Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Америк улсад байгалийн гамшигууд үргэлжилсээр л... АНУ-ын Оклахама мужид хүчтэй хуй салхи дэгдэж 90 хүн амь үрэгдсэн бөгөөд үүнд сургуулийн 20 хүүхэд багтсан байна. Үүнээс гадна сургуулийн байшингийн нурангинд дарагдсан 50 гаруй хүүхэд байх магадлалтай хэмээн үзэж байгаа аж. Цаг уурын албаны мэдээлснээр хуй салхины эргүүлэгний хурд 320 км\цаг байсан бөгөөд өргөн нь 3 км орчим байсан гэнэ. Байгалийн аймшигт үзэгдэлд 300 гаруй гэр бүл өртөж орон гэргүй болжээ.