“Дуулиан-2020”-д “Саммит” компанийн ивээн тэтгэсэн 24 дүгээр сургуулийн хөлбөмбөгчид тэргүүлэв

2013-05-20, 19:06
6,494
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх "Дуулиан-2020" тэмцээний 2013 оны улирлын тоглолт өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хотын 54 сургуулийн 202 баг хөвгүүдийн дөрөв, охидын хоёр, нийт зургаан насны ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс "Саммит компьютер технологи” ХХК-ийн ивээн тэтгэсэн 24 дүгээр сургуулийн Д.Нанжид дасгалжуулагчтай баг тамирчид өндөр амжилттай оролцлоо. Тус сургуулийн хөлбөмбөгийн шигшээ баг уламжлал ёсоор хөвгүүдийн дөрвөн насны ангилалд хүч үзсэнээс 11 хүртэлх насны баг алт, 15 хүртэлх насны баг мөнгөн медаль хүртсэн юм.
“Дуулиан-2020”-д “Саммит” компанийн ивээн тэтгэсэн 24 дүгээр сургуулийн хөлбөмбөгчид тэргүүлэв

Энэ жилийн тэмцээний хөвгүүдийн ангилалд хоёр насны багаа шигшээ тоглолтод шалгаруулсан ганц сургууль байсан нь "Саммит компьютер технологи” ХХК-ийн ивээн тэтгэсэн 24 дүгээр сургууль байв.



Мөн 24-р сургуулийн 11 хүртэлх насны ангиллын багийн ахлагч Батбаатарын Энхжаргал 35 гоол хийсэн амжилтаар мэргэн буучаар шалгархын сацуу "Дуулиан-2020" тэмцээний шилдгийн шилдэг тоглогчоор шалгарсан бол 24 дүгээр сургуулийн тоглогч Өлзийн Төрбилэгт 15 хүртэлх насны ангиллын шилдэг тоглогчоор мөн шалгарч “Саммит” компанийн гарын бэлэгийг хүртсэн юм.



“Саммит” компани нь 24 дүгээр сургуулийг багийн 2007-2008 оны буюу “Дуулиан-2020” тэмцээний хоёр дахь улирлаас өдгөөг хүртэл ивээн тэтгэж буй. Энэхүү итгэл найдварыг тус сургуулийн баг тамирчид алдалгүй тоглож, тэр цаг мөчөөс хойш гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ.



































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.