16 мянган долларын үнэтэй амтат гуа

2013-06-03, 20:29
14,782
Япон улсад нэгэн хачирхалтай худалдаа болжээ. Энэ нь Японы Юбари хотод болсон бөгөөд бөөний Хоккайдо захад нь хоёр ширхэг юбари үрийн амтат гуа 16 мянган долларын үнэд хүрсэн байна. Ийм өндөр үнэ хүрсэн гол шалтгаан нь юу байсан бол?...
16 мянган долларын үнэтэй амтат гуа

Амтат гуаг хаврын ургацын баярт зориулан худалдаалсан бөгөөд 5 минутын турш үнэ хаялцсан байна. Хоёр ширхэг хос амтат гуаг 1,6 сая йен буюу 16 мянган доллараар заржээ. Энэ жилийн амтат гуа өмнөх оныг бодвол 600 мянган йенээр илүү үнэтэй зарагдсан байна.

2013 оны анхны юбаригийн худалдан авагч нь хүнсний ногоо болон жимс тарьж ургуулдаг фермийн эзэн болсон бөгөөд тэрээр дадлага хийхээр ирж буй оюутнуудыг дайлах зорилготой байгаа гэнэ.

Юбари амтат гуаг эрлийзжүүлэн тарьж ургуулдаг байна. Амтат гуаны хальс нь нимгэн зөөлөн бөгөөд дотроо зөөлөн, чихэрлэг, улбар шар байдаг. Юбариг зарахын өмнө тайрдаг бөгөөд чимэглэл болгон бяцхан сүүл үлдээдэг. Япончууд юбари амтат гуаг нэг нэгэндээ бэлэг болгон өгөх нь элбэг гэнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()