Хамаг эд хөрөнгөө алдсан алдартнууд

Эдгээр хүмүүс богино хугацаанд жинхэнэ баячууд болсон азтанууд билээ. Киноны амжилттай дүр эсвэл зар сурталчилгааны ашигтай гэрээ нь бага цалинтай жүжигчинд эсвэл дуучинд сая саяыг авчирдаг байна. Гэвч аз заримдаа эзнээ орхидог тал бий. Хуучин гэрээ дуусаж, шинээр хэн ч санал болгохгүй, салсан эхнэр эсвэл нөхөр нь эд хөрөнгөний талыг нь авчихна. Дээр нь нэмж рейтингээ хадгалж байхын тулд хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр олон дахин гарахад нилээд хөрөнгө шаардагдана, зөвхөн гоёлын хувцас, стилистүүдийн үйлчилгээний хөлс гээд л явж өгнө... Ингээд саятан байсан хүн маань дахиад л урьдын алдар нэрээс өөр юмгүй хоосон хоцордог байна.
Хамаг эд хөрөнгөө алдсан алдартнууд

Олон саяаар тоологдох эд хөрөнгөнөөсөө салахад хүрсэн алдартнуудын амьдралын түүхээс та бүхэнд толилуулж байна.

1. Памела АНДЕРСОН
Жагсаалтын эхэнд Памела Андерсон оржээ. 2012 онд “Малибугийн аврагч” од 1,100,000 долларын өрөнд орсон болох нь олон нийтэд илэрхий болжээ. Жүжигчин маань түүний Малибу дахь харшийн засварыг хийж байсан барилгын компанид мөнгийг нь төлж чадаагүй, мөн улсад татвараа гүйцэд төлөөгүй ажээ. 2013 оны 2 сард New York Daily News сонин “эцсийн эцэст Пэм түр хөл дээрээ тогтож үлдэхийн тулд байшингаа зарахад хүрсэн байна”- гэж мэдээлсэн байна. Ингэхэд харшийн үнэ нь 8 сая гаруй долларт хүрчээ.



2. Линдси ЛОХАН
Татварын тухай яриа өрнөхөд санаанд өөрийн эрхгүй Линдси Лохан орж ирлээ. Сонсож мэдсэнээр өнгөрсөн жил шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид Холливудын гол шуугаан дэгдээгч бүсгүйн дансийг хаасан байна. Жүжигчин бүсгүй татварын албанд 2009-2010 оны 234,000 орчим долларын өртэй байжээ. Ли Лоны өрний талыг (100,000$) түүний хуучин найз, жүжигчин Чарли Шин төлсөн боловч энэ нь мэдээж асуудлыг гүйцэд шийдээгүй билээ. Бүсгүй Лос-Анжелес дахь байртайгаа салах ёс гүйцэтгэхээс өөр аргагүй болж, Нью-Йорк руу ээжийнхээ байранд нүүж ирсэн байна.



3. Уэсли СНАЙПС
Жүжигчин Уэсли Снайпс нь өөрийн харамч тэнэг зангаас болж эд хөрөнгөнөөсөө салаад зогсохгүй шоронд орсон байна. Киноны түүхэнд хамгийн зэрлэг цус сорогч маань татвар төлөхөөс зайлсхийж, хуурамч деклараци өгсөн бөгөөд мөн улсад 15 сая гаруй долларын өртэй байсан байна. Эцэст нь Снайп шүүхийн тогтоолын дагуу торны цаана 3 жил суухаар болжээ. Харин энэ оны 4 сард тэр эрх чөлөөтэй болжээ.



4. Ларри КИНГ
Америкийн алдарт шоумен, бизнесмен Ларри Кинг түүнтэй хамтран ажиллаж байсан санхүүч Уолл-стрит Луи Вольфсон түүнийг хууль бусаар мөнгөтэй болсон хэрэгт буруутгаж байхад, тэрээр CNN телевизийн сувгийн хөтлөгчөөр ажиллаж байсан байна. Энэ явдал нэлээд дээхэн үед буюу 1978 онд болжээ. Хэрэг шүүх дээр ирж, урт хугацааны байцаалтын явцад Ларри дампуурсанаа хүлээн зөвшөөрхөд хүрчээ. Гэвч хэдэн жилийн дараа түүний хурц ухаан, бизнесийн хосгүй зөн мэдрэмж түүнд дахин ихээхэн эд баялагийг авчирсан байна.



5. Тони БРЕКСТОН
Дуучин Тони Брэкстонд хэвлэл мэдээлэлийнхэн “Дампуурагч- эмэгтэй” гэдэг нэр өгчээ. Амжилт, ялагдал, дампуурал, салалт, өвчтэй хүүхэд, тайзан дээр эргэж ирсэн зэрэг нь хүмүүсийн ярьдагаар тэрээр үнэхээр хэцүү хувь тавилантай хүн ажээ. Анх удаа Тони Брэкстон 1998 онд дампуурлаа зарлаж байсан байна. Тэр үед түүний өр 4 сая доллар болжээ. Өрөө дарахын тулд жүжигчин бүсгүй бүх үл хөдлөх хөрөнгөө худалдсан байна. 2010 оны 10 сард Брэкстон хоёр дахь удаагаа дампуурлаа зарлажээ. Албан ёсны бус мэдээгээр дуучны өр 50 сая доллар болжээ. Үндсэндээ түүний өр дуу бичлэгийн компанитай хийсэн гэрээний нөхцөлөө сахиагүй, түүнчлэн татварын өрөөс үүдэлтэй ажээ.



