Жийнстэй өнгөрүүлсэн 160 жил

2013-05-24, 19:39
9,903
Бид бүгдээрээ жийнс өмсдөг, жийнсэнд хайртай байдаг. Жийнс бол хамгийн олон загвар, өнгийн хувцас болж, хамгийн өргөн хүрээнд үйлдвэрлэгддэг материал бөгөөд моданаас хэзээ нэгэн цагт гарна гэж хэний ч санаанд багтахгүй байх. Жинсийг хаана ч өмсөж болно. Хөдөө явахдаа, шөнийн клуб орохдоо, нохойгоо салхилуулахдаа гээд л... Бидний мэдэх хамгийн алдартай жийнсний брэндийн нэг юу бил ээ? Тийм ээ, зөв. Энэ нийтлэл чухам "Levi's" брэндэд зориулагдсан юм. Levi’s анх 160 жилийн өмнө буюу 1853 онд гарч ирж байжээ.
Жийнстэй өнгөрүүлсэн 160 жил

1. Жийнсэн өмдийг тайрч шорт болгон өмссөн бүсгүй. Сен-Троп, 1972 он. (Photo by Roy Jones/Getty Images)



2. Жийнсэн шортны загварыг сурталчилж буй бүсгүй, 1975 он. (Photo by Tim Graham/Getty Images)



3. Сен-Троп-т айлчилсан жуулчин эмэгтэй одтой жийнс өмсчээ. 1972 он. (Photo by R. Jones/Getty Images)



4. Английн жүжигчин Жейн Биркин тэр үедээ моданд орж байсан жийнс өмссөн байгаа нь. 1973 он, Цэнхэр эрэг. (Photo by Hulton Archive/Getty Images)



5. Америкийн нэрт жүжигчин, дуучин Бинг Кросби /1904-1977/ болон Гэри, Филлип, Денис болон Линдсей нарын гурван хүүгийн хамт. 1948 оны 10-р сар. (Photo by Hulton Archive/Getty Images)



6. “Miss Levi’s” -ийн хаврын цуглуулганы сурталчилгааны зураг. 1971 оны 9-р сарын 14-н, Лондон хот. (Photo by Mike Lawn/Fox Photos/Getty Images)



7. Шотландын жүжигчин Шон Коннери гольф тоглохоор гарч байна. 1962 оны 8-р сарын 29-ний өдөр. (Photo by Chris Ware/Keystone/Getty Images)



8. «Hell's Angels» клубын байкерчид Линкольншир дэхь наадмын үеэр амсхийж байна. 1972 оны 5-р сарын 29-н. (Photo by Evening Standard/Getty Images)



9. 1974 оны 2-р сарын 27-н. Усны далангийн дээр зогсох жийнсэн хослолтой эмэгтэй. (Photo by Chaloner Woods/Getty Images)



10. Английн жүжигчин, зохиолч Дерк Богард (1921-1999). (Photo by Baron/Getty Images)



11. Цюрихэд болсон нэгэн хурал дээр, 1962 он. Кноптой жийнсэн хүрэмтэй эрэгтэй. (Photo by Keystone Features/Getty Images)



12. Бушли-Парк дахь шинэ америкийн сургуулийн нэгэн хичээл дээрхи багш Элисон Фалконер энэхүү сургуульд англид алба хашиж буй Америк цэргүүдийн хүүхдүүд суралцдаг байжээ. 1952 оны 10-р сарын 10- н. (Photo by Ron Case/Keystone/Getty Images)



13. Рок-н-роллын тоглолтын үеэр тэлээ зарж байсан бүсгүй. 1972 он, Уэмбли стадион. (Photo by Evening Standard/Getty Images)



14. Жийнс өмссөн америк өсвөр насныхан. (Photo by Pavelle Jacobs/Three Lions/Getty Images)



15. Германы гүнгийн авхай, супермодель, жүжигчин Верушка фон Лендорф-ийн жийнсэн хүрэм, өмдтэй зураг. (Photo by Keystone Features/Getty Images)



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()