Жишээ нь гар утсанд зориулсан интернэтийн үйлчилгээг авснаар дараа сард дахин үнэ төлбөргүй ашиглах, Samsung S4 болон Sony Xperia Z утсыг худалдан авахад Samsung E1200 утсыг бэлгэнд авах, автомат худалдааны машинаас 500 төгрөгөөр Pepsi болон Cola ундаа, 450 төгрөгөөр Cникерс авч, Mobixpress үйлчилгээнд шинээр бүртгүүлсэн харилцагч бүрт анхны үйлчилгээ хийх боломжийг олгон дансанд нь 1000 төгрөгийн бонус олгож, Улуснэт ХХК халаасны wifi төхөөрөмжөө зөвхөн энэ өдрүүдэд хямдралтай үнээр борлуулан, Mobixpress-ээр төлсөн өрхийн интернэтийн 1 сарын эрхэд дахин 1 сарын урамшуулал өгч, орон даяар 3.5G сүлжээгээ нэвтрүүлсэн баяраа хэрэглэгчидтэйгээ үнэхээр хуваалцаж байгаагаа харуулж байлаа.
Экспогийн 2 дахь өдөр зохиогдсон Мобикомын танилцуулга арга хэмжээнд хүрэлцэн ирэх гэсэн хүмүүс энэ өдөр үзэсгэлэнгийн талбайг дүүргэв. Өглөөнөөс эхлэн өнгө өнгийн шаар барьсан роликтой хүүхдүүд гулгаж, Мобикомын павильоноос худалдан авалт хийсэн хэрэглэгчдийн дундаас 1 хүн S4 хожих учраас хүн бүр л азтан болохыг хүсэж байсан нь мэдээж. “Алтан ураг” хамтлагийг тэд урьжээ. 5-р сарын 7-нд болсон S4-ийн нээлтийн үеэр “Алтан ураг” үндэсний хөгжимтэй Samsung-ийн Ringtone-ийг хослуулан тоглосон гайхалтай аялгуугаа энэ үеэр амьдаар нь толилуулсан. Дараа нь шаартай хөгжилтэй уралдаан зохиогдож, түрүүлсэн нэг хүн Samsung E-1200 гар утас бэлгэнд авлаа. Мобикомын уралдаанд оролцсон хүн бүр гарын бэлэг, мягмар гарагт тохирол нь гарах S4 утасны эзэн болох боломжтой нэгжийн картууд авсан бол S4 утсыг Мишээл экспогийн танхимд сим картаа сэргээлгэсэн нэгэн залуу хожиж, бөөн баяр харьсан билээ. Гэхдээ бусад хүмүүст ч гэсэн боломж бий. Долоо хоног бүр 7 S4 утасны эзнийг тодруулах урамшуулал үргэлжилж байгааг Мобикомын ажилчид зөвлөсөөр байсан юм. Мишээл экспо дахь хамгийн том хонжворуудыг Мобиком өгснийг хүн бүр шагшин ярьж байсан билээ.
Өрхийн хэрэгцээнд зориулсан интернэтийн хамгийн өндөр хурд болох 50 Mbps-ийг зөвхөн Мобиком санал болгож байгаа ажээ. ICT expo-2013 дэх тус корпорацийн павильоны Мобинетийн хэсэгт дээрх өндөр хурдыг мэдрүүлэх smart tv байрлуулж, сонирхолтой видео, кино, клипийг гаргаж байлаа. 50 Mbps хурд бүхий интернэттэй болчихвол цаг хугацаагаа хэмнэнэ гэдэг нь ойлгомжтой бөгөөд ийм хурдтай интернэттэй болсноор таван мегабит файлыг ердөө ганцхан секундэд татна. Мобинет ХХК “Гэрээр дүүрэн интернэт” урамшуулал зарлаж шинэ хэрэглэгчдэдээ 5 Mbps хурдтай интернэтийг эхний сард ердөө 16500 төгрөгөөр авах боломжийг олгож байгаа юм байна. Төлбөрөө гурван сараар хийвэл дахин нэг сарын эрх, төлбөрөө 6 сараар төлбөл хоёр сарын эрх, дээр нь Wi-Fi router бэлгэнд авах ажэээ. Гэртээ Wi-Fi орчин үүсгэж гэр бүлийн бүх гишүүд компьютер, гар утас, таблет, ipad-аараа интернэтэд ороход асуудалгүй болжээ. Мөн интернэтийн нэг сарын төлбөрөө ICT expo-2013-д очин MobiXpress-ээр төлснөөр дараа сард тухайн багцаа үнэгүй ашиглаж байлаа. Түүнчлэн авсаархан бас хүчирхэг гэсэн тодотголтой оффис, гудамж, гэр, машин гээд хаана ч интернэт орчныг бий болгох халаасны Wi-Fi төхөөрөмжийг 175.000 бус 155.000 төгрөгөөр худалдан авах боломжийг “Мишээл экспо”-д бүрдүүлжээ.
