Баячууд юу сонирхож, мөнгөө хэрхэн зарцуулдаг вэ?

Баян тансаг, хангалуун амьдрал мөрөөддөггүй хүн гэж энэ дэлхий дээр ховор биз ээ. Хүн бүр тансаг том байшин, усан сан, чамин хувцас, машин мөрөөддөг. Үүнээс болоод л дэлхий дээр томоохог асуудлууд тулгардаг. Хэрвээ танд эд хөрөнгө, мөнгө хангалттай байдаг бол та юу хүсч мөрөөдөж, мөнгөө ямар зүйлд зарцуулах бол?... Тэгвэл эдгээр саятан, тэрбумтан хүмүүс юу хийдэг тухай сонирхолтой фактыг уншицгаая.
Баячууд юу сонирхож, мөнгөө хэрхэн зарцуулдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Жоселин Вайлденстен
Швейцарийн гоо үзэсгэлэн бүсгүйчүүдийн нэг болох Жоселин Вайлденстен (Jocelyn Wildenstein) нь тэрбумтан Алека Вайлденстентай гэрлэсэн байна. Харин тэрээр тэрбумтан нөхөртөө таалагдахын тулд хэд хэдэн удаа гоо сайхны хагалгаанд орж, нүүрээ муур мэт болгон өөрчилжээ. Гэвч эхнэрийнх нь шинэ хэв маяг түүнд таалагдаагүй бололтой тэрээр 1997 онд Оросын модель гэх 19 настай бүсгүйтэй явж эхэлсэн байна. Ингээд гэр бүлийн хосууд салах болсон бөгөөд салахдаа Жоселин 2,5 тэрбум долларын нөхөн төлбөр авсан аж. Үүнээс гадна түүний тэрбумтан нөхөр 13 жилийн турш хуучин эхнэртээ жил бүр 100 сая доллар өгөх болсон байна. Харин шүүгчид Жоселиныг энэ мөнгийг дахин гоо сайхны хагалгаанд хэрэглэхийг хоригложээ. Түүний одоогийн найз залуу 20 насаар дүү гэнэ.



2. Роберт Кларк Грэм
Грэм бол хагардаггүй шилний линз хийсэн алдарт эрдэмтэн билээ. Тэрээр 1980 онд эр бэлгийн эсийн сонгох боломжийг нээж Нобелийн шагналыг хүртэх зорилгыг тавьж байжээ. Харамсалтай нь тэрээр Нобелийн шагнал хүртэж чадаагүй бөгөөд нас тогтсон эрчүүдийн бэлгийн эсийг цуглуулах зорилготой байсан боловч хүмүүс төдийлөн зөвшөөрөөгүй байна. Энэ саналыг ганцхан хүн хүлээж авсан бөгөөд тэр нь физикийн салбараар Нобелийн шагнал хүртэж байсан Уильям Шокли байжээ. Тухайн үед Шокли 70 настай байсан байна. 1997 оны 2 сард Грэм 90 насандаа усанд орж байхдаа халтирч унаад амь үрэгджээ. Үүнээс хойш энэ үйл ажиллагаа хаагдсан болов уу. Харин үүний ачаар 217 хүүхэд энэ хорвоо дээр мэндэлсэн хэмээн үзэж байсан байна.



3. Марк Цукерберг
Ид цэцэглэж буй залуу насандаа тэрбумтан болсон гэхэд Марк Цукерберг үнэхээр даруухан нэгэн. Харин 2011 онд тэрээр нэгэн хачирхалтай мэдэгдлийг Facebook-ээр хийсэн байна. Тэрээр дахиж мах идэхгүй гэсэн бөгөөд зөвхөн өөрийн гараар агнасан агнуурын махыг л иднэ гэжээ. 2011 оны хавар тэрээр “Би дөнгөж сая гахай болон ямааг алчихлаа” -хэмээн Facebook хуудаснаа бичжээ. Гэвч энэ байдал төдийлөн удаан үргэлжлээгүй бөгөөд 2012 оноос эхлэн тэрээр дэлгүүрээс мах худалдан авах болсон байна.



4. Жефф Безос
Amazon.com-ын үүсгэн байгуулагч Жефф Безос 20 тэрбум орчим долларын хөрөнгөтэй. Хүүхэд байхаасаа эхлэн тэрээр механикийн тал дээр авъяастай нэгэн байсан бөгөөд цахилгаанчин болон мэдээлэл технологийн салбарт зэрэг цолтой болсон байна. Харин 10 жилийн дараа тэрээр "Blue Origin" компанийхаа тусламжтайгаар сансрын нислэгийн хүлгүүдийг сонирхож эхэлжээ. Өнгөрсөн сард Безос 42 сая долларыг Сьерра Диабло-д хийгдэх 10,000 настай цаг хийхэд хөрөнгө оруулалт хийсэн байна.



5. Каэтана Фитц - Жеймс Стюарт Албийн 18-р гүнгийн эхнэр

85 настай гүнгийн эхнэр 5 тэрбум долларын эд хөрөнгөтэй юм байна. Харин тэрээр 2011 онд 61 настай Диес Карабантестай гэрлэх болсон боловч энэ гэрлэлтийг нэлээд хүмүүс эсэргүүцэж байжээ. Харин Каэтана энэ гэрлэлтийг эд хөрөнгөтэй ямар ч холбоогүй гэдгийг батлахын тулд бүх хөрөнгөө 6 хүүхэддээ хуваан өгч эд хөрөнгөөсөө татгалзсан байна.