6. Брендан ФРЕЙЗЕР
Брендан Фрейзер бас л холливудын азгүйчүүдийн тоонд оржээ. Саяхан Коннектикут мужийн шүүхэд салсан эхнэр хүүхдэдээ цаашид жилд 900,000 долларын хэмжээтэй тэтгэмжийг төлөх чадваргүй болсоноо мэдэгдсэн байна. “Тэр Сэнди хар салхины үеэр бэртсэн бөгөөд мод түүний нуруун дээр унаж, одоо тэрээр урьдын адил хэмжээний мөнгө олж чадахгүй болсон“- гэж шүүхэд тайлбар хийжээ.



7. Николас КЕЙЖ
Николас Кейж, барууны хэвлэл мэдээлэлийхэний баталж байгаагаар, ид мандаж байх хугацаандаа олон кино одуудаас хавьгүй их 150 сая гаруй доллар олжээ. Гэвч сайхан амьдралд дуртай явдал нь жүжигчнийг хоосруулсан байна: харш, шилтгээн, онгоц, дарвуулт онгоц, автомашин болон бусад тансаг зүйлийг худалдаж авсаар тэрээр бүх хөрөнгөө дуусгажээ. Жүжигчний үнэтэй үл хөдлөх хөрөнгө хямралын үед ихэд үнэгүйдсэн байна. 3 жилийн өмнө Кейж сэтгүүлчдэд, “Улсад татвар хэлбэрээр 14 сая доллар төлөх бөгөөд үүнийгээ бүгдийг нь төлөх болно”- гэж үнэнээ хэлжээ. Жүжигчин маань бараг бүх хөрөнгөө, тэр тусмаа «Comic» сэтгүүлийн анх Супермен баатар гарсан ховор дугаараа хүртэл зарахад хүрчээ.



8. Кортни ЛАВ
Америкийн жүжигчин, рок дуучин, алдарт хөгжмийн зохиолч Курт Кобейны бэлбэсэн эхнэр Кортни Лав нөхрөө нас барсны дараа санхүүгийн асар их хохирол амсжээ. Нэг үе тэрээр “банкинд миний дансанд 4000$ л байгаа, би охин Фрэнсис Биний хамт хөлсний байранд амьдрахад хүрч байна” – хэмээн мэдэгдэж байжээ. Кортни талийгаач нөхрийнхөө “Нирвана” хамтлагын активын өөрт оногдох 25% -ийг зарж өрөө дарсан байна.



9. Ким БЕЙСИНГЕР
“Мөнхийн залуу” Ким Бэйсингер мөн нэг удаа санхүүгийн нүхэнд унаж байжээ. 1993 онд «Main Line Pictures» кино компани гэрээгээ биелүүлээгүйн төлөө жүжигчнээс 8,9 сая долларын торгуул нэхэмжилжээ. Ким дампуурсан тухайгаа мэдэгдэж, давж заалдсаны дараа хоёр талууд 3,8 сая долларыг төлөхөөр тохиролцжээ.



10. Майкл ЖЕКСОН
Майкл Жексон ид ажиллаж байх хугацаандаа тэр бум гаруй доллар олжээ. Гэвч тэр маш үрэлгэн бөгөөд жилд 20-30 сая доллар үрж байжээ. 2005 онд бага насны хүүхдийг уруу татсан хэрэгт буруутгагдсан хэргээр шүүхэд давж заалдсаны дараагаар попын хааны санхүүгийн хэрэг илт доройтсон байна. 2007 онд тэр дампуурлаа зарлажээ. Майкл 2009 онд нас барсан бөгөөд 374,000,000$ -ын өр үлдээжээ.



11. Дон ЖОНСОН
“Майамийн цагдаа” олон ангит киноны од Дон Жонсон 2004 онд 930,000 долларын заргаас үүдэн санхүүгийн таагүй байдалд оржээ. Сүйрэхээс сэргийлж жүжигчин маань дампуурсанаа зарлажээ. Түүний Колорадо ранчо нь дуудлага худалдаагаар зарагдсан байна. Эцэст нь тэр 20 сая долларын үнэтэй эзэмшил газраа авч үлдэж чадсан бөгөөд сүүлд нь бүх өрөө төлжээ.



12. Дональд ТРАМП
Тэрбумтан Дональд Трамп 1990 онд 900 сая долларын өртэй байсан бөгөөд өрөө дарахын тулд олон үйлдвэрээ зарахад хүрсэн байна. Тэрээр өрөө дарж, санхүүгийн эзэнт улсдаа дахин эргэн ирж чадсан гавъяатай хүн юм.



13. Майк ТАЙСОН
Домогт боксчин Майк Тайсоны дампуурах явц 2003 онд эхэлсэн. Янз бүрийн мэдээгээр Тайсон нь олон зээлдэгчдэд болон янз бүрийн албан газруудад 30-40 сая долларын өртэй байжээ. Тайсон 400 сая долларын эзэн байсан боловч харш, үнэт эдлэл, «Бентли» зэрэгт мөнгөө үржээ. Өнгөрсөн жил Майк ”Миний санхүүгийн байдал сайжирч байгаа, одоо дампуурахгүй”- гэж мэдэгджээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()