Францын анхны гей хурим

2013-06-01, 21:34
12,725
Саяхан Францад ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн хууль батлагдан гарч, хамгийн анхны ижил хүйстэн хосууд хуримаа албан ёсоор хийсэн байна. Энэ явдал магадгүй Францын нэгэн түүх болж үлдэх биз ээ. Францын хотын захирагч Элен Мандру болон олон мянган зочид, хэвлэл мэдээллийн ажилчид энэ хуриманд хүрэлцэн иржээ.
Францын анхны гей хурим

Хосуудыг танилцуулвал, Харилцаа холбооны байгууллагын захирал 40 настай Винсента Отэна болон 30 настай төрийн албан хаагч Брюно Буало нарын хурим юм. Гэрлэх ёслол хөгжилтэй, аз жаргалаар дүүрэн болж өнгөрсөн байна.
 


Энэ хуриманд хэн ч саад болж чадаагүй. Хэсэг бүлэг хүмүүс тагтан дээр гарч утаа гаргаж эхлэхэд цагдаагийнхан тэр даруйд нь олж харснаар ямар нэгэн үймээн самуун дэгдээгүй байна. Ёслолын үеэр камерын гэрэл тасралтгүй анивчиж, бичлэг хийсэн хүмүүс тэр дор нь л YouTube хуудсанд тавьсан аж. Энэ бол Францын түүхэн  дэх хамгийн анхны ижил хүйстний хурим учир хүмүүс маш ихээр сонирхож гэрлэх ёслолын гадна 2000 гаруй иргэд шинэхэн хосуудад баяр хүргэхээр цугласан байна.





Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах холбооны тэргүүн Нажат Валло-Белькас болон Брюно Буало нар. Нажат гэр бүлийн хосуудад баяр хүргэж байна. Тэд найзууд ажээ.



Монпелье хотын захирагч: “Бид энэ өдрийг тэсэн ядан хүлээж байсан бөгөөд энэ өдөр бидэн дээр ирлээ” -гэжээ.



Хосууд гадаа цугласан 2000 гаран хүмүүсийн өмнө үнсэлцэж байна.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()