6. Ховард Хьюз
Нефт олборлолтын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн өв залгамжлагч Хьюз эд хөрөнгөө кино урлагт зориулсан анхны хүн юм. Үүнээс гадна тэрээр "Hughes XF-11" туршилтын хүлгийн нисгэгч хийж байсан бөгөөд нислэгийн үеэр осолдсон байна. Ослын дараа тэрээр нэг хэсэгтээ харанхуй өрөөнд сууж усанд оролгүй шилтэй уснаас биеэ угааж шоколад, тахиа идэж, сүү ууж амьдарч байжээ. Харин ослын жилийн дараа тэрээр "RKO Studios"-ыг нээсэн боловч ой санамжаа бараг алдсан учир огт очиж байгаагүй байна. Ховард нь "Даянч" болсон бөгөөд ганцаараа нэг өрөөнд сууж маш их өвчин шаналалд автаж байсан бөгөөд энэ нь өвчин намдаах эмэнд түүнийг донтуулжээ. Тэрээр 1976 онд нас барсан бөгөөд хурууны хээгээр нь л түүний цогцсыг мөн болохыг тогтоож байсан байна.



7. Питер Тиль
Питер Тиль маш олон төсөлд оролцож байсан. Тэрээр PayPal-ын хамтран эзэмшигч, Facebook-ийн хөрөнгө оруулагч юм байна. Гэхдээ түүний хамгийн гол зорилго нь өвөрмөц, сонирхолтой техник технологийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх явдал аж. Түүний сонирхолд хиймлээр оюуны чадварыг хөгжүүлэх, үхэшгүй мөнхийн амьдрал, арал дээрх хөвөгч хотууд гэх мэт зүйлс багтдаг бөгөөд тэрээр энэ бүх зүйл бидний ирээдүйн амьдралд зайлшгүй хэрэгтэй хэмээн үздэг байна.



8. Роберт Дарст
Мөнгөтэй байхад хүн амины хэргээс ч мултарч болно гэдгийг харуулсан бодит жишээ бол энэ явдал юм. Үл хөдлөх хөрөнгийн хаан Сеймур Дарст-ын хүү Роберт долоон настай байхдаа ээжийгээ байшингийнхаа дээврээс үсэрч амиа хорлож байх үед нь гэрч болж байжээ. Харин 1982 онд түүний эхнэр Кэтлин ор сураггүй алга болжээ. Эхнэрийг нь эрэн сурвалжилсан боловч огт юу ч олж чадаагүй байна. Ингээд 2000 онд Робертийн найз бүсгүй болох Сьюзан Берманыг гэртээ буудуулсан байхад нь олжээ. Цагдаагийнхны таамаглаж байгаагаар Робертийн найз бүсгүй Сьюзан Берман түүний алга болсон эхнэрийн талаар ямар нэгэн зүйл олж мэдсэн байх магадлалтай гэнэ.

Харин Роберт найз бүсгүй нь үнэнийг илчлэхээс айж түүний амийг хороосон байж болох юм. Гэтэл 2001 онд Робертийн хөрш болох өвгөний цогцсыг Техасын Галвестоны тохойд хөвж байхад нь олжээ. Ингээд Робертийг баривчилсан боловч тэрээр барьцаа төлж суллагдсан байна. Ийнхүү суллагдсаныхаа дараа Роберт Пенсильван явсан боловч супермаркетаас хавчуургатай талх, шархны лент хулгайлж байгаад  баригджээ. Тухайн үед түүний халаасанд 37,500 доллар байсан байна. Роберт хамгийн алдарт өмгөөлөгч болох Дик ДеГуэриныг хөлслөн авсан бөгөөд түүнийг хүн амины хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж суллажээ. Одоо тэрээр Нью-Йоркт амьдарч байгаа бөгөөд Робертийн шинэхэн хөршүүд түүнээс нэлээд эмээдэг бололтой.



9. Ингвар Кампрад
Гэр ахуйн тавилгын IKEA брэндийг үүсгэн байгуулагчдын хамгийн баян хүн бол Ингвар Кампрад юм. Үүнээс гадна тэрээр маш нарийн тооцоотой, хэмнэлттэй нэгэн юм байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэр 20 жилийн өмнөх Вольво унаж, ресторанаас давс, перец хулгайлдаг гэнэ. Мөн түүний бизнесийг 1940 оны эхээр Европ даяар өрнөөд байсан фашистын эсрэг хөдөлгөөнтэй ихээн холбож үздэг байжээ. Энэ үед Кампрадын хамгийн гол нууц нь түүний эд хөрөнгө байсан юм. Харин IKEA-г татвараас зайлахын тулд үүсгэн байгуулсан гэх яриа ч бий. Гэхдээ зул сарын хямдралыг тэсэн ядан хүлээдэг хүн дэлхийн баячуудын тоонд багтах болов уу.



10. Клайв Палмер
Австралийн бизнес магнат болох Клайв Палмер нь хачирхалтай, сонин содон зүйл сэтгэдэгээрээ ихэд алдартай. Тэрээр "Mineralogy" хэмээх металл олборлолтын байгууллагын захирал бөгөөд 2012 онд Гринписын байгаль орчин хамгааллын байгууллагын эсрэг боссон байна. Түүний үзэж байгаагаар энэ байгууллага Австралийн уул уурхайн олборлолтыг үгүй хийх зорилготой байгаа гэнэ. Мөн тэрээр Титаникийг дахин бүтээх зорилготой байгаа бөгөөд энэ зорилгоо 2016 он гэхэд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй аж. Харин Титаник II-т орчин үеийн өдөр тутмын хэрэглээ болсон зурагт, интернэт гэх мэт зүйл байхгүй бөгөөд зочдыг ангилан хуваах юм байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()