Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эйприл Мишель Браун (Apryl Michelle Brown)-ыг бага байхаас нь л эхлэн үе тэнгийнхэн нь “хавтгай бөгстэй” хэмээн шоолдог байжээ. Харин тэр үед Мишель насанд хүрмэгцээ өгзгөө томруулна гэсэн шийдвэрийг гаргасан байна.
Хагалгаанд орохын өмнө
“Би Жанет Жексон болон Жей Ло шиг харагдахыг хүсээгүй. Би зүгээр л энгийн том өгзөгтэй болохыг хүсэж байсан” -хэмээн Мишель өнгөрсөн амьдралаа дурсана.
Мишель гоо сайхны салон ажиллуулдаг байсан бөгөөд нэгэн өдөр түүний салонд хоёр эмэгтэй ирж үсээ янзлуулсныхаа дараа гэрээр гоо сайхны мэс заслын үйлчилгээ хийж байгаа хэмээн санал болгосон байна.
Тэр эмэгтэй хэлэхдээ: “тарианы тусламжтайгаар найзынхаа өгзгийг томруулж өгсөн гэсэн. Түүний найз нь тарианы үр дүнг харуулсан бөгөөд надад маш их таалагдаж би шууд л хийхээр шийдсэн юм. Амьдралд минь ийм боломж олдсонд би маш их баярлаж билээ” -хэмээн 46 настай бүсгүй гунигтайхан өгүүлнэ.
Эйприл өгзөг томруулах тариандаа зориулж 980 доллар төлсөн байна. Харин түүнд тариа хийж байсан эмэгтэй ямар ч анагаахын мэдлэггүй хүн байсан аж.
Хожим нь шинжилгээний дүнгээс харахад бүсгүйн биед үйлдвэрийн силикон шахаж байсан гэнэ.
“Төгс төгөллдөр болох хүсэл, хэт итгэмтгий байдал хоёр маань намайг энэ бодлоггүй алхмыг хийхэд хүргэлээ. Яагаад ч юм тэр эмэгтэй надад маш их таалагдаж, түүнийг мэргэжлийн эмч гэдэгт итгэж байсан юм. Надад огтхон ч муу зүйл бодогдоогүй” -гэж Эйприл ярьжээ.
“Бодит үр дүнг харахын тулд 3-4 удаа силикон шахуулах хэрэгтэй гэж тэр эмэгтэй надад хэлсэн. Эхний эмчилгээний дараа л миний бие маш их хөндүүрлэж өвдөж байсан боловч хуурамч-эмч үүнийг энгийн үзэгдэл гэсэн. Харин хоёрдахь удаагийн эмчилгээний дараа би дахин түүн дээр эргэж очоогүй бөгөөд миний биед юу тарьж байгааг би мэдэж байгаа бил үү? гэсэн бодол орж ирсэн юм.”
Хэдийгээр Мишель ээлжит хоёр эмчилгээг нь хийлгээгүй ч түүний биед орсон силикон түүнийг тахир дутуу болгоход хангалттай байсан байна. Хоёр жилийн дараа силикон шахсан биеийн хэсгүүд харлаж эхэлсэн юм. Харин хэдэн сарын дараа түүний арьс бүр их гэмтэж, маш ихээр зовиурлах болсон байна.
Мишель маш их өвчин намдаах эм хэрэглэж байсан ч эмнэлэгт очихыг огт хүсээгүй байна. Тэрээр ийм болсон шалтгаанаа тайлбарлахаас ичиж байжээ.
Гар болон хөл нь харалж эхлэхэд Мишель эмчид хандахаас өөр аргагүй болсон юм.
Ингээд Мишель 27 хагалгаанд орж, өгзөг болон гар хөлийн үзүүрүүдээ тайруулсан байна.
Мишель 6 сарын турш эмнэлэгт байсан бөгөөд эмнэлгээс гараад идэвхитэй амьдрахаар шийджээ.
“Би маш их нулимс урсгасан. Гэхдээ би дугуй унаж бас сэлж сурсан. Би бүр тэмцээнд оролцосон шүү хэмээн хохирогч бүсгүй амжилтаасаа хуваалцаж сууна. Би гомдол гаргаагүй. Магадгүй би энэ бүхнийг танд ярих гэж амьд гарч, энэ бүхнийг амталсан болов уу. Энэ бүхнээс харахад хүн өөрийгөө байгаагаар нь хайрлаж, хүндлэх хэрэгтэй юм байна гэдгийг л би ойлголоо гэж Мишель яриагаа өндөрлөжээ.”