Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Сансрын нисгэгчдийн хичээлд Хятадын Үндэсний Их Сургуулийн танхимд цугласан бага болон дунд ангийн 330 сурагчид “суужээ”. Ерөнхийдөө уг сансрын хичээлийг бараг бүх сургуулиудад дамжуулсан байна.
40 минут үргэлжилсэн хичээлийн үеэр сансрын нисгэгчид физикийн үндсэн
таван туршилтыг явуулсан байна. Тэд хүндийн хүчний үйлчлэлгүй нөхцөл
дэхь объектийн хөдөлгөөн, шингэний гадаргуй дээрх таталцал, жин ба
массын тухай ойлголт болон Ньютоны хууль зэргийг эдгээр таван
туршилтаараа тайлбарласан байна. Эдгээр туршилтуудад жингийн хэмжилт,
дүүжингийн хөдөлгөөн, гироскопын хөдөлгөөн, усны нарийн бүрхүүл болон
бөмбөлөгний чанарыг үзүүлж танилцуулжээ. Түүнчлэн тэд сурагчдын асуултанд
хариулсан байна.
Ван Япин нь анхны “сансрын багш” биш юм. Сансраас хичээл заасан анхны
хүн бол Америкийн иргэн Криста Маколифф ажээ. Тэрээр 1986 онд Challenger
хөлгийн ослоор амиа алдсан байна. 2007 онд мөн Барбара Морган сансраас
хичээл заасан байна.