"Peugeot 308" хэтчбекийн нууц задарчээ

Peugeot компанийхан шинэчилсэн хэтчбек "Peugeot 308"-аа ирэх 9-р сард болох авто үзэсгэлэнгээс өмнө нийтэд танилцууллаа. Харин 9-р сарын үзэсгэлэнгийн дараахан Peugeot 308-ыг Европ-т худалдаанд гаргах юм байна.
"Peugeot 308" хэтчбекийн нууц задарчээ

Peugeot 308 – ын тавцан нь EMP2 бөгөөд дээр нь Citroen C4 Picasso-г байрлуулжээ. Машин хэмжээгээрээ арай багассан нь 4250 мм урт, 1460 мм өргөнтэй болсон байна. Өмнөх хувилбар нь 26 мм-ээр урт, 38 мм-ээр өндөр байсан юм. Гэсэн ч шинэ хэтчбекийн багажны багтаамж нь 40 литрээр нэмэгдэж нь 470 литр болжээ.



Шинэ тавцан дээр баригдсан авто машин нь 140 кг-аар “турсан” байна. 1.6 литрийн, механик хөдөлгүүртэй өмнөх загвар нь 1287 кг жинтэй байсан юм. 308-ын моторын шугам нь одоохондоо нууц хэвээр үлдсэн боловч хөнгөн жинтэй учраас экологит илүү ээлтэй болсон гэдэг нь нэгэнт тодорхой болоод байгаа. Одоо машины CO2-ын ялгаруулалт нь 1 км зам туулахад 85 гр болсон байна.



Урьд самбарыг нь удирдлагын цөөн товчлуурууд чимж байна. Салоны интерьерийн гол шинэчлэл нь 9.7 дюймийн хэмжээтэй мультимедиа системийн дисплей юм. Чухам энэ дэлгэцийн тусламжтайгаар климат контролоос авахуулаад дийлэнхи системийг шууд удирдах боломжтой.















Peugeot 308–ын оптик нь LED болсон учраас С-Классын төмөр хүлгүүдийн хувьд анхдагч болж байгаа юм. Үнэндээ тийм гэрлийг зөвхөн туйлын онцгой нөхцлөөс бусад үед ашиглахгүй гэдэгтэй та маргахгүй байх.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()