Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Уттар-Прадеш тосгоны аргаа барсан иргэд цахилгаан станцыг шатааж, ажилчдыг нь хэдэн цагийн турш хорионд байлгасан байна. Цагдаагийнхны мэдээлснээр 21 гаруй хүнийг улсын эд хөрөнгөд хохирол учруулсан хэргээр саатуулаад байгаа гэнэ. Энэтхэгийн хамгийн их хүн ам суурьшсан газар учир цахилгаан эрчим хүч хангалтгүй байдаг байжээ.
Агаарын хэм +47 градус хүрэх үед ард иргэдийн ихэнхи нь агааржуулагч, сэнс ажиллуулдаг учир цахилгаан эрчим хүчний хүрэлцээ хангалтгүй болдог байна. Үүнээс болоод сүүлийн хэд хоногийн туршид иргэд ус, цахилгаангүй амьдрах болжээ.
Агаарын хэм +47 градус хүрэх үед ард иргэдийн ихэнхи нь агааржуулагч, сэнс ажиллуулдаг учир цахилгаан эрчим хүчний хүрэлцээ хангалтгүй болдог байна. Үүнээс болоод сүүлийн хэд хоногийн туршид иргэд ус, цахилгаангүй амьдрах болжээ.
1. Хүн зөөдөг залуу үд дундын үед. Нью-Дели, 2013 оны 5 сарын 24. AP / Manish Swarup

2. Сэрүүцэхийн тулд иргэд Хайдарабад дахь усан санг зорьж байгаа гэнэ. Энэтхэгт халуун өдрүүд үргэлжилж байгаа бөгөөд Цельсийн +44 градус хүрчээ. AP / Mahesh Kumar A

3. Үд дундын халуун наранд мод зөөж буй эмэгтэй. AP / Mahesh Kumar A

4. Сэрүүцэхийн тулд усаар тоглож буй хүүхдүүд. AP / Mahesh Kumar A

5. Тэмээчид. AP / Mahesh Kumar A

6. Гэр оронгүй эр гудамж услах зориулалттай усаар сэрүүцэж байна. AP / Mahesh Kumar A

7. Адуучид амарч байна. AP / Mahesh Kumar A

8. Машиныхаа сүүдэрт амарч буй жолооч нар. AP / Mahesh Kumar A

9. Модын сүүдэр бараадсан хүмүүс. AP / Channi Anand

10. Энэтхэг хөвгүүн ус сувгийн усаар биеэ норгож байна. Халуун үргэлжилсээр +46 градуст хүрчээ. AP / Channi Anand

11. Сэнсний хажууд утсаар ярин зогсож буй эр. AP / Channi Anand

12. Халуун өдөр сэрүүцэж буй Энэтхэг залуус. AP / Channi Anand

13. Энэтхэгийн ажилчид хамгаалалтгүйгээр өндөр хүчдэл дээр авирч байна. AP / Channi Anand

14. Модны сүүдэрт худалдан авагчдыг хүлээж буй наймаачин. AP / Altaf Qadri

15. Гэрэл зураг дарж буй эмэгтэй. AP / Altaf Qadri

16. Төмөр замын буудал дээр. AP / Tsering Topgyal

17. Нарнаас хамгаалж шүхэр барин алхаж буй сурагч. AP / Tsering Topgyal

18. Бага зэрэг ч болов сэрүүцэхийг хүсэн усаар байлдаж буй хүүхдүүд. AP / Tsering Topgyal

19. Нарнаас зугатан төмөр замын буудал дээр унтаж буй ноход. AP / Rajesh Kumar Singh

20. Сэрүүцэхийн тулд толгой дээрээ ус асгаж буй залуу. AP / Rajesh Kumar Singh

21. Нүүрээ нарнаас хамгаалж буй байдал. AP / Channi Anand

22. Модны сүүдэрт амарч буй гэр бүл. AP / Biswaranjan Rout

23. Ус ууж буй бяцхан охин. AP / Saurabh Das
