Хятад иргэн Maserati-гаа эвдэлж, эсэргүүцлээ илэрхийлжээ

Хятадын нэгэн иргэн 420 мянган долларын үнэтэй "Maserati"-гаа эвдэлж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Эсэргүүцлийн гол шалтгаан нь техникийн засварын ажиллагаа муу байгаад оршино. Maserati-ийн эзний хэлж байгаагаар Хятад улсад “Maserati” маркын машины засварын үйл ажиллагаа чанарын шаардлага хангадаггүй гэнэ.
Хятад иргэн Maserati-гаа эвдэлж, эсэргүүцлээ илэрхийлжээ

Тэрээр энэ машинаа 2011 онд худалдаж авсан бөгөөд Maserati-ийн дилерт хандан засвар хийлгэхэд зарим нэг сэлбэг, эд ангиудыг нь солихдоо хуучнаар сольдог байсан байна.

Харин ийнхүү сольсныхоо дараа шинэ сэлбэгний мөнгө үйлчлүүлэгчээс авдаг аж.



Maserati-д удаа дараа гомдол гаргаж байсан ч компанийн удирдлагууд төдийлөн анхаарал хандуулдаггүй байжээ. Улсын удирдлагаас ч ямар нэг арга хэмжээ авахгүй байсан байна.



Ингээд эцэст нь Maserati-ийн эзний тэвчээр барагдаж тэрээр энэ эсэргүүцлийн хэлбэрийг сонгожээ. Машины эзэн болон түүний хамтрагч болох гурван залуу алх авч, машины шил цонхыг хагалж, эд ангиудыг нь эвдэлсэн байна. Энэ эсэргүүцлийн үйл ажиллагаа “Qingdao International Auto Show”-ны үзэсгэлэнгийн нээлтийн үеэр болжээ.



Maserati өндөр үнэтэй машин учир үйлчлүүлэгчид ч гэсэн чанартай үйлчилгээ хүсэх нь мэдээж. Ийм байдлаар Хятадын автомашины дилерүүдийг үйлчилгээндээ анхаарах цаг болсныг өмнө нь хэд хэдэн удаа илэрхийлж байжээ. Яг дээрх тулгарсан асуудлаас өмнө нь Lamborghini болон Ferrari-г эзэд нь мөн эвдэлж байсан байна.













Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()