Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Мароккогийн цөлд салхи сөрөн явах африкийн гавар. Африк үнэг нь Сахарын цөл болон хойд Африкийн нутаг дэвсгэрээр тархан амьдардаг. (© Francisco Mingorance/National Geographic Traveler Photo Contest)
2. Английн Дарем–ийн вант улс дахь Сихеамийн гэрэлт цамхагийн дэргэд 30 метр өндөр давалгаа босох агшин. (© Owen Humphreys/National Geographic Traveler Photo Contest)
3. Энэтхэг улс, Варанаси-ийн садху (гэгээрсэн хүн) (© Craig Stevenson/National Geographic Traveler Photo Contest)
4. Индонезийн Ломбок арлын Ринжани уулан дээрхи галт уулын тогоон нуур – Сегара Анка(© Dodi Sandradi/National Geographic Traveler Photo Contest)
5. 12-14 цөөвөр чоноос бүрдсэн сүрэг 7-8 зааныг мөшгөжээ. Тэд зааны тугалыг барих зорилго өвөрлөнө. Зурагт: эмэгчин заан цөөвөр чононуудаас тугалаа хамгаалж байна. (© Jayesh Mehta/National Geographic Traveler Photo Contest)
6. Хятадын өөртөө засах Гуанси– Чжуан мужийн Ли голын Лао Жай уулын цаагуур нар жаргаж байна. (© James Bian/National Geographic Traveler Photo Contest)
7. Модны шүүс газарт хүрэхээсээ өмнө хөлдөж байсан нь намрийн энэ өглөөний сэрүүнийг илтгэнэ. Канадын Онтарио, Кингстон. (© Jay Foulds/National Geographic Traveler Photo Contest)
8. Өмнөд Далайн Өмнөд Георг–ийн арлуудаас хэдэн километрийн зайд ширээ хэлбэрт мөсөн уул хөвнө. (© Sue Volek/National Geographic Traveler Photo Contest)
9. Вайомонг муж дахь 2012 оны гангийн үеэр эмэгтэйн амнаас ус ууж буй Соно бялзуухай. (© Sundell Larsen/National Geographic Traveler Photo Contest)
10. Монтана мужийн National Bison Range дэхь зэрлэг үхэр. (© Mark Mesenko/National Geographic Traveler Photo Contest)
11. Кускогийн Сан-Блас дүүргийн зочид буудлын өрөөний цонхоор. (© Blake Burton/National Geographic Traveler Photo Contest)
12. Урьд нь би матар, яст мэлхий хоёрыг нэг намагт цуг байхыг харж байсан. Гэхдээ ийм байдалтайгаар бол хэзээ ч үгүй. Жоржия муж дахь Харрис Некийн зэрлэг байгалийн хүрээлэнд яст мэлхийний нуруун дээр аллигатор нарлаж байлаа. © Mary Ellen Urbanski/National Geographic Traveler Photo Contest)
13. Ганцаардмал энэ модны оронд өөрийгөө тавиад үз дээ. Канадын Альберта, Жаспер. (© Victor Liu/National Geographic Traveler Photo Contest)
14. Аргентины Мисьонес муж дахь Игуас хүрхрээний өмнө эргэлдэг ураацайн сүрэг. (© Francesco FilippoPellegrini/National Geographic Traveler Photo Contest)
15. Крюгер парк дахь сафари аялалын үеэр бид дөрвөн үчимбэртэй таарсан. Нэг нь бусдаасаа үл ялиг хоцорч, хойноос нь нэхэн давхиж байв. Түүний зургийг буулгасан нь энэ. (© Douglas Croft/National Geographic Traveler Photo Contest)
16. Синьбэй хотын дээрхи эдгээр үлгэрийн мэт үүлсийг усан будгаар зурсан мэт үзэгдэнэ. (© ?? ?/National Geographic Traveler Photo Contest)
17. Мьянмар дахь Инле нуур. Хүзүүндээ цагаригнууд цувуулан угласан Падаунг удмын эмэгтэй. Тэд жуулчдад гар аргаар хийсэн гоёл чимэглэл, сүлжмэл цүнх зарахаар уулнаас буун ирсэн байв. (© Cynthia MacDonald/National Geographic Traveler Photo Contest)
18. Кауаи арал. Эрэг орчмын ус үзэсгэлэнтэй, сүртэйгээр мушгиралдан босч, галт уулын чулуужсан лавыг цохин, хэлбэрээ өөрчлөнө. (© Lace Andersen/National Geographic Traveler Photo Contest)
19. Израилийн Пардес – Хана – Каркур хотод зулзагаа атгаж яваа сарьсан багваахай. (© Gilad Guy/National Geographic Traveler Photo Contest)
20. Флорида мужийн Жексонвиль дэхь амьтны хүрээлэнд амьдардаг жижиг шампанзенууд. Энэ амьтан хүмүүс бидний хамгийн ойрын төрөл байж мэднэ. (© Graham McGeorge/National Geographic Traveler Photo Contest)
21. Оросын Красноярскийн нутаг дэвсгэр дэхь “Ергаки” амралтын газар хүрэх замд. (© Alexander Nerozya/National Geographic Traveler Photo Contest)
22. Турк улс, Каппадокийн өглөө. (© ReynaldiHerdinanto/National Geographic Traveler Photo Contest)
23. Энэтхэгийн Жодхпур хотын эртний хэсгийн зургийг дарж байхад энэ хүүхэд кадрт санамсаргүй орчихсон. (© Bruno Tamiozzo/National Geographic Traveler Photo Contest)
24. Чилийн Пуйеуэ галт уулын дэлбэрэлт. (© Rival Gustavo/National Geographic Traveler Photo Contest)
25. Өмнөд туйлын Эребус галт уулын оргилтой ойртож очсон эрдэмтэн мөсөн агуй өөд өгссөөр байна. (© Alasdair Turner/National Geographic Traveler Photo Contest)
26. Монтана муж дахь нарны гэрэлд сүлэгдсэн талруу аадрын үүл ойртож явна. (© James Lam/National Geographic Traveler Photo Contest)
27. Кени улс, Масаи-Мара-гийн эзэмшил газар дахь нэг эвэртэй гөрөөс. (© Kellie Reifstenzel/National Geographic Traveler Photo Contest)
28. Монтана дахь "J Bar L Ranch" аж ахуйн дэргэд авсан зураг. Ковбой. (© JesperAnhede/National Geographic Traveler Photo Contest)
29. Вайоминг муж дахь байгаль эхийн бүтээсэн “буг чөтгөрийн цамхаг”. (© Drew Gilmour/National Geographic Traveler Photo Contest)
30. Шведэд хавар ирж, Веттерн нуурын мөс хайлж эхэлжээ. Хамгийн сайн найзтайгаа хамт би завиар аялалд гарч байхдаа энэ хөгжилтэй зургийг дарсан. Швед, Ю хот. (© Jesper Anhede/National Geographic Traveler Photo Contest)