Заазууран массаж

2013-05-11, 00:19
21,193
Гартаа хутга барьсан массажистаас айх хэрэггүй. Тэд ердөө л таны сэтгэл санааны байдлыг тайвшруулахын тулд ийнхүү хутга ашиглаж массаж хийдэг юм. Хутганы тусламжтайгаар таны биеийг хэвийн байдалд оруулж, биеэс муу энергийг гаргадаг байна. Ингээд энэ сонирхолтой массажны талаар дэлгэрэнгүй хүргэе.
Заазууран массаж

Хэрвээ та Хятад улс руу аялал хийхээр шийдсэн бол хутган массажыг заавал нэг сонирхоод үзээрэй. Массажыг хийж буй хүмүүс нь мэргэжлийн хүмүүс учир хүйтэн зэвсэгтэй хангалттай сайн харьцаж чадна. Массаж хийхийн өмнө хутгыг нойтон чулуунд ирлэдэг бөгөөд дараа нь йодоор арчдаг байна. Хэдийгээр аймшигтай харагдаж байгаа ч үйлчлүүлэгчдийн хөл тасардаггүй аж.




Европчууд энэ эмчилгээг аюултай хэмээн үзэж байгаа бол нутгийн иргэд нь ам сайтай байдаг байна. Учир нь энэ хутган эмчилгээг хийлгэснээр цусны эргэлт сайжирч, биен дэх хорыг гадагшлуулдаг аж. 30 минутын турш биеэ чагнан, байн байн амьсгаагаа түгжин хэвтэж байсан үйлчлүүлэгч массаж дуусахаар тайван гэгч нь урт амьсгаагаа авдаг.




Энэ массаж нь хүний биед ямар ч гэмтэл учруулдаггүй. Ихэнхи үйлчлүүлэгчид биеэ чангалаж, массаж хийж эхлэхэд зарим нь инээж, зарим нь орилож байдаг. Массажны үнэ 15 доллар юм. Эрдэмтдийн хэлж байгаагаар ийм төрлийн массаж бөөрний өвчинг эдгээх, бүр хавдрын анхан шатны өвчнийг эдгээх чадвартай байдаг гэнэ.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()