Нарийхан бэлхүүстэй болохын төлөө

2013-06-13, 03:13
24,990
Дахиад л гоо сайхан, төгс төгөлдрийн төлөө золиосны талаар түүхийг өгүүлье. 24 настай Мишель Кобке нь өөрийн бий болгосон төгс төгөлдрийн жишиг, хэв маягт хүрэхээр шийджээ. Ингээд тэрээр зорилгодоо хүрэхээр хатуу шийдсэн учир 3 жилийн турш гэдэсний даруулга буюу карсетыг тайлаагүй байна.
Нарийхан бэлхүүстэй болохын төлөө





Бүсгүйн хэлж байгаагаар тэрээр өөрийн бие галбирт сэтгэл хангалуун бус байжээ. Түүний хажуугаар өнгөрөх, нарийхан бэлхүүстэй охид түүний атаархлыг төрүүлэхээс гадна энэ алхмыг хийх зоригийг давхар өгсөн байна.



“Би хоолны дэглэм барихыг хүсээгүй. Учир нь энэ миний хүсэж буй үр дүнд хүргэж чадахгүй гэдгийг би мэдэж байсан. 3 жилийн өмнө миний бэлхүүс 64 см байсан юм.

Гэхдээ би бүр илүү нарийхан бэлхүүстэй болохыг хүсэж байсан учир маш нарийхан гэдэсний даруулга зүүж, даруулгаа тайлахаа больсон юм.



Гурван жилийн золиосны дүнд түүний бэлхүүс 64см-ээс 40 см болсон аж. Гэхдээ дэлхийн хамгийн нарийхан бэлхүүстэй хэмээн Гиннесийн номд орж байсан Кэти Юнгийн алдар түүний сэтгэлийг тайван байлгаж чадахгүй байгаа гэнэ. Кэти 165 см өндөр, 38.1 см бэлхүүстэй байжээ.

“Хүмүүс надад юу ч гэж хэлсэн хамаагүй. Би бол төгс галбиртай. Нарийхан бэлхүүстэй болсноор би өөртөө илүү итгэлтэй болсон бөгөөд Кэтигийн амжилтыг эвдэж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Та бүхэн миний талаар удахгүй дахин сонсох болно” -хэмээн Мишель Кобке хэллээ.



Энэ мэдээлэл олон нийтэд цацагдсанаас хойш эмч нар сандарч эхэлсэн байна. Учир нь олон жилийн турш даруулга зүүснээр дотор эрхтэн хямарч, зүрхний өвчинтэй болох магадлалтай гэнэ. Тиймээс эмч нар бүсгүйчүүдийг энэ арга барилаар битгий тураарай хэмээн сануулж байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()