Ач охиноо бурханы өргөл болгожээ

2013-06-03, 23:55
16,599
Хүн бүр тодорхой хэмжээний их бага ч гэсэн шашин шүтлэгтэй байдаг болов уу. Гэхдээ зарим нэг хүмүүс шашиндаа хэтэрхий улайрч, бараг л юу хийж байгаагаа мэдэхээ больдог тохиолдол ч бий. Махараштра мужийн цагдаагийнхан Төв Энэтхэгт хүнээр өргөл хийсэн гэх 8 хүнийг барьж саатуулаад байгаа гэнэ. Саатуулагдсан сэжигтэнгүүд бүгд нэг гэр бүлийн хүмүүс юм байна. Тэднийг 10 настай Сапны Паласкар хэмээх охиныг шашны зан үйлд ашиглан, түүгээр өргөл хийсэн хэмээн буруутгаж байгаа аж. Магадгүй эдгээр гэр бүлийн гишүүд шашиндаа зориулан хэтэрхий том зүйлийг золиослож байгаагаа ойлгоогүй болов уу.
Ач охиноо бурханы өргөл болгожээ

Байцаалт авах үед нас барсан охины эмээ болох Яшобадаи Мешрам болсон бүх зүйлийг тайлбарлаж өгсөн байна. Түүний хэлж байгаагаар: "Гэр бүлийнхээ хамгийн бага гишүүнээр өргөл хий гэсэн зүүдийг гэр бүлийн нэгэн гишүүн нь зүүдэлсэн аж. Үүнээс болоод гэр бүлээрээ зөвлөлдсөний үндсэн дээр охиныг өргөл болгон ашигласан" -гэнэ.



"Бид бурхан бологсдын хүсэлтийг тоохгүй байж чадаагүй юм. Түүний хүссэнээр Сапнаг өгсөн тохиолдолд бид ирээдүйд тулгарах зовлон бэрхшээлээс ангижирах боломжтой байсан" -хэмээн Яшобадаи хэлсэн байна. Тусгай үйл хийсний дараа эмээ нь өөрийн гараар ачынхаа хүзүүг зүссэн байна. Цуснаас нь эмээ нь өөрөө уусан бөгөөд үлдсэн цусыг нь бурхдад зориулан асгасан аж. Энэ үйл ажиллагааг тосгоны ламтан Шелки Бува удирдан явуулж байсан байна. Гэвч цагдаагийнхан ламтанг баривчилсан бөгөөд өөр ямар нэг өргөлийн асуудалд орооцолдож байсан эсэхийг шалгаж байгаа аж.



Нас барсан хүүхдийн яс болон хувцсыг 5-р сарын 20-нд Чорамба тосгонд олсон байна. Харин ДНК-ийн шинжилгээний дүнгээр энэхүү цогцос нь 7 сарын өмнө алга болсон Сапне охиных болох нь батлагдсан бөгөөд түүнийг сургуулиа тараад алга болох үед нь эрэн сурвалжилж эхэлсэн аж.

Энэтхэгт хүнээр өргөл хийх нь Дундад зууны үед газар аваад байсан боловч 19-р зуунаас эхлэн энэ үйлийг хууль бус хэмээн үзэж хориглосон байна. Гэхдээ л зарим нэг орнуудад ийм үйл ажиллагаа тохиолдож байгаа нь харамсалтай.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()