Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Алхам алхмаар урагшилсаар Рио-де-Жанейро дахь 900 гаруй метрийн өндөрт хэвтэж амрана гэдэг үнэхээр аймшигтай биш гэж үү?...
Зоригт Брайан Мосбо (Brian Mosbaugh) нь өндрийн донтой бөгөөд ийнхүү энэ өндрөөр алхаж байхдаа амрах хэрэгтэй хэмээн шийдсэн бололтой. Тэрээр биеийнхээ тэнцвэрийг олж, нарийхан олсон дээр хэвтжээ. Харин хэсэг хугацааны дараа дахин босож, Педра-да-Гавеа (Pedra da Gavea) хаданд тогтоосон олсоор дахин явж эхэлсэн байна.
Харин түүний хамтрагч болох Энди Льюис (Andy Lewis)-ын хувьд энэ хангалтгүй мэт санагдаж тэрээр энэ өндөрт хөлөөрөө дүүжлэгдэхийг хүсчээ. Энэ зуур адреналины донтонгууд болох Хейли Эшбёрн (Hayley Ashburn) болон Скотт Рожерс (Scott Rogers) нар тэдэнтэй нэгдсэн байна.
Тэд үргэлж л шинэ газар хайж дэлхийгээр аяладаг байна. Өндөрт олсоор явах нь тухайн хүний тэнцвэрийн ур чадварыг харуулж байдаг спортын нэг төрөл юм.
Эдгээр тамирчидын гэрэл зургийг Америкийн Юта мужийн гэрэл зурагчин Рожер дарсан байна. “Хамгаалалттайгаар алхах нь тийм ч аймар биш ч Энди шиг хамгаалалтгүй энэ бүхнийг хийвэл үнэхээр аймшигтай” -хэмээн зурагчин хэлжээ.
Бидний сонирхож буй спортын төрөл нь их эрсдэлтэй бөгөөд ганц алхам буруу хийхэд амиараа хариуцах болно гэдгийг бид мэднэ.
Зурагчин Рожерс хэлэхдээ: “Дахин олсон дээр гарахын тулд Энди хамгаалалтын бүсэндээ хүрэх ёстой бөгөөд ийнхүү хүрэхийн тулд нэлээд ур чадвар, туршлага шаардагдах болно. Гэхдээ би эдгээр залуучуудыг сайн мэдэх бөгөөд тэд үнэхээр чадварлаг, зоригтой, туршлагатай залуус юм” -гэжээ.
Бид байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж, сүрдмээр өндөрт байсан хэмээн Рожер дахин хуваалцав.