Путины хийсэн бидний мэдэхгүй нэгэн гавъяа

Тухайн үеийн Зүүн Германы Дрезден хотод /1985-1990/ алба хааж байсан дэд хурандаа Владимир Путины 1989 онд хийсэн одоо болтол бидэнд мэдэгдээгүй нэгэн гавъяаны тухай та бүхэндээ өгүүлэх гэж байна. Энэ түүх нь Германы ард иргэдийн дунд домог мэт яриа болсон үйл явдал юм.
Путины хийсэн бидний мэдэхгүй нэгэн гавъяа

Берлины хана нурж байсан тэр шөнө 5 мянга гаруй бөөн хүн "Штази" буюу германы тагнуулын байрыг сүйтгэн, бүгдийг тэр ч бүү хэл архивын файлнууд, германы тагнуулчдын нэртэй баримтуудыг хүртэл аваад оджээ. Бөөн хүмүүсийн гарт архив орсон учир эдгээр олон хүмүүсийн хувь заяа аймшигтайгаар эргэсэн байна. Барилга ч бүрэн сүйдсэн байлаа. Энэ барилгаас холгүй хананы цаана ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны тагнуулын газрын байр байдаг байжээ. Эдгээр бөөн хүмүүсийг хараад тагнуулын газрын дарга нь зугтсан байна. Одоо эдгээр хүмүүс АХГ (аюулаас хамгаалах газар)-ын байр луу дайрч орох нь, Германы тагнуулын газрын байранд болсонтой адил юм болох нь гэдгийг ойлгоод тэнд үлдсэн цолоор хамгийн ахмад нэгэн дэд хурандаа зэргэлдээх цэргийн хэсэг рүү тусламж гуйн утасдсан байна. Гэтэл тэр газар Москвагаас зөвшөөрөл өгөөгүй үед хамгаалалтанд цэргүүдийг өгч чадахгүй нь гэжээ. Харин Москва хариу өгсөнгүй, чимээгүй л байгаад байсан бөгөөд хэн ч юу хийхээ мэдэхгүй байлаа.



Бөөн хүмүүс ЗХУ-ын УАХХорооны хашаа руу нэвтрэн орж ирлээ. Ойролцоогоор 5000 мянган хүн байв. Гартаа шилтэй шар айраг, мод чулуу барьсан согтуу хүмүүс байжээ. Ахлагчийг орлож үлдсэн дэд хурандаа энэ хүмүүс рүү гарч очин ганцаараа хилгэнсэн хүмүүсийг зогсоохыг оролдон тэдэнд хандан ”Берлины хана нурсан явдлыг манай орон сайнаар хүлээж авч байна. Харин энэ бол бидний хамгаалж буй барилга бөгөөд ЗХУ-ын өмч билээ. Зөвөөр ойлгоорой - энэ бол өөр орны өмч. Бид үүргээ гүйцэтгэж буй офицерууд...”- гэж хэлжээ. Тэдгээр офицерүүд 8-уулаа л байжээ. Тэд цонхон тушаа буутайгаа бэлэн байдалд зогсож байлаа. 12 сумтай гар буу гартаа барин гарсан дэд хурандаа бөөн хүмүүсийн замыг хаан зогсоход, тэд түрэн орж ирлээ дэд хурандаа “Би офицер хүн, надад 12 сум байгаа, нэгийг нь өөртөө үлдээнэ. Гэвч үүргээ биелүүлж би буудах болно. Өөрөөр би яах ч аргагүй, учир нь би цэргийн хүн”- гэж хэлээд байшингийн хаалга руу шатаар алгуур өгсөж эхэлжээ.

Тэрээр араас нь чулуу юмуу шил шидэх байх хэмээн бодон алгуур маш удаан алхаж байлаа. Шатны дээр гараад эргэж хартал бөөн хүмүүс тарж байв. Тэр шөнө ЗХУ-ын УАХХорооны байр луу немцүүдээс хэн нь ч дайрч ороогүй, хэн ч архивын бичиг баримтанд гар хүрээгүй байна. Дрезденд болсон энэ түүхийг одоо болтол олон хүн ярьдаг бөгөөд бараг домог болсон байна. Немцүүд тэр үед нэр нь үл мэдэгдэх, хэн ч танихгүй нэгэн дэд хурандаагийн үгийг сонсож, түүний үгэнд орсноо бахархалтайгаар өгүүлдэг байна. Одоо энэ дэд хурандаа дэлхий нийтэд алдартай хүн болсон билээ. Энэ бол ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин байжээ.

Берлины хана нурж байх үед эмх замбараагүй явдал их гарч байжээ.

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()