BMW-ийн шинэ концепт

Автомашины компаниуд нэг нэгнээсээ өрсөн шинэхэн концептуудаа танилцуулсаар л байна. Энэ удаад BMW-ийнхэн Детройтод болсон Олон Улсы автомашины үзэсгэлэнгийн үеэр “BMW 4-Series Coupe Concept”-ийг танилцуулжээ.
BMW-ийн шинэ концепт

Шинэхэн загварынх нь гадаад хэв маяг нь ерөнхийдөө 3 Series-тэй ойролцоо юм. BMW-ийхэн машиныхаа хэлбэр хэв маягийг хадгалж үлдсэн бөгөөд үүнээс гадна урд тал болон хойд талыг нь шинэчилжээ. 20 дюйм хэмжээтэй дугуйны дисктэй.



Тиймээс BMW-ийн шүтэн бишригчдэд шинэ загвар нь илүү таалагдах болов уу.





BMW нь дөрвөн хувилбартай байх юм байна.
- 428i болон 428xi нь 2.0 мотор бүхий 240 морины хүчин чадалтай V4 хөдөлгүүртэй байх аж.
 - 435i болон 435xi нь 3.0 мотор бүхий 300-315 морины хүчин чадалтай V6 хөдөлгүүртэй юм байна.

Харин BMW M4 загварт нь 6 цилиндрийн 450 морины хүчин чадалтай дизель хөдөлгүүрийг тавих гэнэ.





Машины дотоод чимэглэлийн талаас дурьдвал хар болон бор арьсан суудлын бүрээстэй бөгөөд сүлжмэл аяганы тавиур болон хивстэй юм байна.







Хэмжээний хувьд 3 Series-ийг бодвол 17 мм урт 15 мм өргөн бөгөөд 2810 мм дугуйны суурьтай байх юм байна. Тиймээс BMW 4-Series нь 4641 мм урт, 1826 мм өргөн болжээ.



BMW 4-Series Coupe-ыг 2013 оны 7 сараас Мюнхенд худалдаалж эхлэх бөгөөд 2014 оны 6 сар хүртэл худалдаа үргэлжлэх юм байна.


































































Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()