Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Чихрийн ихэнхи хэсгийг халуун орнуудад ургадаг чихрийн нишингэнээс гаргаж авдаг билээ. Дэлхийн оршин суугчид жил бүр 240 сая тонн давсыг үйлдвэрийн болон хүнсний хэрэгцээний зориулалтаар олборлодог ажээ. Энэ фото сурвалжлагаараа чихрийг хэрхэн үйлдвэрлэж, давсыг дэлхийн өнцөг булан бүрт яаж олборлодогыг харуулах болно.
1. Перу, Марас хотоос холгүй байдаг давсны дэнж. 2012 оны 8 сарын 29. (Janine Costa/Reuters)
2. Тайланд, Сарабури муж. 2012 оны 5 сарын 9. Чихрийн нишингэний зүсэгдсэн иш. Тайланд чихэр экспортлолтоороо дэлхийд хоёрт ордог ажээ. (Dario Pignatelli/Bloomberg)
3. 2012 оны 9 сарын 26. Немоконы давсны уурхай. Энэ уурхай нь Колумбын жуулчдын очдог хамгийн алдартай газар ажээ. (Jose Miguel Gomez/Reuters)
4. Коста-Рика. Гуанакаст мужийн давсны уурхай дээр ажилчин хоолны давс гаргаж авахын тулд намгаас авсан усыг ширгээж байна. 2013 оны 4 сарын 11. (Jeffrey Arguedas/EPA)
5. Индонези. Бима хотын ойролцоо орших Palibelo тосгоны давсны цөөрөм. 2012 оны 11 сарын22. (Beawiharta/Reuters)
6. Пакистан. Дэлхийд томоороо хоёрт ордог Khewra давсны уурхайн хажууд давсан тоосгоор барьсан сүмд мөргөл үйлдэж байна. Khewra нь Пакистаны хамгийн эртний давсны уурхай бөгөөд жил бүр ойролцоогоор 250 мянган жуулчид очдог байна. 2013 оны 4 сарын 20. (Omer Saleem/EPA)
7. 2012 оны 8 сарын 24. Хорват. Нин хотоос холгүй орших давс чанах газрын ажилчин далайн давсны талстыг өөрөөр хэлвэл “давсан цэцгийг” үзүүлж байна. Цэцэгний дэлбээтэй адил давсны цас далайн усны гадаргуу дээр үүсдэг. Цасыг гар аргаар шигшүүрийн тусламжтайгаар цуглуулж авдаг байна. Энэ төрлийн давс нь килограмм нь 50 евро хүрдэг байна. (Hrvoje Polan/AFP/GettyImages)
8. Герман. 2012 оны 10 сарын 9. Платлингийн чихрийн үйлдвэрийн яндангаас гарч буй утаа. (Armin Weigel/AFP/GettyImages)
9. Желалабадын ойролцоох үйлдвэрт энэ афган хүн уламжлалт амттанг хийж байна. 2012 оны 11 сарын 25. (Noorullah Shirzada/AFP/Getty Images)
10. Уганда. Лугази хот. 2013 оны 1 сарын 29. “Eco Fuel Africa” үйлдвэрт модны нүүрсийг үйлдвэрлэхэд хэрэглэдэг үнсийг гаргаж авахын тулд чихрийн нишингийн хаягдлыг шатааж байна. (Michele Sibiloni/AFP/Getty Images)
11. Флиппин. Пангасинан муж. Давсны цөөрмийн ажилчин. 2013 оны 5 сарын 6. (Aaron Favila/Associated Press)
12. Эмэгтэй ашигласан шороог хаяж байна. Бенин. Djegbadji хот. 2013 оны 1 сарын 11. Хууль бусаар давс олборлогчид өөрийн оршин суугаа газрын ойролцоох хөрсний дээд давхрагыг авч ууссан давсыг нь угааж авахын тулд усаар зайлж, дараа нь усыг нь ширгээдэг байна. (Sunday Alamba/Associated Press)
