Жеймс Гандольфини таалал төгсжээ

Америкийн алдарт жүжигчин Жеймс Гандольфини (James Gandolfini) “The Sopranos” киноны мафийн толгойлогч Тони Сопрано-гийн дүрээр бидэнд танил болсон билээ. Харамсалтай нь алдарт жүжигчин 51 насандаа Ром-д амралтаа өнгөрүүлж байхдаа нас барсан бөгөөд Америк нэгэн алдарт, авъяаслаг жүжигчингээ алджээ. Ийнхүү нас барсан шалтгааныг нь зүрхний үйл ажиллагаа муудсантай холбон үзэж байгаа гэнэ. Ингээд Жеймсийн түүхэн гэрэл зургуудыг хүлээн авч сонирхоцгооё.
Жеймс Гандольфини таалал төгсжээ

1. "The Sopranos" киноны гол дүрийг бүтээгч америкийн алдарт жүжигчин Жеймс Гандольфини хорвоог орхин оджээ. Түүний зүрх өвдсөнөөр тэрээр ийнхүү Ром хотод амарч байх үедээ нас барсан байна.



2. Бүтээлээ туурвиж байх хугацаандаа тэрээр 40 гаруй кинонд тоглосон бөгөөд Тони Садроногийн дүрээр илүү алдартай болсон байна.



3. “The Sopranos” кино 1999-2007 оны хооронд гарч байжээ.



4. Тони Сапроногийн дүрээр тэр 3 удаа Эммигийн шагнал 1 удаа “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртэж байсан байна. 2000 онд Эмми шагнал хүртсэний дараа.



5. Эхнэр Марсигийнхаа хамтаар, 2000 он.



6. Тонигийн дүрд тэрээр анх удаа гангстер дүрийг бүтээсэн байна. Тэрээр өөрийн гараар өрсөлдөгчөө хороож байсан ч сэтгэл санааны хувьд таагүй мэдрэмжтэй болдог байсан аж. Тони эхнэр Кармеладаа хайртай, сайн эцэг байсан ч гэр бүлээсээ гадна маш олон хайр дурлалын харилцааг тогтоодог байсан байна. Тэрээр байнга сэтгэл судлаачид хандаж зөвөлгөө авдаг байжээ. Энэ бол Жеймсийн бүтээсэн Тонигийн дүр юм.



7. Шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн Жеймс, 2008 он.



8. Жеймс болон түүний ээлжит эхнэр Дебора Лин, 2011 он.



9. Гандольфинигийн гадаад дүр төрх инээдмийн кинонд ихээхэн тохирдог байсан бөгөөд нас нэмэх тусам надад инээдмийн кинонд тоглох санал ирэх болсон хэмээн тэр “Daily News” сэтгүүлийнхэнтэй хуваалцаж байжээ.



10.



11. "Nicky Deuce" киноны нээлтийн үеэр, 2013 оны 5 сар.



12. Тони Сирико, Стивен Ван Зандт, Жеймс Гандольфини, Майкл Империоли болон Висент Пасторе.



13. Жеймс Гандольфини болон “The Sopranos” киноны нэгэн жүжигчин.



14. Хүү Майклынхаа хамтаар. 2007 он, Торонто.



15. Жеймс Гандольфини, 2011 он. Нью-Йорк хот.



16. “The Sopranos” олон ангит кино нь 2013 оны “Шилдэг цуврал кино”-оор шалгарч байсан байна.



17. Жүжигчний гэр бүлийнхний тоонд түүний эхнэр болох Дебора Лин, 2012 онд төрсөн бяцхан охин болон өмнөх гэрлэлтийн хүү Майкл нар багтдаг аж.



18. 2007 онд “The Sopranos” киноны төгсгөлийн ангиуд гарснаас хойш Жеймс төдийлөн их дүрийг бүтээгээгүй аж.



19. “Гильди” шагнал гардуулах ёслолын үеэр, АНУ.



20. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг нас барсанд гүн эмгэнэл илэрхийлж байгаа бөгөөд "түүний авъяас чадвар, сайхан сэтгэл, хүнлэг чанарыг үүрд мөнхөд дурсах болно" -хэмээн өгүүлжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()