Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Дөчөөд жилийн өмнө энэ “гуидак” хэмээн сонин нэр бүхий хоёргуурстай дунгийн талаар АНУ, Канадын хилээс гадуур хэн ч мэддэггүй байлаа. Тэгээд дөчхөн жилийн дотор гуидак нь (лат. Panopea generosa) олон хүний мэдэхгүй дун байснаа, дэлхий даяар танигдсан тансаг амттан болтлоо өөрчлөгджээ.
Гуидакийг зөвхөн ганцхан компани, АНУ болон Канадын баруун хойд эргээс жилд 2 сая ширхэгийг олборлодог байна. Агнасан дунгуудыг Хойд америкийн зоогийн газруудад илгээдэг. Тэнд нь гуидакийг дарсны цуунд дэвтээх юмуу суши болон сасими хийдэг япон тогооч нарын гарт аваачдаг. Хонконгийн загасны зах дээр нэг гуидакийн үнэ жаран долларт хүрнэ.
“Гуидак” гэдэг үг нь индианы "gweduc" гэсэн дуудлагатай үгнээс гаралтай. Америкийн уугуул оршин суугчид гүнзгий шигдсэн байдалтай олддог хачин содон хэлбэртэй дунгуудыг qweduc гэж нэрлэдэг байжээ. Харьцангуй жижгээс авахуулаад 20 см хүртэл хэмжээтэй эдгээр хясаануудын дээр урт хүзүү юмуу зааны хошуу шиг зүйл бий.
Энэ гуурс гэж хэлж болохоор ясны хэсгийг эдгээр дунгууд хөдлөх, амьсгалах, хооллох, үржих гээд маш олон зорилгоор ашигладаг.
Яг л хоёр иш шиг энэ хоёр гуурс нь усыг шүүж, нялцгай биетэнг ялгаж авахад нь гуидак-т зайлшгүй шаардлагатай. Ус нэгээр нь орж, нөгөөгөөр нь шүүгдэж гарна. Гуурсны урт нь ойролцоогоор нэг метр гарантай байдаг. Гэхдээ хоёр метр гуурстай хясаа ховор боловч тааралддаг.
Эдгээр дунгууд нь дэлхий дээрхи хамгийн урт настай амьтдын нэг юм. Ойролцоогоор 146 жил амьдардаг бөгөөд одоогоор олдоод байгаа хамгийн өндөр настай нь 160 насалсан дун юм. Ийм урт насалдгийн учрыг нь хоёр янзаар тайлбарлаж болно. Эхнийх нь идэвхи багатай бодисын солилцоо, хоёр дахь нь байгаль дээрхи идэвхитэй дайсагнагч амьтан байдаггүйд оршино.
Энэ дунд гэмтэл учруулж чадах махчид бол жижиг акулууд болон усны минж юм. Тэд түүнийг далайн элснээс татан гаргаж чаддаг. Мөн гуидакийн ил гарсан гуурсруу довтолж мэдэх далайн одыг түүний дайсны тоонд оруулж болно. Зуу гаруй жил амьдрахдаа эмэгчин гуидак хясаа усан дотор хэдэн тэрбум өндөгч ялгаруулдаг байна.
Усны махчин амьтдаас зугтахын тулд байнгын хөдөлгөөнд байх шаардлагатай байдаг бусад төрлийн хясаануудаас ялгаатай нь элсэнд толгойгоо шигтгэж, нэг байрлалдаа бүх насаараа байж чаддаг. Тэндээ эдгээр хясаанууд нь өлсгөлөн хавч, могой загас, налим–аас айх аюулгүй байдаг.
Хясааны гуурс нь усны гадарга дээр ил гарсан тохиолдолд далайн одны анхаарлыг татах магадлалтай. Ийм гуурстай гуидакруу далайн од заавал довтолдог. Гэхдээ далайн од довтолгоогоо яаравчлах шаардлагатай. Учир нь гуидак гуурсаа ядах юмгүй хурааж орхино. Яг л яст мэлхий дуулгандаа толгойгоо нуудаг шиг. Ийм учраас хясаанууд байгаль дээр 100-150 жил насалдаг байна.
Гуидак бол урт наслалтаараа яст мэлхийний дараа ордог амьтан юм. Тиймээс энэ дунгийн ясны гадаргуйн дээр тулгуурлаж, эрдэмтэд Дэлхийн цаг уурын өөрчлөлтийг судлахыг оролдож байгаа.
