Сильвио Берлусконигийн хайртай амрагууд

Миланы шүүх өнгөрсөн Даваа гаригт Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони (Silvio Berlusconi)-д 7 жилийн хорих ялыг оноосон байна. Ийнхүү ял сонсох болсон шалтгаан нь “Руби” (насанд хүрээгүй охиныг уруу татсан)-ийн хэргээс болсон аж. Италийн экс ерөнхий сайдын хувьд сайхан эмэгтэйчүүд амьдралынхан утга учир байсан бөгөөд түүний энэ байдлыг дэлхий даяар сайн мэднэ. Харин түүний энэ ялд зарим хүмүүс сэтгэл хангалуун байгаа бол зарим нь Миланы шүүхийг буруу шийдвэр гаргасан хэмээн үзэж байгаа аж. Ингээд Берлусконы хамгийн хайртай эмэгтэйчүүдтэй танилцацгаая.
Сильвио Берлусконигийн хайртай амрагууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Мароккогийн бэлхүүсний бүжигчин Карима эль-Маруг "Руби" гэдгээр нь сайн таних бөгөөд экс ерөнхий сайдыг насанд хүрээгүй охиныг өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглан бэлгийн харьцаанд уруу татсан хэргээр буруутгажээ.



2. Николь Миннети, Берлусконигийн шүдний эмч бөгөөд 2010 оны 3 сард “Popolo della Libertà — PdL” бүлгэмийн нүүр царай болсон байна. Миннети, Берлусконитай таарахаас өмнө ердөө л сарын өмнө шүдний эмч болоод байжээ. (REX FEATURES)



3. Грациана Капоне хуулийн мэргэжилтэн, модель бөгөөд түүнийг “Апулийн Анжелина Жоли” хэмээн дууддаг байна.



4. Вероника Ларио нь Берлусконы эхнэр, гурван хүүхдийн эх. Берлускони анх Вероникаг тайзан дээр цээж нүцгэн байхыг харснаар дурлаж, анхны эхнэрээсээ салаагүй байхдаа түүнтэй хайр сэттгэлийн холбоотой болсон аж.



5. Ноэми Летиция – сургуулийн сурагч бөгөөд Берлускониг “папи” хэмээн дууддаг байжээ. Ноэмиг төрсөн өдрийн баяраа тэмдэглэж байхад нь Берлускони түүнд насанд хүрсэнд баяр хүргэж, алтан зүүлт бэлэглэснээр тэрээр сэтгүүлчдийн хараанд өртжээ.



6. Барбара Матера - “Италийн мисс” тэмцээний оролцогч, хөтлөгч, бүжигчин. (GETTY / EPA)



7. Камилла Ферранти – жүжигчин, хагас нүцгэлсэн байдалтай янз бүрийн хуанлид зураг авахуулдаг байсан бөгөөд хэд хэдэн Италийн савангийн дуурьд тоглоод амжжээ.



8. Анжела Социо - Италийн “Grande Fratello” хэмээх шоунд оролцсоноор Берлусконигийн хараанд өртсөн байна. Ерөнхий сайдын хувийн байшинд бусад 4 эмэгтэйтэй цуг түүний өвөр дээр сууж байхдаа папараццийн дуранд өртсөнөөр олон нийтэд Берлусконигийн эмэгтэй гэдгээр танил болсон байна.



9. Элеонора Гаггиоли - Тэрээр мөн телевизийн салбарт ажиллаж байсан бөгөөд барын арьсан буйдан дээр дотуур хувцасны сурталчилгаанд тоглож байжээ.



10. Мара Карфанья – “Италийн мисс” тэмцээний оролцогч, 2008-2011 онд Берлусконитой хамт ажиллаж байжээ. Нэгэн удаа Берлускони хэлэхдээ: "Хэрвээ би эхнэргүй байсан бол Маратай гэрлэх байсан" гэжээ.



11. Элеонора (оюутан), Имма Де Виво (мэс заслын эмчийн туслах)-ихрүүд бөгөөд “L’Isola dei Famosi” шоунд оролцсоноор олны танил болсон байна. Ихрүүд Берлусконитэй холбоотой байсан.



12. Елена Руссо – Энэ эмэгтэйд зориулан Берлускони өөрийн найзад хандаж, сайн, өндөр цалинтай ажил олж өгөөч хэмээн хүсэж байв.


Берлускони эдгээр бүсгүйчүүдийг өөрийн “бяцхан эрвээхийнүүд” гэж үздэг байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()