Өндөг хэрхэн тахиа болдог вэ?

2013-06-05, 18:27
5,691
Тахиа анхдагч уу? Өндөг анхдагч уу? Тахиа өндөг гаргана, өндөг хагарч тахиа болно. Тахиа ахиад л өндөг гаргана. Энэ тухай  өгүүлсэн дуу ч бий. “Азарган тахиа өндөг гаргажээ, гаргасан өндөг нь газарт унажээ, газарт унаад дэгдээхий болжээ... ” гээд  дуулаад байвал дуулаад л байна. Хэзээ ч төгсөшгүй.
Өндөг хэрхэн тахиа болдог вэ?

Яг энэ зарчимтай адил “Өндөглөдөг бонус”-ыг урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэдээ Юнител групп өргөн барьж байна.

Энгийн урьдчилсан төлбөрт дугаарын хэрэглэгчид 3000₮ , 5000₮, 10000₮ -ийн аль ч картаар,
Нэгдэх  удаагаа цэнэглэвэл 20% буюу “ӨНДӨГ”
Хоёрдахь удаагаа цэнэглэвэл  50% буюу “ДЭГДЭЭХИЙ”
Гуравдахь удаа цэнэглэвэл 100% буюу “ ТАХИА”бонус нэмж авах болно.

Харин 4 дэх цэнэглэлтээс эхлэн БОНУС“өндөг” болон буурч, ахин “тахиа” болтлоо өсөх давтамжтайгаар эргэлдсээр байх болно. Бонус нэгжээ та зөвхөн сүлжээндээ ярих эсвэл мессэж бичих замаар ашиглах боломжтойг анхаараарай.

Допин үйлчилгээний хэрэглэгчид 6000₮-ийн картаар цэнэглэхэд дээрх “өндөг-дэгдээхий -тахиа” буюу 20%- 50%- 100%-ийн бонус ижил зарчмаар бодогдох юм. Гэхдээ та бонус нэгжээ  бусад сүлжээнд яриа хийх болон мессэж бичих зэргээр ашиглаж болохоороо ялгаатай.

“Өндөглөдөг бонус” –ын урамшуулал 06-р сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.unitel.mn сайтаас.

Юнител групп.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.