Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Уэслид эрдэнэс хайх талаар бодол огт орж ирээгүй бөгөөд тэрээр зүгээр л тоглоомоор туршиж үзэхээр шийдсэн байна. Тэрээр дэлгүүрээс металл хайгч худалдан авч, шууд л хамгийн ойрхон байх ой руу явжээ. Ийнхүү түүнд аз таарч, тэрээр хамгийн азтай эрдэнэс хайгч болоод байгаа аж.
Түүний анхны олдвор нь халбага болон хагас пенс байсан байна. Үүний дараа метал хайгч дээр газар доор бас нэгэн зүйл байна гэсэн мэдээлэл гарсан бөгөөд тэрээр 15 см орчим гүн нүхийг ухсан аж. Ингээд тэрээр анхны зоосоо олсон бөгөөд дахин 55 ширхэг 1600 оны үеийн зооснуудыг олжээ.
Гайхсан эрдэмтэд зоос олдсон газар руу очиж дахин 104 ширхэг зоос олсон байна. Энэ зооснуудыг Британийн музей руу явуулах бөгөөд зоосны бодит үнэ болон хугацааг нь тодорхойлуулах гэнэ. Үүний дараа зоосыг дуудлага худалдаагаар зарах аж.