Америкийн сэтгэцийн өвчтэй хоригдлуудын эмнэлэг

2013-06-16, 21:40
18,684
Америкийн сэтгэцийн өвчтэй хоригдлуудын эмнэлэгт 55 мянга орчим сэтгэцийн өвчтэй хүмүүс байдаг. Неолиберализм эдгээр хүмүүсийг эвдэж, сэтгэцийн өвчтэй болгосон бөгөөд улсын удирдлагууд тэднийг хангалттай эмчилж чадахгүй байгаа ч нийгэмд эрх чөлөөтэй амьдрах боломжийг нь ч олгож чадахгүй байгаа юм. Кентукки дахь сэтгэцийн хорих газарт буй хүмүүсийн амьдрал гэрэл зурагчин Женни Аккерманы сэтгэлийг ихээхэн эмзэглүүлж, хөндсөн байна.
Америкийн сэтгэцийн өвчтэй хоригдлуудын эмнэлэг

Өмнө нь сэтгэцийн эмнэлгийн орчин байдал ихээхэн муу хэмээн 2006 онд АНУ-ын “The Wall Street Journal” дээр тэмдэглэгдэж байжээ. Сэтгэцийн өвчин ихээр бий болох болсон шалтгаан нь улсын удирдлаг а болон бусад сэтгэцийн байгууллагууд нь эдгээр өвчтөнгүүдийг эмчлэх тооцоон дээр хэмнэлт гаргаж, зүй ёсоор нь эмчлээгүйд оршино.



Оклахама мужид хийсэн судалгаанаас харахад: 1998-2005 онуудад сэтгэцийн эмчилгээнд хамрагдаж буй өвчтөнгүүдийн тоо 3 дахин ихсэж 4017 болсон байна. Харин ийм төрлийн эмчилгээний төлбөр жилд 154 мянга байсан бол 2 сая гаруй доллар болтлоо өсжээ. Гэтэл эмчлүүлэгчдийн тоо нь 14%-иар л нэмэгдсэн байжээ. Энэ бол зөвхөн нэг мужид л хийсэн судалгаа юм.

Олон Улсын сэтгэц судлалын холбооноос гаргасан дүгнэлтээр АНУ-ын сэтгэцийн шоронд 300 мянган хүн байхад энгийн сэтгэцийн эмнэлэгт 70 мянган үйлчлүүлэгч л байсан байна.



Оклахама мужийн Жозефа Харпа хэмээх шорон нь хоригдлуудад сэтгэцийн эмчилгээний үйлчилгээ үзүүлж буй хамгийн чухал байгууллага юм. 1100 хоригдлоос 440 хоригдол нь сэтгэцийн эмгэгтэй, эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэдний эмчилгээнд сард 30 мянган долларыг зарцуулдаг байна. Эм, тариагаа авахын тулд хоригдлууд 2 цаг гаруй хүлээн зогсдог аж.

Тайван бус хэтэрхий их өвчтэй хүмүүсийг нь "Фантастик арал" хэмээх тасаг руу шилжүүлдэг бөгөөд энэ нь эрчимт эмчилгээний, 3.5 метрийн хашаатай, 108 хүний багтаамжтай юм байна.



Хагардаггүй зузаан шилээр хийсэн хана нь өрөөнд байгаа хүнийг хянах боломжийг олгож өгдөг. Мөн үүнээс гадна номхотгох ширээ гэж байдаг бөгөөд хэтэрхий их сэтгэл нь хөдөлсөн өвчтөнийг ширээнд уяж тайвширах хүртэл суулгадаг аж. Харин тааварлашгүй, юу ч хийж чадах магадлалтай хоригдол, өвчтөнгүүдийг жижиг цонхтой, зузаан хаалгатай өрөөнд оруулдаг юм байна.

Энд хүмүүс орилох, уйлах,чарлах, ёолох нь энгийн үзэгдэл юм. Нар жаргаж байх уед чимээ шуугиан улам их болдог юм. Учир нь эм үйлчилж эхлээгүй байгаа нь шинж гэнэ. Зарим нэг өвчтөнгүүд өөрийгөө Вьетнамын цэргийн олзлогч хэмээн үздэг бол зарим нь шоронг коммунистууд бүсэллээ хэмээн орилдог. Тэрээр түүний өрөөнд хамт буй хоёр офицерийг Никита Хрущёв болон Фидель Кастро гэж үздэг. Зарим нэг хүнд өвчтөнгүүдийн өвчин нь сэдэрсэн үед аймшигтай төсөөлөхийн аргагүй алхмуудыг хийдэг байна.



"Фантастик арлын" хоригдлуудыг огт сулладаггүй бөгөөд нэлээд хэдэн эмчилгээ, судалгаа хийсний дараа тухайн хүнийг шоронгоос суллах үгүйг шийддэг байна.

Оклахомад төрийн ганц сэтгэцийн эмчилгээний төв байдаг бөгөөд 162 хүнд зориулагдсан аж. Үүнээс гадна өвчтөнийг 14 хоног л хэвтүүлэхийг зөвшөөрдөг байна. Хэдийгээр хувийн эмнэлгүүд байдаг ч төлбөр маш өндөртэй байдаг бөгөөд шоронгоос суллагдсан өвчтөнгүүдийг авах дургүй байдаг гэнэ.



Улсаас энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зарим нэг сэтгэцийн асуудалтай буй ялтангуудыг шоронд хорихгүй байх талаар арга хэмжээг авахыг зорьж байгаа ч одоогийн байдлаар хэрэгжээгүй байгаа юм. Шоронгийн сэтгэл судлаач Жеймс Кейтлийн хэлж байгаагаар “Жозеф Харпа”-гийн шоронд буй хоригдлуудаас суллагдах хүн бараг л байхгүй гэнэ. "Гэхдээ тухайн хоригдлын ял эдлэх хугацаа нь дуусвал түүнийг хаашаа явуулах бол? Эхдээ бол тэр хүн хэрэгтэй л байж таарна. Хэрвээ тэднийг суллачихвал гараад ааш, авир нь хэрхэн өөрчлөгдөх бол гэсэн асуулт миний санааг маш их зовоож байна" хэмээн Кеитли хэлж байна.

Гэрэл зурагчин Женни Акерман Кентукки дахь хорих ангийн сэтгэцийн өвчтэй хүмүүсийн амьдрал хэрхэн өрнөж буй талаар гэрэл зургийг даржээ.

























Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()