мах. Кампани болон Сицилид их өргөн хэрэглэгддэг хоол юм байна.


 
3. Панини. Италийн хаалттай бутерброд буюу сэндвич. Эрдэнэшишийн цагаан талх, ихэвчлэн багета талхаар хийдэг энэхүү хачиртай талхыг халуунаар нь иддэг. Хачирт нь моцарелла, гахайн мах, улаан лооль, песто соус орно.



4. Панна котта (италиар Panna cotta – “жимсний чанамалтай цөцгий”) цөцгий, жимсний чанамал, элсэн чихэр, ваниль дөрвөөс бүрддэг, Хойд Италийн десерт.



5. Tramezzino – гурвалжин сэндвич. Туна загас, олив жимс, прошутто хиам ордог байна.



6. Тирамису – Дэлхийн хамгийн алдартай десертүүдийн нэг юм. Орцонд нь маскарпоне бяслаг, кофе (ихэвчлэн эспрессо кофе байна), тахианы өндөг, элсэн чихэр, савоярди жигнэмэг орно.



7. Тортеллини (италиар Tortellini) – мах, бяслаг, ногоон шанзтай сэргэг амт бүхий итали банш. Түүхэнд тэмдэглэснээр бол тортеллинигийн эх орон нь Эмилия муж юм байна.


 
8. Лазанья (италиар lasagne) – Болонья-д өргөн хэрэглэгддэг, итали гал тогооны уламжлалт хоол нь өөр өөр амт, орцтой үе давхаргуудаас бүрдэнэ. Ихэвчлэн бешамель соустай байдаг аж. Үе давхаргууд нь махан рагу юмуу нухаш, өргөст хэмх, шпинат, энгийн ногоонууд тэгээд мэдээж пармезан бяслагнаас бүрдэнэ.


 
9. Спагетти (италиар Spaghetti) – пастаны төрөлд хамаарна. Итали бол спагеттиний эх орон билээ. Ихэвчлэн томатны соустай гаргадаг спагетти бол олон итали хоолны үндэс суурь болж өгдөг. Неапольд анх бий болсон энэхүү хоолны нэр нь шпагатны тайрдаснуудтай адилханаасаа болж 1842 онд Антонио Вивиани-гаар “спагетти” гэж нэрлэгджээ. Спагеттиний музейд гоймонгоор хийсэн 176 төрлийн хоол байдаг. Италийн «spaghetti» гэдэг үг нь зүгээр ч нэг гоймон, хэрчсэн гурил гэдэг утгатай биш, харин зөвхөн итали маягийн гоймон гэдгийг тухайлан нэрлэсэн тусгай нэршил юм байна.


 
10. Тэгээд мэдээж пицца. Пицца бол классик маягаар бэлдсэн улаан лооль, хайлмал бяслаг (мэдээж моцарелла) – болон бусад хачраар хучигдсан, дэлгээстэй бөөрөнхий бялуу маягийн хоол юм. Европ-т анх улаан лооль оруулж ирсэнтэй холбоотойгоор 1522 онд Неапольд анхны итали пицца бий болжээ. XYI зуунд италийн тариаланчдад пицца бэлддэг “pizzaiolo” гэгддэг тусгай хүмүүс бий болсон байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()