Үүлэнд умбасан байгалийн үзэсгэлэн

2013-05-24, 22:19
15,312
Японы Томаму (Tomamu Resort)-ын ойролцоо байрлах Хоккайдо (Hokkaido) арал дээр Ункай (Unkai Terrace) хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байдаг байна. Энэ газар нь бараг л уулын орой дээр байрлах бөгөөд түүн дээр гарснаар гайхалтай далай болон далайн давалгааг харж болох аж. Ункай нь жуулчдын анхаарлыг ихээхэн татсан газар бөгөөд жил бүр орон орны жуулчид зорьж очдог байна.
Үүлэнд умбасан байгалийн үзэсгэлэн

 “Ункай” нь Япон хэлнээс “түм буман үүл” хэмээн орчуулагддаг байна.



Энэ газар маш олон халуун рашаан байдаг учир түүний уурын нөлөөллөөр маш олон үүл, манан үүсч шөнө нь өдөр мэт гэрэлтэй байдаг байна. Дүүрэн хөвөн үүлний дунд байх мэдрэмжийг төдийлөн хүн бүр амсаж байгаагүй л болов уу.



Байгалийн үзэсгэлэнг мэдрэхийн тулд жуулчид үүр цайнгуут л Ункай дээр гарч, Хидака (Hidaka) болон Токачи (Tokachi) уулны оргилын гэрэл зургийг дарж, үзэсгэлэнт байгалийн уур амьсгалд  өглөөнийхөө цайг уудаг байна.



Харин агаарын дүүжингээр аялахад 20 долларын үнэтэй байдаг.



Ункай нь зуны саруудад буюу 9 сарын сүүл хүртэл ажилладаг байна.



Манантай өдрүүдэд энэ газрын байгаль битүү мананд хучигддаг бөгөөд агаарын дүүжингийн эзэд танд энэ үзэгдлийн гэрэл зургийг заавал дарж, дурсгал болгон өгөх болно.



Мананг харахын тулд та өглөө маш эрт босох шаардлагатай.



Агаарын дүүжин өглөө 04-8:30-ын хооронд ажилладаг бөгөөд энэ нь аялал хийхэд тохиромжтой үе юм.













Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()