13. Камбож. Туол. Чихэр гаргаж авдаг дал модны шүүсийг авч явна. (Heng Sinith/Associated Press)
14. Нутгийн фермерүүд тариан талбай дээр чихрийн нишингэ тайрч байна. Камбож. Прейвэнг муж. 2012 оны 9 сарын 1. (Heng Sinith/Associated Press)
15. Хорват. Стон. Давсны уурхай дээр ажилчин давстай вагоныг түрж явна. Стоны давсны уурхай бол газар дундын тэнгис дэхь хамгийн эртний уурхай юм. 2012 оны 7 сарын 31. (Antonio Bronic/Reuters)
16. Куб улс. Яроны чихрийн үйлдвэрийн ажилтан чихрийн нишингэний шүүсний гаралтыг тохируулдаг хаалтыг эргүүлж байна. 2012 оны 9 сарын 8. (Franklin Reyes/Associated Press)
17. Бүгд Найрамдах Доминикан Улс. Лас Салинас дахь давсны уурхайд ажиллаж буй хүмүүс. 2012 оны 7 сарын 28. Лас Салинасын уурхай нь Испаны колоничлолын үеэс л алдартай ажээ. Энд ажилладаг хүмүүс сард ойролцоогоор 150 доллар авдаг байна. (Ricardo Rojas/Reuters)
18. Палибело тосгонд байдаг давсны цөөрөм дундуур явж буй ажилтан. Индонези. 2012 оны 11 сарын 22. (Beawiharta/Reuters)
19. Мали. Сирибала хот. Чихрийн нишингийн талбай дээр ажиллаж буй хүмүүс. 2013 оны 1 сарын 24. (Joe Penney/Reuters)
20. Фермийн эзэн илжигээр чихрийн талбай дундуур явж байна. Мексик. Нуэва Херусален хот. 2012 оны 9 сарын 26. (Alan Ortega/Reuters)
21. Чихрийн нишингэ огтолж буй эмэгтэй. Никарагуа. Манагуа муж. Монтелимарын чихрийн үйлдвэр. 2012 оны 12 сарын 31. Никарагуа нь жилд 1.5 сая тонн чихэр үйлдвэрлэхээр төлөвлөж байна. (Oswaldo Rivas/Reuters)
22. Өөрийн гэртээ бор чихэр бэлдэж буй эр. Пакистан. Пешавара . 2012 оны 11 сарын 6. (Fayaz Aziz/Reuters)
23. Сальводар. Tepetitan дахь чихрийн үйлдвэр. Шүүгээгүй чихрийн хэрчмүүд. 2012 оны 2 сарын 26.(Juan Carlos/Bloomberg)
24. Перу. Куско муж. Марас хотхоноос холгүй орших давсны дэнж. Шуудайтай давс зөөж буй ажилчин. 2012 оны 8 сарын 29. (Janine Costa/Reuters)
25. "Rio Tinto Group" концерны давсны уурхайн замын уулзвар. Австрали. Дампьер. 2012 оны 8 сарын 20. (Carla Gottgens/Bloomberg)
26. Чихрийн нишингээ хурааж байгаа нь. Япон. Окинава. Йомитан суурин. 2012 оны 2 сарын 24. (Tomohiro Ohsumi/Bloomberg)
27. Сидоаржо дахь тариан талбай дээр чихрийн нишингэ хурааж буй ажилчин түр амарч байгаа нь. Индонези. 2012 оны 9 сарын 19. (Sigit Pamungkas/Reuters)
28. Давсны уурхайн ажилчин давсыг шинжлэхээр дээж авч байна. Швейцарь. Вех хот. 2012 оны 12 сарын 4. (Denis Balibouse/Reuters)
29. Уганда. Энэ хүн Катва нуурын ёроолоос олборлосон галитаг зөөж байна. 2013 оны 1 сарын 29. (James Akena/Reuters)
30. Уганда. 2013 оны 1 сарын 29. Катва нуурын ёроолоос чулуун давсыг олборлогч. (James Akena/Reuters)