Залбиралын шивээс буюу "Янт"

2013-06-20, 22:48
20,878
Арнольд Седрик Тайланд руу томилолтоор явжээ. Ийнхүү томилолттой байх үедээ тэрээр бүтэн биеэрээ шивээстэй завьны үйлдвэрийн ажилтантай танилцсан байна. Ингээд энэ үеэс эхлэн Арнольд олон зуун жилийн настай "Янт" хэмээх шивээсийг сонирхож, судлаж эхэлсэн аж. “Янт”-ыг зөвхөн Буддын ламтангуудад хийдэг байсан бөгөөд орчин үед зөвхөн эрчүүдэд л хийж болдог гэнэ. “Янт” шивээсний хээ угалз бүр нь тухайн хүний сүсэг бишрэл, мөргөл, залбиралыг илэрхийлдэг аж. Ингээд Арнольдад хамгийн их таалагдсан “Залбиралын шивээс”-ний зургуудыг харж танилцацгаая.
Залбиралын шивээс буюу "Янт"

Арнольд Тайландад 4,5 жилийг өнгөрүүлсэн бөгөөд “Залбиралын шивээс” хэмээх гэрэл зургийн цомог гаргажээ. Тэрээр “Янт” шивээсний бүхий л уламжлал, ёс жаягийг харуулахыг зорьсон бөгөөд ийм төрлийн шивээстэй хүмүүс дэлхийд ховорхон тааралддаг байна.



“Янт” шивээс нь будда, анимизм, брахманизм болон индуизмын элемэнтүүдийг өөртөө агуулсан байдаг. Энэ шивээсийг 9-р зуунд үүссэн болов уу хэмээн үздэг бөгөөд 16-17-р зууны цэргүүд хамгаалах хэрэгсэл болгож, дайнд мордохынхоо өмнө “Янт” шивээсийг хийлгэж байсан гэх яриа ч бий.



Одоог хүртэл “Янт” шивээс өвөрмөц хүч чадалтай хэмээн тооцогддог бөгөөд нэг хэсэгтээ нэлээд эрч хүчээ авч бараг л бүхий л эрчүүд хийлгэдэг байсан байна.



Жүжигчин Анжелина Жоли Бангкокт хийсэн аялалынхаа дараа хоёр шивээс хийлгэж ирснээр “Янт” шивээс олон улсын анхаарлыг татаж эхэлжээ. Харин одоо жуулчид шивээс хийлгэхийн тулд Тайландыг зорих болсон байна.



“Би энэ шивээсний баялагийг үзүүлэхийг зорьсон юм. Тиймээс би 25 хүнийг сонгож, 25-аасаа шилдэг 15-ыг нь үлдээж тэдний талаар бүх зүйлийг мэдэхийг хүссэн” -хэмээн Арнольд ярьжээ.



Ийнхүү төслийнхөө хүрээнд тэрээр маш олон хүмүүстэй танилцсан бөгөөд эдгээр хүмүүсийн хувьд Янт амьдралынх нь утга учир болсон аж. “Янт” шивээстэй хүмүүсийн дунд боксчид, лам нар, барилгачид, цагдаа, жолоочид гээд нийгмийн бүхий л давхаргын хүмүүс байсан аж. Үүнээс гадна Арнольд шивээсний мастеруудтай танилцаж, шивээс хийх нарийн үйл явцыг мэдэж авчээ.



“Бэх нь Хятадын уламжлалт нарийхан бийртэй бөгөөд үнс болон могойн хор агуулаагүй. Харин могойн хортой ойролцоо “вуду” хэмээх шингэн байдаг бөгөөд үүнийг ашиглан шивээсээ зурдаг байна.”



Шивээс хийлгэхийн тулд мастеруудын итгэлийг олох хэрэгтэй бөгөөд хэрвээ таны бие дээр ганц ч шивээс байхгүй бол таныг сэжиглэж шивээс хийж өгөх нь юу л бол.



Арнольд өвөрмөц, ер бусын, мухар сүсэг гэх зүйлийг ихээхэн сонирхдог байсан бөгөөд ийнхүү “Янт” шивээсийг судалж эхэлснээр Тайчуудын амьдралын талаар маш их зүйлийг олж авсан гэнэ.



“Янт” шивээсийг сүүлийн үед залуучууд маш ихээр хийлгэх болсон ч Тайчууд уламжлалаа улиг болсон олны хэв маяг, загвар болгохгүйн тулд хамгаалах болно гэсэн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()