Индонези дахь өрөвдөлтэй амьтны хүрээлэн

2013-06-26, 19:19
44,302

Индонезид байрлах "Сурабай" хэмээх амьтны хүрээлэн нь Индонезийн хамгийн том, хамгийн аймшигтай амьтны хүрээлэн юм. Амьтдыг хооллоход жилд нэг сая доллар хэрэг болох боловч амьтны хүрээлэнд хангалттай хэмжээний мөнгөн хөрөнгө байхгүй байгаа аж. Үүнээс гадна эмнэлгийн үйлчилгээ ч байхгүй учир хөөрхий амьтдын зарим нь өвчиндөө шаналаж, зовиурласаар үхдэг байна. Харин энэ хүрээлэнд ирж буй иргэд амьтад руу хог шидэж, тэднийг шоглодог аж.

Индонези дахь өрөвдөлтэй амьтны хүрээлэн









Сурабайд сард 25 гаруй амьтад үл мэдэгдэх шалтгаанаар үхдэг байна. Саяхан Кливон хэмээх нэртэй анааш үхсэн бөгөөд гэдсийг нь задлан үзэхэд 30 кг гялгар уутыг гаргаж ирсэн байна.


 
Ихэнхи зэрлэг амьтад нь хоолонд дургүй болж, хоол шингээх чадваргүй болжээ. Тиймээс эдгээр амьтдыг албаар унтуулахгүй юм аа гэхэд тэд өлсөж үхдэг аж. Иргэдийн яриагаар бол үхсэн амьтдын арьсаар худалдаа хийдэг бөгөөд амьтны хүрээлэнгийнхэн жилд 5 сая долларын орлого олдог гэх яриа ч бий.




 
Индонезийн удирдлагууд амьтдын эсэн мэнд бойжилт, өсөлтийн тал дээр төдийлөн анхаарал хандуулдаггүй байна. Ховор амьтад амьдардаг Индонезийн ой мод аль хэдийн мод олборлогчдын гарт оржээ.






 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()