Гуидакууд үл хүрэлцэх аргаар үрждэг. Жилд хэд хэдэн удаа. Тэр дундаа өвлийн сүүл юмуу хаврын эхээр үржилд орно. Эрэгчингүүд нь усанд эр эсийн нягт бөөмийг ялгаруулдаг нь эмэгчнүүдэд үр хүртээдэг байна. Харин үр тогтсон эмэгчин усанд хэдэн сая өндөг ялгаруулна.
Ердөө 48 цагийн дотор бяцхан өндөгнүүд бөх хясаагаар бүрхэгдсэн хоёр гуурстай дун болж хувирах бөгөөд хэдэн долоо хоног өнгөрөхөд ёроолд очиж, элсэнд толгойгоо нууна.
Эргийн элснээс цухуйх гуидакийн гуурсыг олж илрүүлэх тийм ч амаргүй.
Гэхдээ нэгэнт хүний нүдэнд өртсөн гуидак бултаж зугтах юмуу, элсэнд улам гүн шигдэж чадахгүй. Нэг л байрандаа насаараа оршиж, элсэнд нэг метр орчим гүн байрладаг энэ хясаа махчин амьтдын хоол болдоггүй. Харин хүн бол өөр хэрэг.
Гуидактэй төрөл нэгтэй өөр хясаанууд Аргентинаас Шинэ Зеланд болон Япон хүртэлх эргээр олддог. Гэхдээ Хойд Америкийг захалсан номхон далайн эргээр хамгийн олноороо байдаг.
Харин тэднийг ингэж ангуучилдаг юм байна.
Хэрэв “амьсгалаа түгжих” хэлбэрээр ангуучлах гэж байгаа бол 2-уулаа байсан нь дээр.
Энэ хясааны мах нь их хатуу бөгөөд амтаараа “далайн чих”-тэй төстэй (чих шиг хэлбэртэй дун). Заримдаа гуидакийг АНУ-д бэлтгэн боловсруулдаг. Тэд гуидакийн дотор талыг хэсэг хэсгээр нь хэрчиж, нүдээд, цөцгийн тосонд сонгинотой шардаг. Гуидакийн гол хэрэглэгчид нь япон болон хятадууд юм. Япончууд гуидакийг “муругай” гэж нэрлэдэг. Тэд гуидакийг яснаас салгаад, дотор эрхтнийг нь хаяж, махыг нь нарийхан хэрчээд сасими-д түүхийгээр нь хийдэг.
Япон, Хятад, Тайванчууд гуидакийг өргөн хэрэглэнэ. Сашими хийхэд өргөн хэрэглэдэг бөгөөд жажлахад шаржигнадаг байдал, хурц амтаараа сайшаагддаг.
Дунг буцалж буй усанд 6 секунд байлгана. Дараа нь гаднах хальсыг
нь аваад, хясаа болон дотор гэдэснээс нь ялгаж авна. Маш хурц иртэй
хутгаар нарийхан, тунгалаг хэсгүүдэд хэрчинэ. Ингээд шар буурцагны
соусанд дүрж, давсалсан цагаан гаа, васаби-тай хольж иднэ. Гуидикийг
хүнсэндээ хэрэглэвэл эр хүний чадвар сайжирдаг гэж үздэг.
Мөн гуидакийг ферм-д үржүүлдэг.
Энэ чинь л нарийн идээнд дурлагчийн мөрөөдөл шүү дээ.
Гуидакийг идэхдээ хүртэл хүндлэх хэрэгтэй. Учир нь Дэлхий дээр зөвхөн яст мэлхий л тэднээс урт насалдаг.
Ийм аварга гуидак олдож байсан эсэхийг мэдэхгүй юм. Ямартай ч ийм зураг байдаг.
Гуидакийн хясаан дээр жил бүр шинэ цагариг үүсдэг. Модны тойрог шиг.
Далайн эргээр явж байхад олдож мэдэх дундаж хэмжээтэй гуидак нь ихэвчлэн
тан шиг 25-50 настай байх нь элбэг. Хэрэв та мөн адил 25-50 настай бол
олсон тэр гуидак тань танаас харьцангуй бага туршлагатай гэдэгт
итгээрэй. Учир нь тэрээр ганцхан газартаа насаараа амьдардаг. Харин та
аялалд гарч, туршлага хуримтлуулж байгаа учраас л түүнийг олсон байна
шүү дээ.