Мобиком корпораци албан ёсоор борлуулж байгаа дэлхийн зах зээл дээрх шилдэг утаснуудаа энд байрлуулсан байв. Үзэсгэлэнгийн 5 өдөр “Samsung Galaxy S4”, “Sony Xperia Z” гар утсыг худалдан авбал “Samsung e1200” загварын утсыг бэлгэнд авах боломжтой юм билээ. Хамгийн сонирхолтой нь энд удахгүй нээлтээ хийх Nokia Lumia 920 гар утсыг байрлуулсан нь залуусыг хуйлруулж байсан. Windows 8 үйлдлийн системтэй, word, excel, power point зэрэг програмыг ажиллуулах боломжтой, шар, улаан гээд содон өнгөтэй болохоор үнэхээр өвөрмөц харагдаж байлаа.
Цахим хэтэвч моодонд оржээ. Зах зээлд нэвтрээд гурван жил болж буй Цахим хэтэвч буюу “MobiXpress” үйлчилгээний хэрэглэгчид үзэсгэлэнгийн үеэр хамгийн баяртай байсан. MobiXpress-ийг гар утсандаа суулгаж, таны дугаараар давхар данс үүсэх бөгөөд тэрхүү дансаараа өөрийн болон бусдын дугаарыг нэгжээр цэнэглэх, ярианы төлбөрөө хийх, интернэт, ярианы карт болон хэрэглээний төлбөрөө төлөх, гэрээт хамтрагчид хандсанаар мөнгө шилжүүлэх, орлого, зарлага хийх болон бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авсан төлбөрөө гар утаснаасаа төлөх гээд санхүүгийн бараг бүх л төлбөр тооцоог хийх боломжтой. Дараа төлбөрт хэрэглэгчид 2сар дараалан төлбөрөө MobiXpress-ээр хийвэл гурав дахь сарын суурь хураамж 50% хөнгөлөгдөж байгааг энэ үеэр танилцуулж байсан. Бас Ulusnet-ийн 30 хоногтой карт худалдан авбал нэмж долоо хоногийн картыг бэлгэнд авах урамшуулал зарлажээ. ICT expo-2013 болж буй өдрүүдэд шинээр MobiXpress-ийн хэрэглэгч болсноор дансандаа 1000 төгрөгтэй болсон хүмүүс автомат худалдааны машинаар үйлчлүүлж, сэтгэл хангалуун байгаа харагдав. Мобикомынхон өөрсдөө Vending машин гэх юм билээ. Ер нь бол автомат худалдааны машин. Үзэсгэлэнгийн үеэр Vending-ээр борлуулж байгаа бүх бүтээгдэхүүнийг тал үнээр нь авах боломжтой байлаа. Дэлгүүрт 1000 төгрөгөөр борлуулагддаг лаазтай ундаануудаг эндээс 500 төгрөгөөр авах хүмүүс оочер дараалал үүсгэж байсан юм.
Мобиком корпораци Монголын програм хөгжүүлэгчдийн дунд уралдаан зарласнаа экспогийн үеэр зарлалаа. Тус корпорацийнхан Монголд анх удаа програмын нээлттэй хөгжүүлэлтийг бий болгохоор зорьсны эхний алхам нь “Open API-contest” аж. Уралдаанд оролцох хүсэлтэй програмистууд ухаалаг гар утасны програм бичих бөгөөд оролцогсдыг долдугаар сарын 1-нд шалгаруулахаар төлөвлөжээ. Тэмцээнд хоёр байр шалгаруулах агаад нэгдүгээр байрын эзэн “Samsung Galaxy S4”, удаах нь “Sony Xperia Z”-тэй харих гэнэ.
Програм хөгжүүлэгчийн зохиосон аппликэйшн тухайн хүний өөрийнх нь өмч гэдэг нь мэдээж. Хүсвэл түүнийгээ хэрэглээнд нэвтрүүлэхэд нь “Мобиком”-ийн туслах хүсэлтэй байгааг хариуцсан мэргэжилтнүүд ярьж байсан. Уралдаанд ийм төрлийн програм байх ёстой гэсэн шалгуур үгүй, сэдэв нь нээлттэй, зөвхөн нэг шаардлага тавьж байгаа нь “Мобиком”-ийн API-гаас хамгийн багадаа нэгийг нь ашигласан байх ёстой ажээ.
Мишээл Экспо төвд үргэлжилж байгаа ICT expo-д очин Мобикомын павильоноор ороод гараарай.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.