Алдартнуудын залуу насны талаар сонирхолтой баримтууд

Бидний мэдэх алдартай ододтой холбоотой юм бүхэн сонирхол татдаг нь нууц биш. Яагаад ч юм алдар нэрийн оргилд хүрч, өөрийнхөө дүр төрхийг, тэр битгий хэл зан араншингаа бараг амьд хүн бүрийн ой тоонд үлдээж чадсан хүмүүс гэдэг утгаараа тэднээс үлгэр дуурайл авахыг ил, далд ухамсрууд маань хүсдэг болохоор тэр биз. Тиймээс та бүхэнд алдартай оддын хүүхэд нас, өсвөр үедээ хийдэг байсан зүйлсийг танилцуулж байна.
Алдартнуудын залуу насны талаар сонирхолтой баримтууд

Киану Ривз
/Жүжигчин/
Залуудаа шатар тоглодог байсан. Тэр битгий хэл үдэшлэг дээр томчуудтай мөнгөөр тоглодог байжээ. Дараа нь хоккейчин болохоор шийдсэн байна. Сургуулийнхаа хоккейн багт Киану The Wall (хана) гэдэг хочтой байжээ. Ийм хоч авах хэмжээний сайн хаалгач байсан нь тэр.



Жерар Депардье
/Жүжигчин/
Хүүхэд байхдаа гэмт хэргийн бүлгүүдтэй холбогдож байсан. Том биетэй учраас Дипардье наснаасаа овортой харагддаг байсан тул өөрөөсөө ахмад хүмүүстэй найзалдаг байжээ. Депардье-гийн бүлэг жижиг хулгай, түймэр тавих гэх мэтийн танхайн хэрэг үйлддэг байв.



Жорж Лукас
/найруулагч, продюссер/
Өсвөр насандаа тэр авто уралдаанд сонирхолтой байжээ. “Фиат”-аа унаж яваад, аймшигтай осолд ороогүйсэн бол магадгүй тэр мэргэжлийн авто уралдаанчин болох байсан биз. Цуурч гэмтсэн гавлын яс, хугарсан хөлөө эдгээх найдлага тээн эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа тэрээр жидайчуудын түүхийг бодож олсон байна.



Адриано Челентано
/Жүжигчин/
Хүүхэд байхдаа хөгжимд огт сонирхолгүй байв. Түүнд цагчны мэргэжил хавьгүй илүү таалагддаг байжээ. 12 настайгаасаа тэрээр авга ахынхаа цагны урланд туслахаар ажиллаж эхэлсэн байна.



Брижит Бардо
/Жүжигчин/
Жүжигчин болоогүй бол Брижит өөр ямар нэгэн мэргэжлээр од болох л байсан. Жишээлбэл алдартай бүжигчин ч юмуу. 13 насандаа тэрээр Парис дахь Үндэсний хөгжмийн дээд сургуульд тэнцэхээр өрсөлдсөн 130 охидын дундаас ялсан 13-ын тоонд багтаж байжээ.



Оливер Стоун
/Найруулагч/
Оливер Стоун хүүхэд байхдаа Грекийн түүх болон домог судлалыг оролддог байв. Тэр тусмаа Македоны Александрын түүхэнд ухаанаа тавьж байжээ. Энэ бүхний эцэст тэрээр Александр хааны тухай кино хийж зүрхэлсэн цор ганц найруулагч болсон билээ.



Мик Жаггер
/Дуучин/
Түүний эцэг нь биеийн тамирын дасгалжуулагч байсан тул Жаггерын хүүхэд нас спорт танхим, цэнгэлдэх хүрээлэнгүүдэд өнгөрчээ. Эцгээсээ урам авч, спортоор хичээллэх болсон Жаггер спортыг амьдралдаа хэвшил болгож, сайн нөлөөг нь авсан байна. Жишээлбэл тэрээр сургуулийн танхай этгээдүүдийн бүлэгт хэзээ ч элсээгүйн дээр дээрэлхүүлж байсангүй.



Стэнли Кубрик
/Найруулагч/
Хүүхэд байхаасаа гэрэл зурагтай найзалсан Стэнли Кубрик 17 настайдаа мэргэжлийн гэрэл зурагчин болсон бөгөөд тодорхой хэмжээнд амжилтанд хүрч, “Лук” сэтгүүлд ажиллаж байжээ. Түүнийг өнөөдөр сэтгүүлийн түүхэн дэхь шилдэг гэрэл зурагчдын нэг хэмээн дурсдаг.



Жан – Поль Бельмондо
/Жүжигчин/
Тэрээр уран барималчин эцгийнхээ шийрийг хатаахаар шийдэж байжээ. Хожим нь энэ урлагийг боксоор сольсон байна. Дашрамд дурьдахад, хэрэв та Бельмондогийн хүүхэд насны бие галбирыг сонирхож байвал Парис дахь эртний Ром стилийн барималуудтай усан оргилууруудыг хараарай. Тэрээр маш хөөрхөн, галбирлаг биетэй хүү байсан тул эцэг нь үргэлж уран бүтээлийнхээ загвар болгодог байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()